Faction (бүлэг, фракц) төрлийн сервер нь энгийн Minecraft survival горим дээр нэмэлтээр баг бүрдүүлэх, хамтарч ажиллах, газраа хамгаалах, байлдах, дээрэм, тонуул хийх зэрэг боломжуудыг нэмсэн тоглоом юм.

Манай Factions сервер нь Minecraft: Java Edition 1.16.4 хувилбарыг ашигладаг бөгөөд бодит дэлхийг 2000 дахин жижигрүүлсэн ертөнцөд тоглолт өрнөх болно.

Factions серверийн газрын зураг

СЕРВЕРИЙН МЭДЭЭЛЭЛ

  • Minecraft хувилбар: 1.16.4
  • Түвшин/Difficulty: Normal
  • Дэлхийн (overworld) хэмжээ: 21504x10750
  • Тамын (nether) хэмжээ: 5000x5000
  • Ээндийн (the end) хэмжээ: 21504x21504

ТАЙЛБАР

Тоглоомын зарим хэрэгцээт нэр томъё, тушаалуудын тайлбарыг энд орууллаа.

Тушаалын параметр <> дотор байвал заавал бичих, [] дотор байвал заавал бичих шаардлагагүй утгууд болно.

ЕРӨНХИЙ

  • /msg <тоглогчийн_нэр> - Заасан тоглогч руу хувийн зурвас илгээнэ
  • /sethome [нэр] - Зогсож байгаа газраа гэр үүсгэнэ
  • /home [нэр] - Үүсгэсэн гэртээ шилжиж очих
  • /tpa <тоглогчийн_нэр> - Заасан тоглогч руу шилжиж очих хүсэлт илгээх
  • /tpahere <тоглогчийн_нэр> - Заасан тоглогчийг өөр дээрээ авчрах хүсэлт илгээх
  • /tpaccept - Шилжих хүсэлтийг зөвшөөрөх
  • /tpdeny - Шилжих хүсэлтээс татгалзах
  • /spawn - Серверийн төв рүү очих

FACTION

Faction буюу баг үүсгэснээр хүмүүстэй хамтрах, газраа хамгаалах боломжтой.

ҮҮСГЭХ

Faction үүсгэхийн тулд Member (Цол хэсгийг харна уу) буюу түүнээс дээш цолтой байх ёстой бөгөөд $500 хураамж төлнө.

Тушаал: /f create <нэр> (Жишээ нь "Test" нэртэй faction үүсгэхийн тулд /f create Test)

БАНК

Faction-ы зарим үйлдлийг (claim, sethome...) гүйцэтгэхэд мөнгө шаардлагатай бөгөөд зардлыг нь faction-ы нэгдсэн данснаас гаргана.

Тушаалууд:

  • /f money balance - Дансны үлдэгдлээ шалгах
  • /f money deposit <мөнгөн дүн> - Faction-ы дансандаа мөнгө хийх
  • /f money withdraw <мөнгөн дүн> - Faction-ы данснаасаа мөнгө авах
  • /f money - Дэлгэрэнгүй тусламж

POWER

Power бол газар хамгаалахад шаардлагатай үзүүлэлт юм. Бүх тоглогч дээд тал нь 10 доод тал нь -10 хүртэлх power-тай байж болно. Faction-ы power нь бүх гишүүдийн power-н нийлбэр байна.

Power нэмэгдэх:

  • Минут тутамд 0.1 power нэмэгдэнэ.

Power хасагдах:

  • Үхэх тутамд 3 power хасагдана.
  • Офлайн байсан өдөр тутам 0.5 power хасагдана. (Power 5 хүрвэл цааш хасагдахгүй)

Тушаалууд:

/f pow [нэр] - Өөрийн power-г харах.

9 / 10 утга нь тоглогч дээд тал нь 10 байхаас 9 power-тай байна гэснийг харуулсан байна

/f who [нэр] - Faction-ы power болон бусад мэдээллийг харах. Хэрэв ард нь faction эсвэл тоглогчийн нэрийг зааж өгвөл тухайн faction-ы мэдээллийг харна.

4/17/20 утга нь 2 гишүүнтэй faction дээд тал нь 20 power-тай байхаас 17 power-тай бөгөөд 4 chunk газар эзэмшсэн гэснийг харуулсан байна

ГАЗРАА ХАМГААЛАХ

Газраа хамгаалснаар бусад хүмүүс танай faction-ы газар нутгыг эвдэн сүйтгэх, тонохоос хамгаална. Хамгаалахын тулд танай faction-ы power эерэг байх ёстой ба power-нхоо хэмжээнээс их тооны газар (chunk) эзэмшиж болохгүй.

Хамгаалах нь:

  • 16x16 буюу нэг chunk газрыг хамгаалахад 1 power ашиглана.
  • Хамгаалахад $30 төлбөр төлнө. (Faction-ы данснаас суутгагдана)
  • /f claim тушаалыг ашиглан өөрийн зогсож буй chunk-г хамгаална.

Алдах нь:

  • Хэрэв танай faction power алдаж, хамгаалсан газрын тоо нь power-оосоо давсан тохиолдолд хамгаалалт хүчрэхгүй болж бусад тоглогчид танай газрыг эзэлж авах, эвдэн сүйтгэх, тонох боломжтой болно.
15 chunk эзэмшдэг боловч power нь -3 тул Raidable: true буюу бусад тоглогчид тонох боломжтой болсон байна.
Санамж: Faction-ы гишүүд онлайн тохиолдолд тэсрэх төрлийн зүйлс хамгаалалттай газрыг дэлбэлэх боломжтой

ХАРИЛЦАА

Faction-ууд нь хоорондоо 4 төрлийн харилцаатай байна.

  • Neutral: Бүх faction-ууд анх хоорондоо ийм харилцаатай байна.
  • Ally: Хоорондоо найрамдаж, холбоотойн болсон. Гишүүд хоорондоо байлдахгүй.
  • Truce: Түр зуур найрамдаж, холбоотон болсон.
  • Enemy: Бүх талаар дайсагнасан харилцаатай.

Бусад faction-той харилцах харилцаагаа өөрчлөхдөө /f neutral|ally|truce|enemy <нэр> тушаалыг ашиглана. Холбоотон болох хүсэлтийг нөгөө тал зөвшөөрөх шаардлагатай.

Мөн харилцаа тус бүрт (дайснаас бусад) зориулсан public, alliance, faction, truce гэсэн дөрвөн төрлийн чат бичих сувагтай.

  • Public: Серверт байгаа бүх хүнтэй чат бичих
  • Alliance (Ягаан): Холбоотнуудтайгаа чат бичих
  • Faction (Ногоон): Өөрийн faction-ы гишүүдтэйгээ чат бичих
  • Truce (Нил ягаан): Түр зуур найрамдсан faction-ы гишүүдтэй чат бичих

Тушаал: /f chat [alliance|faction|public|truce] ашиглан суваг хооронд шилжинэ.

Бусад тушаалуудыг тайлбарын хамт харахдаа /f help тушаалыг ашиглаарай.

ЭДИЙН ЗАСАГ

ЗООС (МӨНГӨ)

Моб алахад (90%), эвдлэхэд xp унагадаг хүдэр (ore) ухах (30%) үед доорх зурагт үзүүлсэн зоос унана.

Зоос
Жич: Нэг газар олон моб алахад эхний хэдээс нь зоос унаад дахин тухайн газар хэсэг хугацааны турш зоос унахгүй.

Тушаалууд:

  • /balance, /money - Өөрийн дансаа шалгах
  • /pay <тоглогчийн нэр> <мөнгөн дүн> - Өөр тоглогч руу мөнгө шилжүүлэх
  • /withdraw <мөнгөн дүн> - Дансанд байгаа мөнгөнөөсөө зоос болгон гар дээрээ авах. (Авсан мөнгөө хулганыхаа баруун товчийг дарж данс руугаа хийж болно)

AUCTION HOUSE

Auction house нь тоглогчид эд зүйлсээ бусад тоглогчдод зарах боломжийг олгодог худалдааны зах юм.

  • Худалдаж авах: /ah тушаалыг ашиглан зарж зүйлсийг харна. Хулганаа дээгүүр нь гүйлгэхэд тухайн зүйлийн дэлгэрэнгүй мэдээлэл гарах ба дээр нь дарснаар худалдаж авна.
  • Зарах: /ah sell <үнэ> тушаалыг ашиглан гарт байгаа зүйлээ заасан үнээр зарах жагсаалтанд нэмнэ.

НАЙМАА (TRADE)

Хүмүүс хоорондоо эд зүйл баталгаатай солилцохдоо ашиглана.

Наймаа хийх:

  1. /trade <тоглогчийн нэр> гэж наймаа хийх хүнээ урина.
  2. Нөгөө хүн нь урилгыг зөвшөөрснөөр эд зүйл солилцох цонх гарч ирнэ.
  3. Солилцох эд зүйлээ өөр өөрсдийн хэсэгтээ байрлуулна.
  4. Зөвшөөрөх товчийг (улаан блок) дарж наймааг гүйцэтгэнэ.

ЦОЛ

Мөнгөө ашиглан цол ахиж нэмэлт эрхүүдийг олж авч болно.

Эрэмбэ: Member » Master » Expert » Expert+ » Legend

MEMBER

  • Үнэ: $500
  • Шагнал: 1000xp

Нэмэгдэх эрхүүд:

  • /back тушаал ашиглах эрх
  • Faction нээх эрх (/f create <нэр>)
  • Auction House-д 3 хүртэлх эд зүйл байрлуулах

MASTER

  • Үнэ: $1500
  • Шагнал: 2500xp

Нэмэгдэх эрхүүд:

  • Чатанд эд зүйлээ харуулах ([item])
  • 2 хүртэлх гэртэй болох (/sethome <нэр>)
  • Auction House-д 4 хүртэлх эд зүйл байрлуулах

EXPERT

  • Үнэ: $3000
  • Шагнал: 5000xp

Нэмэгдэх эрхүүд:

  • 3 хүртэлх гэртэй болох (/sethome <нэр>)
  • Auction House-д 5 хүртэлх эд зүйл байрлуулах

EXPERT+

  • Үнэ: $5000
  • Шагнал: 10000xp

Нэмэгдэх эрхүүд:

  • Виртуаль crafting table (/workbench)
  • Auction House-д 6 хүртэлх эд зүйл байрлуулах

LEGEND

  • Үнэ: $10000
  • Шагнал: 20000xp

Нэмэгдэх эрхүүд:

  • Виртуаль enderchest (/enderchest)
  • 4 хүртэлх гэртэй болох (/sethome <нэр>)
  • Auction House-д 7 хүртэлх эд зүйл байрлуулах

БУСАД

КООРДИНАТ

Бодит дэлхий болон Minecraft дэлхийн координатуудыг хооронд нь хөрвүүлэх боломжтой.

  • Дэлхий » Minecraft: /ecoord tomc <өргөрөг> <уртраг> (Жишээ нь Улаанбаатарыг олохын тулд /ecoord tomc 47.9188 106.9175)
  • Minecraft » Дэлхий: /ecoord toearth [x] [z] (x, z зааж өгөөгүй тохиолдолт таны зогсож байгаа байрлалыг ашиглана)

ТУЛААН

Тулаанаас зугтахын тулд аюулгүй бүс (safezone) рүү орох, серверээс гарахаас сэргийлж, сүүлийн цохилт хийснээс хойш тодорхой хугацаа өнгөрөөгүй байхад дээрх зөрчлүүдийг гаргавал доор заасан арга хэмжээнүүдийг авна.

  • Тулалдаж байгаад аюулгүй бүс (safezone) руу орох үед буцааж түлхэнэ.
  • Тулалдаж байгаад серверээс гарсан тохиолдолд бие нь тодорхой хугацааны турш серверт үлдэж, түүнийг нь алсан тохиолдолд тоглогч үхэж, бүх зүйл нь газарт унах болно.