Java Edition-ий бүртгэл Microsoft руу шилжинэ

Мэдээ 2020 оны 11 сарын 3

Ирэх жилээс Java Edition тоглохын тулд Minecraft бүртгэлээ Microsoft бүртгэл рүү шилжүүлэх шаардлагатай болж байна.

ЯАГААД?

Microsoft-н тоглоомууд бүгд нэг гэрт, аюулгүй, нэгдсэн удирдлагатай байх боломжтой болно.

MICROSOFT БҮРТГЭЛ АШИГЛАХЫН ДАВУУ ТАЛУУД

  • Хоёр шатлалт тулгалттай илүү аюулгүй бүртгэл. Өөрөөр хэлбэл үүнийг идэвхжүүлснээр бусад хүмүүс таны бүртгэлд зөвшөөрөлгүй ороход илүү хүнд болно.
  • Таны бүх PC тоглоомууд нэг бүртгэл ашиглаж олон дахин өөр өөр бүртгэлээр нэвтрэх шаардлагагүй. Одоогийн байдлаар Minecraft болон Minecraft Dungeons хоёр нэгдсэн эхлүүлэгч ашиглана. Гэхдээ өөр тоглоом нэмэгдэх ч юм бил үү.
  • Сайжруулсан эцэг эхийн хяналттай болсноор хүүхдүүдээ цахим ертөнцөд аюулгүй байлгах боломжтой.
  • Тоглогчийн чат болон урилгуудыг хориглох.

ХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Minecraft Java Edition-ийг энэ намраас (2020 оны) өмнө худалдан авсан бүх хүмүүс.

ХЭЗЭЭНЭЭС ШИЛЖИХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Minecraft бүртгэлтэй хүмүүс 2021 оны эхээс эхлэн шилжих болно. Харин энэ намраас (2020 оны) эхлэн шинээр Java Edition худалдан авч буй хүмүүс шууд Microsoft бүртгэл дээрээ авах болно.

ХЭРХЭН ШИЛЖИХ ВЭ?

Таны бүртгэл шилжүүлэхэд бэлэн болсон үед албан ёсны Minecraft Launcher дээр хэрхэн нэгтгэх талаар заавар харагдах болно.

Санамж: Microsoft бүртгэл рүү зайлшгүй шилжих ёстой. Хэрэв та заасан хугацаанд Microsoft бүртгэлтэйгээ нэгтгэхгүй бол Minecraft руугаа нэвтрэх боломжгүй болно.

ШИЛЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

  1. Java Edition-ий тоглогчид маш олон (30+ сая) тул шижүүлгийг нэг дор бус бүх тоглогчдыг хувааж багц, багцаар нь шилжүүлэх болно. (2021 оноос)
  2. Таны ээлж болоход бүртгэлтэй цахим шуудангийн хаягт хэрхэн шилжих талаар заавар очих болно.
  3. Заасан алхмуудыг гүйцэтгэж Microsoft бүртгэлтэйгээ нэгтгэснээр та хуучин Minecraft бүртгэлээ үргэлжлүүлэн ашиглах боломжгүй болно.
  4. Таны хичээл зүтгэлийг үнэлж, бид нөмрөг бэлэглэх болно.
Танд 2021 он гарсны дараа албан ёсны цахим шуудан ирсэн үед л шилжих боломжтой. Янз бүрийн хуурамч цахим хуудас, шуудангаас болгоомжилно уу.

ТОГЛОХОД ЯМАР НЭГЭН ӨӨРЧЛӨЛТ ОРОХ УУ?

Microsoft бүртгэл рүү шилжсэнээр Minecraft тоглоомын хувьд ямар ч өөрчлөлт орохгүй. Гадаад төрхөө өөрчлөх, серверүүд, Mod ашиглах, бүтээх, тоглогчийн нэрээ солих гэх мэт бүгд хэвээрээ байх бөгөөд бүртгэлээ шилжүүлсэн бүх хүмүүст урамшуулал болгож тусгай нөмрөг бэлэглэх болно!

ЭХ СУРВАЛЖ / ДЭЛГЭРЭНГҮЙ

JAVA Account Migration FAQ
Why do I need to migrate my account to a Microsoft account? What’s in it for me?A: We’re always working to better protect our players by increasing overall account security and adding new safety f...
Бүртгэл шилжүүлэхтэй холбоотой асуулт, хариултууд
Java Edition is moving house
Same Minecraft, new and improved account!
Дэлгэрэнгүй

Ангилалууд