Minecraft 1.18.2

Техникийн талын өөрчлөлтүүд түлхүү орсон, 1.18-н шинэ хувилбар гарлаа.

1.19 буюу Wild Update-н туршилтын (experimental) хувилбарт орсон Ancient City, Warden, Deep Dark зэргийг харж амжаагүй бол энд дарж (minecraft.net) сонирхоорой. Мөн удахгүй хөгжүүлэлтийн (snapshot) хувилбарууд нь гараад явах байх аа.

ӨӨРЧЛӨЛТҮҮД

  • 32 битийн системийг ирээдүйд дэмжихгүй болох тул 32 битийн системтэй тоглогчдод анхааруулга өгдөг болсон
  • Дэлхий үүсгэх seed-г 0-р өгөх үед тоо биш тэмдэгтээр тооцдог байсныг болиулсан
  • Seed-н урд, хойно хоосон зай байвал арилгадаг болсон
  • Далайн гахай авдар олохдоо хамгийн ойрхныг илүү нарийн олдог болсон
  • Ээндэрийн авдар зул сараар бэлэг шиг харагддаг байхаа больсон

ТЕХНИКИЙН ТАЛЫН ӨӨРЧЛӨЛТҮҮД

  • Шинэ тушаал: placefeature - заасан байрлалд сонгосон байгууламжийг байрлуулна
  • locate тушаал ямар нэгэн байгууламжийг ерөнхий төрлөөр бус илүү дэлгэрэнгүй, төрөл тус бүрээр нь олох боломжтой болсон. Жишээ нь /locate village_desert эсвэл /locate shipwreck_beached
  • Өгөгдлийн багцад өөрийн байгууламжуудаа нэмэх боломжтой болсон
  • Өгөгдлийн багцаар агуйн үүсгэлтийг тохируулах боломжтой болсон
  • Өгөгдлийн багцын хувилбар 9 болсон

Дэлгэрэнгүйг: https://www.minecraft.net/en-us/article/minecraft-java-edition-1-18-2

ЗАСВАРУУД

ОНЦЛОХ

  • MC-3524 – Structure related mobs do not spawn in flat type world generation.
  • MC-4533 – Water graphical glitch when connecting diagonally.
  • MC-70848 – Water looks like it flows up.
  • MC-83938 – Standing on entities with solid collision boxes (shulkers, boats) kicks you for flying.
  • MC-98727 – Server: Entering a boat/minecart/horse while going upwards from jumping causes a kick for flying.
  • MC-111082 – Riding a boat with NoGravity on a server without flight enabled causes kick for flying.

ХУВИЛБАРЫГ СУУЛГАХ

Minecraft эхлүүлэгч рүүгээ ороод сүүлийн хувилбарыг сонгоод тоглоорой!

Серверийн jar файл:

Алдаагаа энд мэдэгд:

Санал хүсэлт өгмөөр байна уу?