Minecraft 1.15 - BUZZY BEES

Minecraft-ын сүүлийн хоёр том шинэчлэлтийг бодвол агуулгын хувьд харьцангуй жижиг боловч маш олон техникийн талын шинэ боломжууд нэмэгдсэнщ хувилбар болсон.

ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮД - ТОВЧООР

  • Зөгий нэмэгдсэн
  • Зөгийн оромж, үүр нэмэгдсэн
  • Зөгийн балан блок нэмэгдсэн
  • Шилтэй зөгийн бал нэмэгдсэн
  • Зөгийн сархинаг нэмэгдсэн
  • Зөгийн сархинаган блок нэмэгдсэн
  • Хялбар ашиглалтыг сайжруулсан
  • Зөгий болон зөгийн балтай холбоотой даалгавар нэмэгдсэн
  • Төмөр хүнийг засах боломжтой болсон
  • Бусад Minecraft edition-уудад байдаг боломжуудыг нэмсэн
  • Харвагчийн өөрчлөлтүүд

ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮД - ДЭЛГЭРЭНГҮЙ

ЗӨГИЙ (BEE)

  • Хөөрхөн, хөвсгөр, дайсан ч биш нөхөрсөг ч биш моб
  • Тэднийг бүү өвтгө, тэд таныг гэмтээе гэж боддоггүй
  • Хэрвээ зөгий таныг хатгавал, хатгуур нь танд зоогдож, хэдэн хормын дараа зөгий үхэх болно :(
  • Зөгий цэцгэнд дуртай ба түүнээс тоосыг нь цуглуулж амьдарна
  • Тоос цуглуулж дуусаад үүр лүүгээ буцна
  • Цэцгийн тоостойгоо үүр лүүгээ нисэж байхдаа таны ургуулж буй тариа, ногоог хурдан ургахад нь тусална
  • Зөгийнүүдийг цэцэг ашиглан үржүүлж болно
  • Зөгий бусад зөгийнүүдтэйгээ дуртай цэцгээ хуваалцана
  • Зөгий бал олж чадахгүй удах юм бол үүрэндээ буцаж ирнэ
  • Үүргүй зөгий шинэ үүр олтлоо хэсүүчилнэ
  • Зөгий бороонд дургүй бас шөнө унтдаг. Энэ тохиолдолд зөгийнүүд үүрэндээ орно
  • Эргэн тойрон 10 блок зайнд гэр болгох үүрээ хайна

ЗӨГИЙН ҮҮР (BEE NEST / BEE HIVES)

  • Зөгийн үүр байгалд цэцэгт ой, хээр тал, наранцэцгийн талаас олдоно
  • Зөгий гадуур тайван ажлаа хийсэн бол үүрэндээ буцаж ирэхэд, үүрэн дэх зөгийн бал нэмэгдэнэ
  • Үүрэнд хамгийн дээд тал нь 5 түвшин зөгийн бал байна
  • Зөгий үүрэндээ байхдаа бусад зөгийнүүддээ цэцгийн байршлуудыг хуваалцана
  • Зөгийн хиймэл үүрийг сархинаг болон банзаар хийнэ
  • Зөөлөн авагч багажаар зөгийн үүрийг эвдэлгүй авах боломжтой бөгөөд доторх зөгийтэй нь хамт авч болно
  • Хайч ашиглан дүүрэн зөгийн балтай үүрнээс сархинаг авч болно
  • Лонх ашиглан зөгийн балтай үүрнээс зөгийн бал авч болно
  • Түүдэг галны утаа зөгийнүүдийг тайвшруулна - үүрний доор байрлуулж зөгийнүүдийг царцаах байдалд оруулна
  • Redstone боломжтой!
  • Зөгий байгалын үүр болон хиймэл үүр аль алинд нь ижил хандана
  • Шилтэй зөгийн бал нэмэгдсэн
  • Зөгийнүүд үүрнийхээ зөвхөн үрд хэсгээр гарна
Зөгийн бол болон зөгийн сархинаган блок

ЗӨГИЙН БАЛАН БЛОК

Маш наалдамхай!

  • Дээр нь алхах, үсрэхэд төвөгтэй
  • Шилтэй зөгийн балыг 2x2-оор байрлуулж хийнэ
  • Салс блок шиг наалдамхай, гэхдээ бүр илүү
  • Зөгийн балан блок болон салс блок хоорондоо барьцалдахгүй
  • Дээр нь зогсож байгаад зөгийн балыг түлхэх үед таныг хамт хөдөлгөнө
  • Амьтад дээр нь явах дургүй

ШИЛТЭЙ ЗӨГИЙН БАЛ (HONEY BOTTLE)

Органик, цавуулаггүй, амтлаг, гэрийн зөгийн бал!

  • Хоосон лонх ашиглан зөгийн үүрнээс балыг нь авна!
  • Уу!
  • ???
  • Ашиг!
  • Бас элсэн чихэр болгон хувиргаж болно!
  • Зөгийн сархинаг нэмэгдсэн!

САРХИНАГ (HONEYCOMB)

Санамж: Үсээ самнахдаа хэрэглэж болохгүй!

  • Зөгийн балтай үүрнээс хайч ашиглан авна
  • Банзтай нийлүүлж зөгийн үүр хийнэ

ЗӨГИЙН САРХИНАГАН БЛОК

  • Зөгийн сархинагийг 2x2-оор байрлуулж хийнэ
  • Цэвэр чимэглэлийн зориулалттай блок

ХЯЛБАР АШИГЛАЛТ

  • Sneak and sprint inputs can now be switched between hold and toggle mode in the accessibility options
  • Гэтэх болон гүйх
  • Дэлхий үүсгэх хэсгийн товчны доод талын тайлбарыг бичвэрийг яригч унших боломжтой болсон
  • Товчны тодруулах хэлбэрийг илүү тод харагдахаар болгож өөрчилсөн

ДААЛГАВАР

  • Даалгавар "Sticky Situation": зөгийн бал руу үсэрч уналтаа зөөлрүүлэх
  • Даалгавар "Bee Our Guest": Түүдэг гал ашиглан зөгийнүүдийг уурлуулахгүйгээр балыг нь авах
  • Даалгавар "Total Beelocation": Зөөлөн авах шидтэй багаж ашиглан зөгийн үүрийг дотроо 3 зөгийтэй нь авч явах

ХАРВАГЧ (DISPENSER)

  • Харвагч одоо лонхыг ус болон зөгийн балаар дүүргэх чадвартай болсон
  • Зөгийн үүрийг харвагч хайч ашиглан сархинаг авах боломжтой болсон

ТӨМӨР ХҮН ЗАСАХ

  • Төмөр хүний эвдрэл буюу амь нь хэр багассаныг хагарсан байдлаар нь мэдэж болно
  • Төмөр ашиглан хулганыхаа баруун товчийг дарж засах буюу амийг нь нөхнө

ТЭНЦВЭРЖҮҮЛЭЛТ

Бусад edition-с Java Edition-д нэмсэн боломжууд

  • Өдөр унтахыг оролдоход төрөх газрыг хадгалах боломжтой болсон
  • Хонхыг улаан чулуугаар (redstone) өдөөхөд дуугарна
  • Шөнө фантом төрүүлэхыг doInsomnia тоглоомын дүрмээр асааж, унтрааж болно
  • doImmediateRespawn тоглоомын дүрмээр тоглогчийг үхэхэд үхсэн гэсэн дэлгэцийг харуулахгүйгээр шууд төрүүлэх эсэхийг зохицуулж болно
  • drowningDamage, fallDamage болон fireDamage дүрмүүдээр тухайн зүйлээс гэмтэл авах эсэхийг тохируулж болно
  • Нойтон sponge-г тамд тавихад дороо хатна
  • Харвагчаар харвасан галт пуужин харвасан зүг рүү ниснэ
  • Завийг одоо түлш болгон ашиглаж болно. 6 ширхэг юм шатаах боломжтой
  • Хүрзээр түүдэг гал унтрааж болно
  • Амьтад дэлхийд бүлгээрээ төрөхдөө заримдаа зулзагатайгаа төрөх боломжтой болсон
  • Тотийг мөрөн дээрээ суулгаад ямар нэгэн зүйл унаж болно
  • Бордооны торхыг модон хавтангаар хийнэ
  • Бүтээгч горимд байхдаа хоол идэж болдог болсон
  • Хар присмаринийг бэхний оронд хар будгаар хийнэ
  • Барилгын шатны зууханд шатах хугацааг нэмсэн
  • Дөш болон билүүний ашигласан тоог тоон үзүүлэлтэнд нэмсэн

Техникийн талын өөрчлөлтүүд болон бусад өөрчлөлтийн дэлгэрэнгүйг албан ёсны нийтлэлээс болон манай цахим хуудасны Minecraft 1.15-ын туршилтын хувилбаруудын талаарх нийтлэлүүдээс хараарай.

ХУВИЛБАРЫГ СУУЛГАХ

Minecraft эхлүүлэгч рүүгээ ороод сүүлийн хувилбарыг сонгоод тоглоорой!

Серверийн jar файл:

Алдаагаа энд мэдэгд:

Санал хүсэлт өгмөөр байна уу?

Эх сурвалж: https://www.minecraft.net/en-us/article/buzzy-bees-out-now-in-java/