Minecraft 1.15 - BUZZY BEES
Minecraft-ын шинэ хувилбар Minecraft 1.15: Buzzy Bees
Minecraft-ын сүүлийн хоёр том шинэчлэлтийг бодвол агуулгын хувьд харьцангуй жижиг боловч маш олон техникийн талын шинэ боломжууд нэмэгдсэнщ хувилбар болсон.
ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮД - ТОВЧООР
- Зөгий нэмэгдсэн
- Зөгийн оромж, үүр нэмэгдсэн
- Зөгийн балан блок нэмэгдсэн
- Шилтэй зөгийн бал нэмэгдсэн
- Зөгийн сархинаг нэмэгдсэн
- Зөгийн сархинаган блок нэмэгдсэн
- Хялбар ашиглалтыг сайжруулсан
- Зөгий болон зөгийн балтай холбоотой даалгавар нэмэгдсэн
- Төмөр хүнийг засах боломжтой болсон
- Бусад Minecraft edition-уудад байдаг боломжуудыг нэмсэн
- Харвагчийн өөрчлөлтүүд
ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮД - ДЭЛГЭРЭНГҮЙ
ЗӨГИЙ (BEE)
- Хөөрхөн, хөвсгөр, дайсан ч биш нөхөрсөг ч биш моб
- Тэднийг бүү өвтгө, тэд таныг гэмтээе гэж боддоггүй
- Хэрвээ зөгий таныг хатгавал, хатгуур нь танд зоогдож, хэдэн хормын дараа зөгий үхэх болно :(
- Зөгий цэцгэнд дуртай ба түүнээс тоосыг нь цуглуулж амьдарна
- Тоос цуглуулж дуусаад үүр лүүгээ буцна
- Цэцгийн тоостойгоо үүр лүүгээ нисэж байхдаа таны ургуулж буй тариа, ногоог хурдан ургахад нь тусална
- Зөгийнүүдийг цэцэг ашиглан үржүүлж болно
- Зөгий бусад зөгийнүүдтэйгээ дуртай цэцгээ хуваалцана
- Зөгий бал олж чадахгүй удах юм бол үүрэндээ буцаж ирнэ
- Үүргүй зөгий шинэ үүр олтлоо хэсүүчилнэ
- Зөгий бороонд дургүй бас шөнө унтдаг. Энэ тохиолдолд зөгийнүүд үүрэндээ орно
- Эргэн тойрон 10 блок зайнд гэр болгох үүрээ хайна
ЗӨГИЙН ҮҮР (BEE NEST / BEE HIVES)
- Зөгийн үүр байгалд цэцэгт ой, хээр тал, наранцэцгийн талаас олдоно
- Зөгий гадуур тайван ажлаа хийсэн бол үүрэндээ буцаж ирэхэд, үүрэн дэх зөгийн бал нэмэгдэнэ
- Үүрэнд хамгийн дээд тал нь 5 түвшин зөгийн бал байна
- Зөгий үүрэндээ байхдаа бусад зөгийнүүддээ цэцгийн байршлуудыг хуваалцана
- Зөгийн хиймэл үүрийг сархинаг болон банзаар хийнэ
- Зөөлөн авагч багажаар зөгийн үүрийг эвдэлгүй авах боломжтой бөгөөд доторх зөгийтэй нь хамт авч болно
- Хайч ашиглан дүүрэн зөгийн балтай үүрнээс сархинаг авч болно
- Лонх ашиглан зөгийн балтай үүрнээс зөгийн бал авч болно
- Түүдэг галны утаа зөгийнүүдийг тайвшруулна - үүрний доор байрлуулж зөгийнүүдийг царцаах байдалд оруулна
- Redstone боломжтой!
- Зөгий байгалын үүр болон хиймэл үүр аль алинд нь ижил хандана
- Шилтэй зөгийн бал нэмэгдсэн
- Зөгийнүүд үүрнийхээ зөвхөн үрд хэсгээр гарна
ЗӨГИЙН БАЛАН БЛОК
Маш наалдамхай!
- Дээр нь алхах, үсрэхэд төвөгтэй
- Шилтэй зөгийн балыг 2x2-оор байрлуулж хийнэ
- Салс блок шиг наалдамхай, гэхдээ бүр илүү
- Зөгийн балан блок болон салс блок хоорондоо барьцалдахгүй
- Дээр нь зогсож байгаад зөгийн балыг түлхэх үед таныг хамт хөдөлгөнө
- Амьтад дээр нь явах дургүй
ШИЛТЭЙ ЗӨГИЙН БАЛ (HONEY BOTTLE)
Органик, цавуулаггүй, амтлаг, гэрийн зөгийн бал!
- Хоосон лонх ашиглан зөгийн үүрнээс балыг нь авна!
- Уу!
- ???
- Ашиг!
- Бас элсэн чихэр болгон хувиргаж болно!
- Зөгийн сархинаг нэмэгдсэн!
САРХИНАГ (HONEYCOMB)
Санамж: Үсээ самнахдаа хэрэглэж болохгүй!
- Зөгийн балтай үүрнээс хайч ашиглан авна
- Банзтай нийлүүлж зөгийн үүр хийнэ
ЗӨГИЙН САРХИНАГАН БЛОК
- Зөгийн сархинагийг 2x2-оор байрлуулж хийнэ
- Цэвэр чимэглэлийн зориулалттай блок
ХЯЛБАР АШИГЛАЛТ
- Sneak and sprint inputs can now be switched between hold and toggle mode in the accessibility options
- Гэтэх болон гүйх
- Дэлхий үүсгэх хэсгийн товчны доод талын тайлбарыг бичвэрийг яригч унших боломжтой болсон
- Товчны тодруулах хэлбэрийг илүү тод харагдахаар болгож өөрчилсөн
ДААЛГАВАР
- Даалгавар "Sticky Situation": зөгийн бал руу үсэрч уналтаа зөөлрүүлэх
- Даалгавар "Bee Our Guest": Түүдэг гал ашиглан зөгийнүүдийг уурлуулахгүйгээр балыг нь авах
- Даалгавар "Total Beelocation": Зөөлөн авах шидтэй багаж ашиглан зөгийн үүрийг дотроо 3 зөгийтэй нь авч явах
ХАРВАГЧ (DISPENSER)
- Харвагч одоо лонхыг ус болон зөгийн балаар дүүргэх чадвартай болсон
- Зөгийн үүрийг харвагч хайч ашиглан сархинаг авах боломжтой болсон
ТӨМӨР ХҮН ЗАСАХ
- Төмөр хүний эвдрэл буюу амь нь хэр багассаныг хагарсан байдлаар нь мэдэж болно
- Төмөр ашиглан хулганыхаа баруун товчийг дарж засах буюу амийг нь нөхнө
ТЭНЦВЭРЖҮҮЛЭЛТ
Бусад edition-с Java Edition-д нэмсэн боломжууд
- Өдөр унтахыг оролдоход төрөх газрыг хадгалах боломжтой болсон
- Хонхыг улаан чулуугаар (redstone) өдөөхөд дуугарна
- Шөнө фантом төрүүлэхыг doInsomnia тоглоомын дүрмээр асааж, унтрааж болно
- doImmediateRespawn тоглоомын дүрмээр тоглогчийг үхэхэд үхсэн гэсэн дэлгэцийг харуулахгүйгээр шууд төрүүлэх эсэхийг зохицуулж болно
- drowningDamage, fallDamage болон fireDamage дүрмүүдээр тухайн зүйлээс гэмтэл авах эсэхийг тохируулж болно
- Нойтон sponge-г тамд тавихад дороо хатна
- Харвагчаар харвасан галт пуужин харвасан зүг рүү ниснэ
- Завийг одоо түлш болгон ашиглаж болно. 6 ширхэг юм шатаах боломжтой
- Хүрзээр түүдэг гал унтрааж болно
- Амьтад дэлхийд бүлгээрээ төрөхдөө заримдаа зулзагатайгаа төрөх боломжтой болсон
- Тотийг мөрөн дээрээ суулгаад ямар нэгэн зүйл унаж болно
- Бордооны торхыг модон хавтангаар хийнэ
- Бүтээгч горимд байхдаа хоол идэж болдог болсон
- Хар присмаринийг бэхний оронд хар будгаар хийнэ
- Барилгын шатны зууханд шатах хугацааг нэмсэн
- Дөш болон билүүний ашигласан тоог тоон үзүүлэлтэнд нэмсэн
Техникийн талын өөрчлөлтүүд болон бусад өөрчлөлтийн дэлгэрэнгүйг албан ёсны нийтлэлээс болон манай цахим хуудасны Minecraft 1.15-ын туршилтын хувилбаруудын талаарх нийтлэлүүдээс хараарай.
ХУВИЛБАРЫГ СУУЛГАХ
Minecraft эхлүүлэгч рүүгээ ороод сүүлийн хувилбарыг сонгоод тоглоорой!
Серверийн jar файл:
Алдаагаа энд мэдэгд:
Санал хүсэлт өгмөөр байна уу?
- Санал хүсэлтийн цахим хуудас руу орох, эсвэл бидэнтэй албан ёсны Minecraft Discord дээр харилцаарай.
Эх сурвалж: https://www.minecraft.net/en-us/article/buzzy-bees-out-now-in-java/