Minecraft 1.19 - The Wild Update
Зэрлэг байгалийн шинэчлэлт хийгээд аймшигт зүйлсийг агуулсан шинэ хувилбар гарлаа.
Газар дээрх шинэ байгалийн бүс, газар доорх түнэр харанхуй эртний хотын туурийн хамт "Minecraft 1.19 - The Wild Update" албан ёсоор нийтэд гарлаа.
Газрын гүнд, түнэр харанхуйд юу нуугдаж байгаа бол?
Эртний соёл иргэншлийн үлдэгдэл...
Чимээ аниргүй, түнэр харанхуй хотын туурь...
Амьд амьтад, харанхуйн мангасууд хаачсан юм бол?...
Энэ их шигүү намаг чинь одоо юу вэ?
Шавар, шавхайгаар хучигдсан, мангро мод шигсэн намагт тавтай морил.
ТОВЧООР
Мангро модот намаг, гүн харанхуй гэсэн хоёр шинэ байгалийн бүс, эртний хотын туурь, тэдгээртэй холбоотой маш олон блок, эд зүйлс, шинэ төрлийн мод, сахиул, мэлхий, шанаган хорхой болон дэмнэгч (Allay - Minecraft Live 2021 нэвтрүүлгийн үеээр явуулсан санал хураалтын ялагч) гэсэн дөрвөн моб нэмэгдсэн.
ШИНЭ ЗҮЙЛС
ДЭЛХИЙ
ГҮН ХАРАНХУЙ (DEEP DARK)
Газрын гүнд орших түнэр харанхуй газар.
- Газрын гүнд олдох шинэ байгалийн бүс
- Гэрэл багатай
- Ус, хайлмаган нуурууд байхгүй
- Газар нь скалк блокоор хучигдсан
- Нэг ч амьд биет төрөхгүй
ЭРТНИЙ ХОТ (ANCIENT CITY)
Гүний харанхуй дахь эртний соёл иргэншлийн үлдэгдэл.
- Гүн харанхуй байгалийн бүсээс олдоно
- Нэг ч амьд биет төрөхгүй
- Мэдрэгч болон хашхирагч скалкаар хүрээлүүлсэн авдраас шинэ шидэт ном, пянз, цуурайн хэлтэрхий зэргийг олно
МАНГРО МОДОТ НАМАГ (MANGROVE SWAMP)
Шаварлаг, шигүү шинэ төрлийн намаг.
- Энгийн намагтай адил дулаан, чийглэг бүсэд үүснэ
- Зөгий болон мэлхий энд амьдарна
- Хөрс нь зузаан шавхаар хучигдсан
- Өндөр, шигүү, аварга үндэстэй мангро модод энд ургана
БЛОК
МЭЛХИЙН ГЭРЭЛ (FROGLIGHT)
- Мэлхий жижиг хайлмаган кубыг идэх үед унана
- Сувдан (ягаан), ногоон, шаргал гэсэн гурван төрөлтэй
- Мэлхийн төрлөөсөө хамаарч өөр өөр өнгөөр унана
- Сувдан - цагаан мэлхий
- Ногоон - ногоон мэлхий
- Шаргал - улбар шар мэлхий
- Мэлхийн төрлөөсөө хамаарч өөр өөр өнгөөр унана
МЭЛХИЙН ТҮРС (FROGSPAWN)
- Гартаа авах боломжгүй
- Хоёр мэлхийд салс бөмбөг өгснөөр мэлхий түрс гаргана
- Хэсэг хугацааны дараа түрснээс шанаган хорхой төрнө
МАНГРО МОД (MANGROVE)
- Мангро модот намагт ургадаг мод
- Бусад төрлийн модтой адил модоор хийж болох бүх л зүйлийг хийх боломжтой
МАНГРО НАХИА (MANGROVE PROPAGULE)
- Мангро модны навчнаас ургана
- Зөгий тоос хүртээх боломжтой
- Газар эсвэл усан дотор тарих боломжтой
- Тарьснаас хэсэг хугацааны дараа мангро мод ургана
МАНГРО МОДНЫ ҮНДЭС (MANGROVE ROOTS)
- Мангро модны суурь болж ургана
- Шавартай холимог хэлбэрээр мөн олдоно
ШАВХ (MUD)
- Мангро модот намгаас олдоно
- Шороон лээр лонхтой ус асган үүсгэж болно
- Гоожуу бана чулууны дээр байрлуулж, усыг нь дуслуулж, хатаагаад шавар (clay) болгож болно
БАГЦАЛСАН ШАВХ (PACKED MUD)
- Шавар болон улаан буудайгаар урлана
ШАВХ ТООСГО (MUD BRICKS)
- 4 багцалсан шавх блокоор урлана
- Үүгээр хавтан, шат, хана урлаж болно
БЭХЖҮҮЛСЭН ГҮНИЙ ЗАНАР (REINFORCED DEEPSLATE)
- Эртний хотын балгасаас олдоно
- Авах боломжгүй
- Хэрхэн, юунд хэрэглэдэг нь тодорхойгүй
- Одоогоор маш удаан тасралтгүй жоотуугаар цохисоны эцэст эвдлэх боломжтой, тэсрэлт, витер, ээндийн луу эвдэж чадахгүй
СКАЛК (SCULK)
- Гүн харанхуй байгалийн бүсээс олдоно
- Эвдлэх үед XP унана
- Зөөлөн авах шидээр эвдэхгүй авч болно
- Скалк катализаторын ойролцоо амьд биет үхвэл тухайн газар скалк блок үүснэ
СКАЛК КАТАЛИЗАТОР (SCULK CATALYST)
- Гүн харанхуй байгалийн бүсээс олдоно
- Ойр хавьд нь амьд биет үхвэл түүний сүнс скалк блок болон тархана
- Скалк блок тархах хэмжээ үхсэн амьтнаас унах XP-ний хэмжээнээс хамаарна
ХАШХИРАГЧ СКАЛК (SCULK SHRIEKER)
- Гүн харанхуй байгалийн бүсээс олдоно
- Мэдрэгч скалкаар өдөөгдөнө
- Ойр хавийн тоглогчдод түнэр харанхуйг мэдрүүлнэ
- Байгалиас үүссэн хашхирагч скалк хэтэрхий олон удаа өдөөгдсөн тохиолдолд сахиулыг дуудна
СКАЛК СУДАЛ (SCULK VEIN)
- Гүн харанхуй байгалийн бүсээс олдоно
- Блок дээр нимгэн давхарга байдлаар үүснэ
- Зөөлөн авах шидтэй багажаар авч болно
МОБУУД
МЭЛХИЙ (FROG)
- Намагт амьдарна
- Шанаган хорхой өсч том болоод мэлхий болно
- Шанаган хорхой мэлхий болохдоо ямар байгалийн бүсэд байснаасаа хамаарч өөр өөр өнгөтэй болно
- Дулаан байгалийн бүс - цагаан
- Сэрүүн байгалийн бүс - улбар шар
- Хүйтэн байгалийн бүс - ногоон
- Сараана цэцэг болон гоожингор навчин дээр үсэрнэ
- Усанд сэлж чадна
- Жижиг салстан, хайлмаган кубыг иднэ
- Салстан идвэл салс бөмбөг унагаана
- Хайлмаган куб идвэл мэлхийн гэрэл унагаана
- Салс бөмбөгөөр үржүүлэх боломжтой
ШАНАГАН ХОРХОЙ (TADPOLE)
- Мэлхийн түрснээс төрнө
- Өсч томрохдоо мэлхий болон хувирна
- Устай хувингаар авч болно
ДЭМНЭГЧ (ALLAY)
- Ойн харш болон дээрмэчдийн суурин дахь торонд хоригдсон байдалтай олдоно
- Ямар нэгэн эд зүйл өгөхөд таныг даган явж, тухайн зүйлтэй ижил төрлийн зүйлс газарт унасан эсэхийг хайж, цуглуулан танд авчирж өгнө
- Эд зүйл хувилахгүй, авдраас авахгүй
- Хөгжим (noteblock) сонссон бол 30 секундын турш цуглуулсан эд зүйлсээ хөгжмийн ойролцоо унагана
САХИУЛ (WARDEN)
- Эртний хотын туурин дундах хашхирагч скалк хэтэрхий олон удаа өдөөгдсөний үр дүнд сахиулыг газраас дуудан гаргаж ирнэ
- Анхны сохор амьд биет
- Үнэрлэх, чичирхийлэл мэдрэх чадвар өндөр хөгжсөн
- Чичирхийлэл үүсгэх бүх л амьд биет рүү довтолно (сахиулаас бусад)
- Та гэтэж явснаар чичирхийлэл үүсгэхгүй өнгөрөх боломжтой
- Үл үзэгдэгч болсон ч таныг олно. Сохор юм чинь
- Ойрхон байгаа бус илүү сэжигтэй бай руу эхлээд довтолно
- Сахиул бол ер нь тулалдахад тохиромжгүй моб бөгөөд түүнээс холуур, сэмээрхэн явах нь зүйтэй
- 500 амьтай (250 зүрх)
- Нэг цохилт нь 32 амь (16 зүрх) хасна. Бүрэн недерит хувцастай хүнийг нэг цохиход 7 амь буюу 3.5 зүрхтэй үлдээнэ
- Цохих боломжгүй зайд байвал цээжнээсээ маш хүчтэй дууны долгионоор цохино. Ямар ч блок, хувцас, бамбайг нэвт цохино
ЭД ЗҮЙЛС
ШАНАГАН ХОРХОЙТОЙ ХУВИН (BUCKET OF TADPOLE)
- Шанаган хорхойг устай хувинд шүүрч авна
ЯМААНЫ ЭВЭР (GOAT HORN)
- Мод, чулуу зэрэг ямааны амьдардаг газар дахь хатуу блокуудыг ямаа очиж мөргөхөд эвэр нь хугарч унана
- Эврээр үлээхэд холоос ч сонстох (дээд тал нь 256 блок зайд) чанга дуу гарна
- Ямааны төрлөөс хамаарч өөр өөр төрлийн дуу гарна. Нийт 8 төрөл бөгөөд 4 нь хашхираа ямааных
- Дээрэмчдын цамхагаас мөн олж болно
МАНГРО МОДОН ЗАВЬ (MANGROVE BOAT)
- Мангро модоор урлах завь
АВДАРТАЙ ЗАВЬ
- Авдартай уурхайн тэрэгтэй адил, гэхдээ усаар явна
- Нэг зорчигч суух боломжтой
- Бүх төрлийн модон завиар хийж болно
ЦУУРАЙН ХЭЛТЭРХИЙ (ECHO SHARD)
- Эртний хотын тууриас олдоно
- Авралын луужин урлахад хэрэгтэй
АВРАЛЫН ЛУУЖИН (RECOVERY COMPASS)
- Сүүлд үхсэн газар луу тань заах луужин
- Сүүлд үхсэн ертөнцөөсөө өөр ертөнцөд байвал зүү нь эргэлдэнэ
- Луужинг тойруулаад 8 ширхэг цуурайн хэлтэрхий байрлуулан урлана
ПЯНЗНЫ ХЭЛТЭРХИЙ (DISC FRAGMENT)
- Эртний хотын тууриас олдох бөгөөд маш ховор
- Пянз - 5 -н хэлтэрхий
ПЯНЗ - 5 (MUSIC DISC - 5)
- Самуэль Обергийн зохиосон "5" нэртэй хөгжим
- 9 ширхэг пянзны хэлтэрхийг нийлүүлж урлана
ХУРДАН ГЭТЭЛТ (SWIFT SNEAK)
- Эртний хотын авдруудаас олдоно
- Нийт 3 түвшинтэй
- Өмдөнд нэмнэ
- Тоглогчын гэтэж явах хурдыг нэмэгдүүлнэ
БУСАД
- Шинэ даалгаварууд
- "It Spreads" - скалк катализаторын дэргэд амьд биет алах
- “You’ve Got a Friend in Me” - дэмнэгчээр эд зүйл авчруул
- “Birthday Song” - дэмнэгчийг хөгжим дээр бялуу унагаалгах
- “With our Powers Combined” - бүх төрлийн мэлхийн гэрлийг авах
- “Bukkit Bukkit” - шанаган хорхойг хувинд барьж авах
- “From Dirt to Mud” - устай лонхоос усыг нь шороон дээр асгаж шавх болгох
- “When the Squad Hops into Town” - бүх төрлийн мэлхийг уяагаар дагуулж явах
- “Sneak 100” - скалк мэдрэгч болон сахиулын дэргэдүүр чичиргээ үүсгэхгүйгээр гэтэж явах
- Түнэр харанхуй үйлчлэлийг "How Did We Get Here?" даалгаварт нэмсэн
- Дөрвөн шинэ хөгжим. Ancestry, Aerie, Firebugs, Labyrinthine тус тус харгалзах байгалийн бүсэд явж байхад тоглоно
ӨӨРЧЛӨЛТҮҮД
МОБ ТӨРӨЛТ
- Ээндийн хүн, араг яс, витер араг яс, пиглин тамд төрөх гэрлийн түвшин илүү өргөн 0-ээс 11 болсон
УУРХАЙН ТЭРЭГ
- Авдар, зуух, TNT, гулгуулагчтай уурхайн тэргүүд эвдрэхдээ хоёр салж (жишээ нь тэрэг болон авдар болж) бус яг байгаагаараа унана
ЗАСВАРУУД
ОНЦЛОХ
options.txt
файлыг засварлах байдлаар тоглоомын цайралтыг хэт нэмэгдүүлэх боломжтой байсныг зассан (MC-51418)- Хувцас, элитра зэргийг эд зүйл дотроосоо чирж тавих эсвэл харвагчаар өмсүүлэхэд дуу гарахгүй байсныг зассан (MC-94060)
- Хулсаар барилгын шат хийж, түлшинд хэрэглэхэд байх ёстойгоос 8 дахин удаан шатаж байсныг зассан (MC-165990)
- Гэтэж байх үед тоглогчийн гар хүрэх зай сервер болон клиент хооронд ялгаатай байсныг зассан (MC-183309) (дэлгэцэнд харагдахдаа хүрсэн мэт боловч сервер талдаа хүрээгүй байх)
- Маш олон texture-н засварууд...
БҮГД
ХУВИЛБАРЫГ СУУЛГАХ
Minecraft эхлүүлэгч рүүгээ ороод сүүлийн хувилбарыг сонгоод тоглоорой!
Серверийн jar файл:
Алдаагаа энд мэдэгд:
Санал хүсэлт өгмөөр байна уу?
- Санал хүсэлтийн цахим хуудас руу орох, эсвэл албан ёсны Minecraft Discord дээр харилцаарай.