King of the Hill буюу толгодын хаан тоглоом нь бусад хүн/багаас түрүүлж толгодын оройг эзэлж авах, оройг бусад тоглогчдод/багт алдахгүй байх зорилготой тоглоом юм.
* Factions серверт 2020.12.06-ны шинэчлэлтээр нэмэгдсэн. *
ДҮРЭМ
- Энэхүү дүрэм нь тоглоом явагдах талбайд ирсэн faction-тай бүх хүнд хүчинтэй.
- Тоглоомын хамрах талбай нь төвдөө эзлэх байгууламж, 4 буландаа талбайн захыг илтгэсэн баганатай байна.
Тоглоом эхлэх:
- KOTH тоглоом эхлэхээс 5 минутын өмнө тоглоомын чатанд зарлана.
- Тоглоом эхлэхэд толгодын координатыг зарлаж, нийтийн warp нээгдэнэ.
- Толгодын байрлаж буй газар хэзээ ч очсон байж болно.
Эзлэх:
- Толгодын орой дээрх Beacon-г тойрсон Недерит блок хүрээтэй 5x5 хэмжээтэй газар зогссоноор эзлэх хугацаа гүйж эхэлнэ.
- Хүрээнээс гарснаас хойш 5 секундын дотор буцаж хүрээндээ орохгүй бол эзэмшлээ алдаж, цаг дахин эхэлнэ.
- Эзлэх хугацааг гүйцэт дуусгаснаар амжилттай эзэлж шагнал авна.
Шагнал:
- Шагналыг эзэлсэн хүний эсвэл тухайн faction-ы удирдагчийн inventory-д хийнэ.
- Шагналын түлхүүрээрээ Spawn дээрх авдрыг нээж, доторх шагналуудаас нь санамсаргүйгээр нэг шагнал сонгогдоно.
Үхэх (KOTH бүсэд):
- Faction power хасагдахгүй
- Inventory-гоо алдахгүй
ХУВААРЬ
- Мягмар гарагийн 18 цагаас өмнөд туйлд
- Пүрэв гарагийн 18 цагаас Хятадын зүүн хойд хэсэгт
- Бямба гарагийн 18 цагаас Мексикт тус тус болно
Сервертэй холбоотой санал хүсэлтээ Discord-р дамжуулан өгөх боломжтой.
Factions серверийн тухай дэлгэрэнгүйг: https://mc.mncraft.net/post/factions-server