Шинэ хувилбар гарлаа - Minecraft 1.14: Village & Pillage

Шинэчлэлт 2019 оны 4 сарын 24

Minecraft-ын тосгодод өмнө нь хэзээ ч ирж байгаагүй том шинэчлэлт!

MINECON Earth 2018 дээр анх танилцуулагдаж байсан Minecraft 1.14: Village & Pillage албан ёсоор бидний гарт ирлээ.

VILLAGE & PILLAGE TRAILER

Шинэчлэгдсэн тосгод

Цөлийн тосгон болон тосгоний иргэний шинэ төрх

Байгалийн бүс болгонд өөр өөр байх тосгодод байшин, барилгын загвар шинэчлэгдэж, тосгоны иргэдэд мэргэжлийн ажил хийх газрууд нэмэгдсэн. Мөн тосгоны иргэдийн итгэлийг олж ашигтай наймаа хийгээрэй!

Аймшигтай шинэ аюул занал

Дээрэмчид болон тэдний харуулын цамхаг

Дээрэмчдийн суурин хаа сайгүй байрлаж довтлоход бэлтгэж байна. Зарим нь байгалийн бүс дамжин гай тарихаар тэнүүчилж байна! Та тулаанд бэлэн үү?

Гайхамшигтай шинэ амьтад

Сүйтгэгч

Үнэгнүүд харайж, хулсны баавгай өнхөрч, сүйтгэгч Minecraft руу дайрлаа! Тэдний зарим нь нөхөрсөг, зарим нь унтамхай, зарим нь бүүр таныг агаарт нистэл мөргөхийг хүснэ!

Тосгоныг хамгаал

Бүрээн дуугаар дээрэмчид болон тэдний холбоотнууд дайрахаар ирнэ. Бэхлэлт барьж, өөрийгөө сэлэм, бамбай болон шинэ хулгавч нумаар зэвсэглээрэй!


Тоглоомоо яг одоо шинэчлээрэй!

Ангилалууд