Хувилбарт орсон өөрчлөлтүүд - Minecraft 1.14: Village & Pillage

Minecraft-ын тосгодод өмнө нь хэзээ ч ирж байгаагүй том шинэчлэлт! +Дэлгэрэнгүй

Хувилбарт орсон өөрчлөлтүүд - Minecraft 1.14: Village & Pillage

Энэ шинэчлэлт нь тосгод ба дээрэм гэсэн сэдвийн хүрээнд хөгжүүлэгдсэн бөгөөд тосгоны иргэдийн харагдах байдал, худалдаа, мэргэжил, байшингуудын архитектур зэрэгт өөрчлөлт орж шинээр дээрэмчид, тэдний аварга биет сүйтгэгч амьтан нэмэгдсэн. Мөн үүнээс гадна шинэ барилгын блокууд, хулс, хулсны баавгай, үнэг, муур гэх мэт шинэ сонирхолтой зүйлс энэ хувилбарт агуулагдсан.

Шинээр нэмэгдсэн зүйлс

  • Хүртээмжтэй байдлыг (Accessibility) сайжруулсан!
  • Хулс мод (bamboo) нэмсэн
  • Хулсан ой нэмсэн
  • Торх (barrel) нэмсэн
  • Хонх (bell) нэмсэн
  • Амтлаг жимсгэнэ, жимсний бут нэмэгдсэн. Гэхдээ бутан дээгүүр явахаас сэргийл...
  • Хайлуулах зуух (blast furnace) нэмсэн
  • Ном бичихэд илүү таатай болсон
  • Түүдэг гал (campfire) нэмсэн
  • Зураг зүйчийн ширээ (cartography table) нэмсэн
  • Муур болон ирвэсийг тусдаа амьтад болгож муурнуудад шинэ чадвар нэмсэн!
  • Бордооны торх (composter)
  • Хулгавч нум (crossbow) нэмсэн
  • Маш олон шинэ блок нэмсэн!
  • Маш олон чимэглэлийн блок нэмсэн!
  • Нум сум урлах ширээ (fletching table) нэмсэн
  • Шинэ будаг, цэцэг нэмсэн
  • Олон нийтийн өгсөн саналуудыг нэмсэн
  • Credit жагсаалтыг шинэчилсэн
  • Алдаа мэдэгдэх болон санал өгөх товчийг тоглоомонд нэмсэн
  • Үл үзэгдэх байдлыг сайжруулж, зөв ажилладаг болгосон
  • Билүү (grindstone) нэмсэн
  • 'Тосгоны баатар' (Hero of the Village) үйлчилгээг (effect) нэмсэн
  • Морины арьсан хуяг нэмсэн
  • Дэнлүү (lantern) нэмсэн
  • Индэр (lectern) нэмсэн
  • Нэхмэлийн машин (loom) нэмсэн
  • Одоо байгаа тугны хэвүүдыг өөр аргаар гаргадаг болсон
  • Шинэ "Бөмбөрцөг" (Globe) тугны хэвийг нэмсэн
  • Шинэ дүрслэлийн багцтай ашиглахаар болсон!
  • Хөгжмийн шинэ аялгуу нэмэгдсэн
  • Хулсны баавгай нэмсэн
  • Үнэг нэмсэн
  • Illager эргүүлүүд нэмэгдсэн
  • Дээрэмчид (pillager) нэмэгдсэн
  • Дээрэмчдийн суурин нэмэгдсэн
  • Дээрэм, тонуул (Raid) нэмэгдсэн
  • Сүйтгэгч (ravager) нэмэгдсэн
  • Аялагч худалдаачин (wandering trader) нэмэгдсэн
  • Барилгын шат (scaffolding) нэмэгдсэн
  • Самбар дээр бичихэд илүү амар болсон
  • Дархны ширээ (smithing table) нэмэгдсэн
  • Утагч (smoker) нэмэгдсэн
  • Чулуу зүсэгч (stonecutter)
  • Сэжигтэй шөл нэмэгдсэн – хмммм!
  • Худалдаа хийхэд өөрчлөлт орсон
  • Тосгоны иргэдийг өөрчилсөн
  • Тосгод байгалийн бүсдээ тохирсон барилгын загвартай болсон
  • Herobrine-ийг устгасан

Дээр дурьдсанаас дэлгэрэнгүй хармаар байвал доош гүйлгэнэ үү.


ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДАЛ

  • Хүртээмжтэй байдалд зориулсан тусдаа цэс нэмж, түүнтэй холбоотой бүх тохиргоог оруулсан
  • Яригч асаалттай үед товчин дээр хулганаа байрлуулахад ямар товч гэдгийг хэлж өгнө
  • Tab болон shift+tab товчоор дэлгэцэн дээрх товч, бичвэр оруулах хэсэг зэргээр гүйж болно
  • Жагсаалтан дотор дээш, доош товчоор гүйдэг болсон
  • Мөн бүх тунгалаг фонтой бичвэрүүдийн фоныг тунгалаг биш болгож уншихад амар болгох боломжийг нэмсэн

ХУЛС

  • Ширэнгэн ойд байхаас гадна хоёр шинэ байгалийн бүсээс олж болно: bamboo jungle болон bamboo jungle hills
  • 12-оос 16 блок өндөр ургана
  • Нунтагласан яс цацвал дээрээ нэг эсвэл хоёр хулс нэмэгдэж ургана
  • Сэлмээр цавчвал дороо унана
  • Хоёр хулсаар савх хийж болно
  • Түлш болгон ашиглаж болох ба 4-өөр нэг зүйл шатаана
  • Цэцгийн саванд хийж болно
  • Ширэнгэн ойн байгууламж болон сөнөсөн усан онгоцноос олж болно

ТОРХ

  • Дотроо юм хадгална!
  • Эргүүл!
  • Тосгоноос ол!

ХОНХ

Дин дон, тэнд хэн байна? ДОВТОЛГОО? БҮГД ДОТОГШОО!!!

  • Тосгоны иргэнээс худалдаж авна
  • Ойролцоо байгаа тосгоны иргэдэд анхааруулах дохио өгнө
  • Довтолгоо болох үед тосгоны иргэн хонх дуугаргаж бусаддаа анхааруулна
  • Довтолгоонд оролцож байгаа дайснуудыг хонх дуугаргаснаар хаана байгааг нь олж болно

ЖИМСГЭНЭ

  • Амттай!
  • Гэдэс дүүргэхгүй!
  • Жимсээ тарьж жимсний бут ургуулаарай!

ЖИМСГЭНИЙ БУТ

  • Тайгын бүсэд ургана
  • Цастай тайгын бүсэд ховор
  • Дотор нь зогсож болно гэхдээ хөдөлвөл өвтгөнө
  • Ургах дөрвөн үетэй: зулзаган, жимсгүй, цөөн жимстэй, дүүрэн жимстэй
  • Эхэн үедээ нэгээс хоёр, гүйцэд болсон үедээ хоёроос гурван жимс өгнө
  • Бордож болно
  • Зөөлөн авах шид үйлчлэхгүй

БАЙГАЛИЙН БҮСДЭЭ ТОХИРСОН ТОСГОНЫ ЗАГВАР

  • Тосгодын загвар, байшин барилга нь шинэчлэгдсэн
  • Бүгд тухайн байгалийн бүсээс хамаарч загвар, ашигласан материал нь хувирна
  • Шинээр нэмэгдсэн нууцлаг эвлүүлдэг (jigsaw) блокын тусламжтайгаар үүсгэсэн
  • Шинэ барилгууд нэмэгдсэн

ХАЙЛУУЛАХ ЗУУХ

  • Хүдэр болон металийг илүү хурдан хайлуулах чадвартай зуух
  • Гурван гөлгөр чулуу, нэг зуух, таван төмрөөр урлана
  • Тосгоны зарим байшингаас олдоно

ТҮҮДЭГ ГАЛ

  • Гал алдахгүйгээр галыг ашиглана
  • Дөрвөн хоолны зүйлийг болгоно. Гэхдээ удаан
  • Утаан дохио болгож ашиглах боломжтой бөгөөд доор нь бухал өвс тавьхад (МАШ) холоос утаа нь харагдана
  • Гэрэлтүүлэгт ашиглаж болно
  • Асааж/унтрааж болно

ЗУРАГ ЗҮЙЧИЙН ШИРЭЭ

  • Газрын зургийг илүү хялбар аргаар хувилах, томруулах, түгжих боломжийг олгосон блок
  • Газрын зураг түгжих: газрын зургийг зураг зүйчийн ширээн дээр шилэн хавтан ашиглан түгжих ба түгжигдсэн зураг ерөөсөө өөрчлөгдөхгүй
  • Хоёр банз, хоёр цаасаар урлана

МУУР БА ИРВЭСИЙН САЛАЛТ

  • Муурыг гэршүүлж болно
  • Гэршүүлсэн муур эзэндээ өглөөгүүр бэлэг авчирж өгнө
  • Ирвэсүүдийг гэршүүлж болохгүй, гэхдээ загас өгөөд итгэлийг нь олж авч болно
  • Фантом муурнаас маши их айна
  • Муурны хүзүүвчийг будаж болно
  • Шинэ муурны төрлүүд нэмсэн!

ОЛОН НИЙТИЙН САНАЛ

  • Навчнууд заримдаа савх унагаах магадлалтай болсон
  • Дахилтат жимсийг харвахад унадаг болсон
  • Үхсэн бутыг түлшинд ашиглаж болно
  • Туулайн шөл, улаан манжингийн шөлний хийх аргын орцны байрлал хамаагүй болсон
  • Криперийг араг яснаас гадна тэнүүчлэгч алахад пянз унана
  • Хайчтай харвагч урд байгаа хонины ноосыг хяргадаг болсон
  • TNT болон тэрэгтэй TNT дэлбэрхэд эвдэрсэн блокууд 100% унадаг болсон

БОРДООНЫ ТОРХ

  • Ногоогоо идэхээс гадна дарж бордоо гарган авах боломжтой болсон
  • 3 банз, 4 хашаагаар урлана

ХУЛГАВЧ НУМ

  • Энгийн нумнаас илүү хүчтэй харвана, гэхдээ бат бөх байдал нь жоохон муу
  • Хулгавч нуманд зориулсан 3 шид

ШИД

  • Хулгавч нумандаа дараах гурван шидээс сонгоорой:

ДАВХАР ХАРВАХ /MULTISHOT/ (I)

  • Нэгэн зэрэг нэгээс олон сумаар харвахыг хүсэж байсан уу? Давхар харвалтаар харвахад таны сум гурав хуваагдаж явах болно!
  • Нэвтлэхтэй хамт байж болохгүй

НЭВТЛЭХ /PIERCING/ (I, II, III, IV)

  • Энэ шидээр таны сум нэгээс олон зүйлийг нэвт харвах боломжтой болно
  • Хэдэн амьтан нэвтлэх нь энэ шидийн түвшин + 1-тэй тэнцүү
  • Давхар харвахтай хамт байж болохгүй

ХУРДАН ТАТАХ /QUICK CHARGE/ (I, II, III)

  • Түвшин бүр нумны татах хурдыг 0.25 секундээр багасгана

ХУЛГАВЧ НУМ ЦЭНЭГЛЭХ

  • Хулгавч нумыг цэнэглэхдээ "Хэрэглэх" (Use) товчийг удаан дарна
  • Хулгавч нум цэнэглэгдсэн бол тэгээд орхи
  • Одоо таны хулгавч нум харвахад бэлэн бөгөөд "Хэрэглэх" товчин дээр нэг товшиход харвах болно

ЧИМЭГЛЭЛИЙН БЛОК

  • Одоо байгаа бүх чулуун хавтанг гөлгөр чулуун хавтан болгож нэрлэсэн
  • Бүх байсан самбарыг царс модон самбар болгосон
  • Гөлгөр чулуун хавтан нь гөрлөг чулуугаар хийгдэнэ
  • Гацуур, хус, ширэнгэн ойн, хуайс, хар царс модон самбарууд нэмэгдсэн
  • Самбар дээр будаг барьж байгаад баруу товчоо дарахад бичвэрийн өнгө солигдоно
  • Чулуун хавтан, шат нэмэгдсэн
  • Боржин шат, хавтан, хана нэмэгдсэн
  • Гөлгөр боржин шат, хавтан нэмэгдсэн
  • Диорит шат, хавтан, хана нэмэгдсэн
  • Өнгөлсөн диорит шат, хавтан нэмэгдсэн
  • Андекит шат, хавтан, хана нэмэгдсэн
  • Өнгөлсөн андезит шат, хавтан нэмэгдсэн
  • Элсэн чулуун хана нэмэгдсэн
  • Гөлгөр улаан элсэн чулуун шат, хавтан нэмэгдсэн
  • Гөлгөр кварц шат, хавтан нэмэгдсэн
  • Тоосгон хана нэмэгдсэн
  • Чулуун тоосгон хана нэмэгдсэн
  • Хөвдтэй чулуун тоосгон шат, хавтан, хана нэмэгдсэн
  • Тамын тоосгон хана нэмэгдсэн
  • Ээндийн чулуун шат, хавтан, хана нэмэгдсэн
  • Присмарин хана нэмэгдсэн
  • Улаан элсэн чулуун хана нэмэгдсэн
  • Улаан тамын чулуун шат, хавтан, хана нэмэгдсэн
  • Гөлгөр элсэн чулуун шат, хавтан нэмэгдсэн
  • Хөвдтэй хагархай чулуун шат, хавтан нэмэгдсэн
  • Чулууг шатааж гөлгөр чулууг гарган авна
  • Элсэн чулууг шатааж гөлгөр элсэн чулуу гарган авна
  • Улаан элсэн чулууг шатааж гөлгөр улаан элсэн чулуу гарган авна
  • Кварц блокыг шатааж гөлгөр кварц блок гарган авна
  • Тамын чулуун хашааг урлахдаа дөрвөн тамын тоосгон блок, хоёр тамын тоосго ашиглана
  • Самбар урлахад бүх банз нь нэг төрлийн модных байх ёстой

БУДАГ

  • Нунтаг яс, бэх, кокао, номин чулууг тусад нь будагтай болгосон
  • Бүх будгийн нэрийг ижил болгосон (улаан, шар, ногоон будагнууд онцгой нэртэй байхаа больсон)

НУМ СУМ УРЛАХ ШИРЭЭ

  • Хоёр банз, хоёр цахиураар урлана
  • Тосгоны иргэний ажлын багаж

ЦЭЦЭГС

  • Шинэ будганд зориулж шинэ цэцэгс! Хөх хонгорзул, хөндийн сараана, витерийн сарнайтай мэндчилээрэй
  • Витерийн сарнайнаас болгоомжил!

ҮНЭГ

  • Хоёр төрлийн үнэг: шар ба цагаан
  • Шөнийн амьтан
  • Үнэг туулай, тахиа, загас агнана
  • Үнэгийг чоно, цагаан баавгай агнана
  • Тэд сэргэлэн, хурдан шаламгай, тэгэхээр болгоомжтой ойрт!
  • Үнэгт жимс өгч хээлтүүлнэ
  • Хэрэв хоёр үнэгийг хээлтүүлвэл, зулзага нь танд үүрд итгэх болно
  • Итгэлийг нь олж авсан үнэг таныг хамгаална, гэвч тахиануудаа идүүлчихэв
  • Үнэг газраас олсон ямар ч төрлийн хоолыг иднэ
  • Ойролцоох тосгодод шөнөөр харагдана

БИЛҮҮ

  • Багаж засах үйлдлийг гүйцэтгэнэ
  • Хараалаас бусад бүх шидийг арилгах бөгөөд бага хэмжээний XP буцаж ирнэ

ТОСГОНЫ БААТАР

  • Тосгоны баатар үйлчилгээ нь тосгоны иргэдийн худалдааг үйлчилгээний түвшинд харгалзах хувиар хямдруулна
  • Мөн тосгоны иргэд хааяа танд талархсан сэтгэлээ илэрхийлж бэлэг өгөх болно

МОРИНЫ АРЬСАН ХУЯГ

  • Моринд шинэ хуягны төрөл нэмсэн
  • МАШ олон төрлийн өнгөөр будах боломжтой

ILLAGER ЭРГҮҮЛҮҮД

  • Таван illager (дээрэмчин, хамгаалагч гэх мэт)-ын бүрэлдэхүүнтэй эргүүлүүд явна
  • Хээр тал, тайга, цөл, саваннын бүсийн бүх газар төрөх боломжтой
  • Эргүүлийн ахмад өөрсдийн тугаа барин явна

ДЭНЛҮҮ

  • Дэнлүү нь шинэ гэрлийн эх үүсвэр
  • Дэнлүүг юмнаас дүүжилж эсвэл дээр нь тавьж болно
  • Бамбарнаас арай илүү гэрэл гаргана

ИНДЭР

  • Хоосон индэр дээр баруун товчоо дарж ном тавина
  • Номтой индэр дээр баруун товчоо дарж номыг нээнэ
  • Үзэж байгаа хуудас нь тэр чигээрээ байх ба бүх уншигчдад ижил харагдана
  • Хуудас эргүүлэхэд улаан чулуун дохио гаргана
  • Харьцуулагчаар номын хэдэн хувьд орсныг мэдэж болно

НЭХМЭЛИЙН МАШИН

  • Туганд хэв оруулах шинэ бөгөөд хялбар арга
  • Энгийн хэвүүд одоо ганц будаг ашигладаг болсон
  • Тусгай тугны хэвийг (цэцэг, криперийн гавал, витерийн гавал, шидтэй алтан алим) урлах боломжтой болсон. Нэхмэлийн машинд хэвийг ашиглах үед хэв зарцуулагдахгүй дахин ашиглах боломжтой
  • Хуучин урлах ширээн дээр туганд хэв оруулдаг аргыг арилгасан

ШИНЭ БЛОК

  • Торх
  • Утагч
  • Хайлуулах зуух
  • Зураг зүйчийн ширээ
  • Нум сум урлах ширээ
  • Билүү
  • Индэр
  • Дархны ширээ
  • Чулуу зүсэгч
  • Хонх

ШИНЭ ДҮРСЛЭЛ

  • Minecraft-ын хуучин дүрслэлүүдийг шинэчилж гаргасан
  • Хэрвээ хуучнаа ашигламаар байвал "Programmer Art" дүрслэлийн багцыг цэснээсээ сонгоорой

ХӨГЖИМ

  • 5 шинэ хөгжмийн аялгуу нэмэгдсэн: төмөр ксилофон, үнээний хонх, дигеридүү, бит, банжо
  • 1 байсан боловч ашиглагдаагүй дуу нэмэгдсэн: плинг
  • Хөгжмийн шинэ аялгуунуудыг дараах блокыг ашиглан гаргах боломжтой: төмөр блок, сүнстэй элс, хулуу, маргад блок, бухал өвс, гэрэлт чулуу

ХУЛСНЫ БААВГАЙ

  • Хулсны баавгайнууд өөр өөр төрлийн зан араншинтай! Мөн ховор бор өнгөтэй ч байгаа...
  • Хулсанд дуртай! Бялуунд ч бас
  • Хулсны баавгайнуудын зулзага эцэг эхийнхээ зан чанарыг хулсны баавгайн удамшлын системээр удамшиж авна
  • Хулсан ойд хулсны баавгай төрнө
  • Хулсны баавгай үхэхдээ хулс унагаана. Баавгайг битгий ал :(

ДЭЭРЭМЧИН

  • Шинэ төрлийн illager!
  • Дээрэмчид хулгавч нумаар зэвсэглэсэн!

Дээрэмчдийн суурин

  • Хэрэв дээрэмчдийн эргүүлтэй тааралдаад айгаагүй бол аялаж байхдаа тэдний сууринг нэг сонирхоод үзээрэй
  • Тосгон байж болох бүх байгалийн бүсэд байна
  • Үүсгэхдээ шинэ нууцлаг эвлүүлдэг блокыг ашигласан

ДОВТОЛГОО

  • Толгой дээрээ туг барьсан illager-г харвал түүнийг алахаас болгоомжил!
  • Хэрвээ түүнийг алчихвал танд 'Муу ёр' шүглэнэ
  • Хэрэв муу ёртой болсон бол тосгонд очихоос болгоомжил!
  • Хэрэв тосгонд очвол? Амжилт хүсье!

СҮЙТГЭГЧ

  • Аймшигтай шинэ хүчтэй цохилттой дайсантай нүүр тулахдаа бэлдээрэй.

НОМ БИЧИХЭД ИЛҮҮ АМАР

  • Чөлөөтэй хөдөлдөг cursor
  • Сонгох боломж
  • Хуулах & буулгах
  • Гар болон хулганаар удирдах
  • Хуудас дүүргэлт, мөр хуваалтыг сайжруулсан
  • Номны уртыг нэмсэн (100 хуудас)

САМБАР ДЭЭР БИЧИХЭД ИЛҮҮ АМАР

  • Чөлөөтэй хөдлөх cursor
  • Сонгох боломж
  • Хуулах & буулгах

БАРИЛГЫН ШАТ

  • Амархан барина
  • Амархан нураана
  • Амархан авирна
  • Амархан бөгөөд хулсны хамгийн хэрэгтэй хэрэглээ

ДАРХНЫ ШИРЭЭ

  • 4 банз + 2 төмрөөр урлана
  • Тосгоны иргэний ажлийн хэрэгсэл

УТАГЧ

  • Хоолыг илүү хурдан болгох зуух
  • дөрвөн мод, нэг зуух ашиглан урлана
  • Тосгоны зарим байшингаас олдоно

ЧУЛУУ ЗҮСЭГЧ

  • Чулууны төрлийн блокоор урлах боломжтой зүйлсийг (шат, хавтан, сийлэх гэх мэт) илүү хялбараар гүйцэтгэх боломжтой хэрэгсэл
  • Гурван чулуу + нэг төмрөөр урлана

СЭЖИГТЭЙ ШӨЛ

Хмммм...

  • Сөнөсөн усан онгоцноос олдоно
  • Хийх боломжтой!
  • Үүнийг идсэн хэн ч бай хэсэг хугацаанд ямар нэгэн үйлчлэлд орох болно!
  • Хийсэн хүн нь ямар үйлчилгээ өгөхийг мэднэ

ХУДАЛДААНД ОРСОН ӨӨРЧЛӨЛТ

  • Маш олон шинэ худалдаа нэмэгдсэн
  • Тосгоны иргэд шинэ аргаар түвшин ахина
  • Худалдааны интерфэйс шинэчлэгдсэн (WIP)
  • Худалдааны үнэ таны нэр хүнд, эрэлт хэрэгцээнээс хамааран хувьсана
  • Тосгоны иргэд өдөрт хоёр удаа бараагаа нөхнө (хэрвээ тэд ажлын хэрэгслээ ашиглах юм бол!)
  • Та тосгоны иргэний худалдаа хийх боломжтой эд зүйлийг гартаа барьж байх үед тосгоны иргэн юу өгөхөө харуулна

ТОСГОНЫ ИРГЭДЭД ОРСОН ӨӨРЧЛӨЛТ

  • Тосгоны иргэд болон зомби тосгоны иргэд шинэ гадаад төрхтэй болсон
  • Чулуучин мэргэжил нэмсэн
  • Эмчлэгдсэн зомби тосгоны иргэний худалдаа хэвээрээ байна
  • Тосгоны иргэд өдрийн дэглэмтэй болсон. Жишээ нь ажилдаа явах, тосгоны төвд бусад иргэдтэй ярилцах гэх мэт
  • Тосгоны иргэн бүр өөрсдийн ор, ажлын байрандаа очино
  • Мэргэжил болгон тодорхой блокоор тодорхойлогтох бөгөөд тухайн мэргэжлийн тосгоны иргэн тэр блок дээрээ очиж ажиллана (индэр нь номын санчийнх, торх нь загасчных гэх мэт)
  • Тосгон нь хаалганы оронд ор, ажлын байр, уулзах цэгээр тодорхойлогддог болсон
  • Тодорхой тооны тосгоны иргэд уулзах үед төмөр хүн төрнө

АЯЛАГЧ ХУДАЛДААЧИН

  • Эргэн тойронд гарч ирэх нууцлаг худалдаачин
  • Өөр өөр байгалийн бүёэд өөр өөр худалдаа хийнэ
  • Хэдэн тэмээн гөрөөс дагуулж явна

Өшөө илүү дэлгэрэнгүйг: Minecraft Wiki

ТАТАЖ АВАХ

Суулгахдаа Minecraft эхлүүлэгчээсээ хувилбараа сонгоод тоглоорой!

Серверийн jar файл:

Алдаагаа энд мэдэгд:

Санал хүсэлт өгмөөр байна уу?