Minecraft 1.16 - ТАМЫН ШИНЭЧЛЭЛТ

Шинэчлэлт 2020 оны 6 сарын 24

Бидний байх энгийн ертөнцөөс доош хэний ч хөл хүрээгүй сонирхолтой байгаль, биднээс өмнө оршин байсан эртний соёл иргэншлийн үлдэгдлээр аялцгаая.

ШИНЭЭР НЭМЭГДСЭН ОНЦЛОХ ЗҮЙЛС

ШИНЭ БЛОКУУД

Улаан, цэнхэр, хар, ягаан, гэрэлтдэг, гэрэлтдэггүй зэрэг маш олон төрлийн блокууд. Шинэ мод, чулуун материал, ховор металлууд.

Зарим шинэ блок болон эд зүйлс

ДАХИН ТӨРҮҮЛЭХ ЗАНГУУ

Бараг л есөн амьтай

Энэхүү блокыг ашиглан там болон бусад өмнө нь дахин төрөх газар тохируулж болдоггүй байсан ертөнцүүдэд (ор дэлбэ) дахин төрөх боломжтой. Нэг асуудал нь та гэрэлт чулуугаар цэнэглэж байх ёстой.

ЧИГЛҮҮЛЭГЧ ЧУЛУУ

Гэрээсээ дахиж төөрөхгүй

Луужингаа хэрэгтэй газар луу заадаг болгомоор байвал энэхүү чулууг ашиглан заах чиглэлийг нь тохируулаарай.

БАЙ

Бухын нүд!

ШИНЭ БАЙГАЛИЙН БҮС

Нөжит болон гажуудсан ой, сүнслэг элсний хөндий, базальтын бэлчир гэсэн дөрвөн өөр өөрийн уур амьсгал, онцлогтой шинэ байгалийн бүс.

Нөжит ой - Пиглин болон хоглинууд амьдрахад таатай газар
Гажуудсан ой - Нам гүм хийгээд ер бусын газар
Сүнслэг элсний хөндий - Араг яс, гастаас болгоомжил
Базальтын бэлчир - Болгоомжтой явахгүй бол энд тэндгүй хайлмаг

Мөн шинэ газруудад зориулж бүтээгдсэн хөгжмүүд:

  • Rubedo - Тамын цөлд
  • Chrysopeia - Нөжит ойд
  • So Below - Сүнслэг элсний хөндий болон Базальтын бэлчир
Rubedo, Chrysopeia, So Below

БАЙГУУЛАМЖУУД

ЦАЙЗЫН БАЛГАС

Пиглинүүдийн оршин суудаг эртний цайз. Дотор нь ямар эрдэнэс байгаа бол

СҮЙДСЭН ПОРТАЛ

Там руу орох хаалга яаж хийхээ мэдэхгүй эсвэл тамд хар шилгүй гацчихсан уу? Тэгвэл танаас өмнө ертөнц хооронд аялаж байсан хэн нэгний нурсан хаалгыг засаж ашиглаарай.

ШИНЭ ЭД ЗҮЙЛС

НЕДЕРИТ (NETHERITE)

Очир эрдэнээс ч хүчтэй

10 жилийн дараа анх удаа шинэ төрлийн, илүү сайн хувцас, хэрэглэл нэмэгдлээ.

Тамын гүнээс эртний соёл иргэншлийн үл мэдэгдэх хаягдал металлуудыг цуглуулж очир эрдэнэн эд зүйлсээ илүү хүчтэй, бат бөх болгоорой.

Недерит хэрэглэл

СҮНСНИЙ ХУРД

Гутландаа энэхүү сүнс сорогч шидийг нэмээд сүнстэй элс болон сүнстэй хөрсөн дээгүүр хурдан гүйгээрэй.

PIGSTEP - ПЯНЗ

Пиглинүүдийн цайзын балгасаас олдох пянз

Pigstep

ШИНЭ МОБУУД

ПИГЛИН (PIGLIN)

Сөргөлд эсвэл солилц

Санаанд нь тааруулж хувцаслаад, хүссэн зүйлийг нь өгвөл хариуд нь танд хэрэгтэй зүйл өгөх байх шүү.

Пиглинтэй бараа солилцох

ХОГЛИН (HOGLIN)

Ай эсвэл агна

Их догшин амьтан тул агнаж чадахгүй бол ойртоод дэмий шүү.

ЗОГЛИН (ZOGLIN)

Хоглин гэхдээ зомбижсон

Хамгийн ууртай амьтан. Харсан болгон руугаа дайрна.

ХАЙЛМАЛХАГЧ (STRIDER)

Хайлмагнаас гарвал хатгаа авна

Эмээллэж мордоод, хайлмаган далайг гатал. Гэвч өөрийнхөөрөө аашлах дуртай тул танд гажуудсан мөөгтэй уурга хэрэг болно.

Энэ хэсэгт зөвхөн онцлох, том том зүйлсийг товчхон харууллаа. Дэлгэрэнгүй өөрчлөлтийн түүхийг харахыг хүсвэл хөгжүүлэлтийн хувилбаруудын түүхийг уншиж болно шүү.

Minecraft 1.16 - MNCRAFT
Minecraft 1.16 хөгжүүлэлтийн түүх

ХУВИЛБАРЫГ СУУЛГАХ

Minecraft эхлүүлэгч рүүгээ ороод сүүлийн хувилбарыг сонгоод тоглоорой!

Серверийн jar файл:

Алдаагаа энд мэдэгд:

Санал хүсэлт өгмөөр байна уу?

Ангилалууд