Minecraft 1.20 - Trails & Tales
Өөрийгөө илэрхийлэх, бусдаас ялгарах, түүх өгүүлэх сэдвийн хүрээнд маш олон шинэ блок, олдворуудыг агуулсан Trails & Tales буюу Minecraft 1.20 хувилбар албан ёсоор гарлаа.
ТОВЧООР
Энэхүү шинэ хувилбараар маш олон гоёл чимэглэлийн зориулалттай эд зүйлс, блокууд нэмэгдсэнээр тоглогчид бусдаас ялгарах, өөрийгөө илэрхийлэх, амьдарч буй ертөнцийнхөө түүхийг өгүүлэх боломж улам өргөжин тэллээ.
Тэдгээрээс дурдвал:
- Хуягийн эмжээр. Малгай, цамц гээд тус бүрд 16 өөр загвар. Арьс, төмөр, алмаас гээд хольж, сольж хийвэл хамгийн багадаа бараг 3800 өөр загварын (будсан арьсан хувцсыг тооцохгүйгээр) хувцас өмсөх боломжтой.
- Археологи. Эртний суурингийн үлдэгдэлд малтлага хийж, сонирхолтой олдвор цуглуулах.
- Хоёр шинэ модны төрөл. Интоор болон хулс.
- Хоёр шинэ амьтан. Тэмээ болон Minecraft Live 2023-н санал хураалтын ялагч болох шиншигч (Sniffer).
- Ном тавих боломжтой сийлбэртэй номын тавиур, мангасын толгойгоор мангасын дуу гаргах, шинэ төрлийн мэдрэгч скалк, хоёр шинэ цэцэг, дүүжилдэг самбар гээд төрөл бүрийн хэрэглээтэй шинэ зүйлс нэмэгджээ.
Нэмж хэлэхэд бүгдээрээ 5 хошуу малтай боллоо :)
ШИНЭ ЗҮЙЛС
ДЭЛХИЙ
ИНТООРЫН ТӨГӨЛ (CHERRY GROVE)
Яв ягаан интоорын моддоос бүрдэх ой.
- Уул, өндөрлөг талд ургана
- Интоорын навчсаас ягаан "тоосонцор" унана
- Газраар нь ягаан дэлбээ (pink petal) ургана
АРХЕОЛОГИ (ARCHAEOLOGY)
Mojang Studios анх 2020 оны Minecraft Live-н үеэр санаагаа танилцуулж байжээ. Бичлэгийг үзэх.
- Сэжигтэй элс болон хайрга эртний сууринуудад үүснэ (Пирамид, цөлийн худаг, дулаан болон хүйтэн далайн балгас, газар доорх балгас)
- Сэжигтэй блокуудыг багсаар зөөлөн багсдаж, дотор нь хадгалагдаж буй олдворыг гаргаж авна
- Малтлагын хүрээнд төрөл бүрийн эрдэнэс, эртний эдлэл олж авах боломжтой. Тэдгээрт шинээр нэмэгдсэн дараах эд зүйлс орно (жич: аль байгууламжаас олсноос шалтгаална, жишээ нь шинэ пянз зөвхөн газар доорх балгасаас олдох боломжтой):
- 4 төрлийн хуягийн эмжээр
- Шинэ пянз
- Ваарын хэлтэрхий
- Шиншигчийн өндөг
ГАЗАР ДООРХ БАЛГАС (TRAIL RUINS)
- Тайга, цаст тайга гэх мэт шилмүүст ой болон ширэнгэн ойгоос олдоно
- Зөвхөн орой хэсэг нь газраас цухуйсан байна
- 4 төрлийн хуягийн эмжээр эндээс олдоно
БЛОК
ХУЛС МОДОН ЗҮЙЛС (BAMBOO WOOD)
- Хулс модоор блок хийх боломж нэмсэн. Бүх төрлийн модон эдлэлийг үүгээр хийх боломжтой
- Хулсан блокийг (Block of Bamboo) 9 хулс нийлүүлэн хийнэ. Мөн бусад мод шиг сүхээр холтослож болно
- Хулсан блокийг хувааж хулсан банз (Bamboo Planks) гаргаж авна. Нэг блокоос 2 банз гарна
- Хулсан банзаар шат, хашаа, хаалга гээд модоор хийж болох бүгдийг хийж болно
- Урлах хэсэгт хулсан хавтанг 1x2 байрлалаар тавьж хулсан мозайк (Bamboo Mosaic) хийнэ
ИНТООРЫН МОД (CHERRY WOOD)
- Интоорын төгөлд ургана
- Модоор хийж болох бүхий л зүйлийг урлаж болно
- Интоорын навч ягаан "тоосонцор/навч" унагадгаараа бусад навчаас ялгаатай
- Ягаан дэлбээ (Pink Petals) интоорын төгөлд ургадаг цэцэг
- Нэг газарт 4 хүртэлх цэцэг тавьж болно
- Нунтагласан ясаар бордож ургуулж болно
- Эвдэхэд хэдэн цэцэг тавьсан, тэр тоогоороо унана
СЭЖИГТЭЙ ЭЛС БОЛОН ХАЙРГА (SUSPICIOUS SAND & GRAVEL)
- Археологийн олдвор агуулсан элс, хайрга
- Багс ашиглан болгоомжтойгоор доторх эд зүйлийг гаргана. Өөр ямар ч багаж хэрэгсэл ашигласан юу ч унахгүй алга болно
- Энгийн элс, хайрга шиг татах хүч мөн нөлөөлнө. Харин газарт буухдаа юу ч үлдэхгүй алга болно
ЧИМЭГЛЭСЭН ВААР (DECORATED POT)
- Малтлагаас олсон 4 ваарын хэлтэрхий эсвэл тоосго ашиглан урлах боломжтой.
- Ваарын хэлтэрхий, тоосго хольж болно
- Ваарын хэлтэрхий ашигласан тал нь зурагтайгаар гарна
- Ямар ч багажаар шууд хагалж болно. Хэлтэрхийнүүд нь бүрэн унана
- Гараараа эсвэл зөөлөн авах шидтэй багаж ашиглавал хагалалгүй авна
- Ваарын хэлтэрхий ашигласан бол ямар, ямар хээтэй нь халаасан дотор байхдаа текстээр харагдана
ДҮҮЖИЛДЭГ САМБАР (HANGING SIGN)
- Энгийн самбараас бага зэрэг үнэтэй
- 2 гинж, 6 холтослосон модоор урлана
- Үр дүнд нь 6 самбар гарна
- Дараах байдлаар байрлуулах боломжтой:
- Доороос нь дүүжлэх боломжтой блокоос. Дунд хэсгээс нь дүүжлэх биетэй гэсэн үг
- Бүрэн хажуутай блокийн хажуу талаас
- Дүүжилдэг самбарын хажуу болон доороос
- Энгийн самбар шиг шууд газарт байрлуулж болохгүй
- Гэхдээ хөндлөн модтой харагдаж буй самбарын байрлуулсан блокийг эвдэхэд самбар эвдрэхгүй
СИЙЛБЭРТЭЙ НОМЫН ТАВИУР (CHISELED BOOKSHELF)
- 6 банз, 3 модон хавтангаар урлана
- Ном, бичсэн ном, шидэт ном болон мэдлэгийн ном хадгалах боломжтой
- Нийт 6 ном багтаана
- Номоо аль ч байрлалд тавих боломжтой. Яг таны харж буй хэсэгт тавих эсвэл тэндээсээ номоо авна
- Харьцуулагчийн (Comparator) дохио сүүлд ном авсан эсвэл тавьсан байрлалын дугаартай харгалзана
- Байрлалын дугаар зүүн дээд булангаас 1 гэж эхэлнэ. Чиглэл нь зүүнээс баруун, дээрээс доош
- Гулгуулагчтай (Hopper) ашиглаж болно
ШИНШИГЧИЙН ӨНДӨГ (SNIFFER EGG)
- Дулаан далайн балгасаас малтлага хийхэд олдоно
- Тэд хээлтэхдээ шууд бяцхан шиншигч төрүүлэхгүй. Харин өндөг гаргаж хэсэг хугацааны дараа өндөгнөөс гарч ирнэ
- Өндгийг хөвдөн дээр тавьсан үед ойролцоогоор 10 минут, бусад блокон дээр тавьсан үед ойролцоогоор 20 минут болоод хагарна
БАМБАР ЦЭЦЭГ (TORCHFLOWER)
- Шиншигч үнэртэж, газар ухан үрийг нь олно
- Үрээр нь шиншигчийг дагуулах эсвэл үржүүлж болно
- Үрийг нь хагалсан газар суулгахад цэцэг ургана
- Гүйцэд ургасан цэцгийг авч дахин суулгаж болно
- Уг цэцгээр улбар шар өнгийн будаг хийж болно
САРРАЦЕНИ (PITCHER PLANT)
- Шиншигч үнэртэж, газар ухан үрийг нь олно
- Үрийг нь хагалсан газар суулгахад цэцэг ургана
- Ургах 5 үе шаттай
- Бүрэн ургасных нь дараа хураан авахад хоёр блок өндөр цэцэг өгнө
- Номин цэнхэр будаг хийж болно
ТОХИРУУЛСАН МЭДРЭГЧ СКАЛК (CALIBRATED SCULK SENSOR)
- Тодорхой чичирхийллийн түвшнийг шүүх чадвартай, шинэ төрлийн скалк мэдрэгч
- Байгалиас олдохгүй, 1 скалк мэдрэгч, 3 ягаан болроор урлана
- Нэг талд руу нь оролтын redstone дохио өгнө. Тэр дохионы түвшин нь энэхүү мэдрэгч скалкын сонсох цор ганц түвшин болно
- Дохио мэдэрснийхээ дараа 10 tick redstone дохио гаргаад, 10 tick хүлээлгийн горимд байна
- 16 блок зайтай чичирхийллийг мэдэрнэ
ПИГЛИНИЙ ТОЛГОЙ (PIGLIN HEAD)
- Пиглин цэнэглэгдсэн криперт үхвэл толгойгоо унагана
- Redstone дохио өгөхөд чихээ хөдөлгөнө
- Хөгжим дээр байрлуулаад, хөгжим тоглоход пиглиний дуу гарна
МОБУУД
ТЭМЭЭ (CAMEL)
- Эмээллээд, хоёр хүн суугаад, унаж явах боломжтой
- 32 амьтай буюу 16 зүрхтэй
- Цөлийн тосгодод амьдардаг
- Кактус ашиглан үржүүлэх эсвэл дагуулан явах боломжтой
- Өндөр тул 2 блок өндөр мобууд дээр нь сууж байгаа тоглогчид хүрч чадахгүй (аалзнаас бусад)
- 1.5 блок өндөр саадыг төвөггүй давна (хашаа г.м)
- Заримдаа өөрийн дураар газар сууна
- Сууж байхад нь хөдөлгөх хэцүү
- Удаан алхах эсвэл хурдан давхих боломжтой
- Унаж байхдаа үсрэх товчоо дарвал хол үсэрнэ. Гэхдээ үсэрснийхээ дараа хэсэг хугацаанд хүчээ сэлбэх хэрэгтэй
- Хүчээ сэлбэх үедээ гүйх эсвэл үсэрч чадахгүй
- Үсрэлтээ сайн тохируулж чадвал 10 блок ч харайна
ШИНШИГЧ (SNIFFER)
- Эрт дээр үед амьдарч байсан, нөхөрсөг амьтан
- Маш том (2x2 блок)
- 14 амьтай буюу 7 зүрхтэй
- Байгалиас төрөхгүй
- Гаршуулах боломжгүй
- Хааяа үнэр хайж, бамбар цэцгийн (torchflower) үр газраас ухан гаргана
- Ухалт хооронд 8 минут хүлээнэ
- Сүүлд ухсан 20 газраа санах тул нэг ухсан бол түүнийгээ дахин ухахгүй
- Бамбар цэцгийн үрээр дагуулан явах, мөн үржүүлэх боломжтой
- Алах үед хөвдөн блок унагана
ЭД ЗҮЙЛС
БАГС (BRUSH)
- Сэжигтэй элс болон хайрганаас эртний эд зүйлс хайхад хэрэглэнэ
- Өд, зэс, савааг босоо байрлалаар байрлуулж урлана
ДАРХНЫ ХЭВ (SMITHING TEMPLATE)
- Дархны ширээн дээр ямар нэгэн зүйл хийхийн тулд заавал дархны хэв шаарддаг болсон
- Дархны хэв нь ямар төрлийн сайжруулалт хийхийг тодорхойлно
- Одоогоор хоёр төрлийн хэв байна. Недерит сайжруулалт хийх болон хуягийн эмжээр
- Дархны хэв нэг удаа л ашиглагдана
- Дархны хэвийг 7 алмаас болон тухайн дархны хэвийн материалыг илэрхийлсэн 1 блок ашиглан хувилж болно
НЕДЕРИТ САЙЖРУУЛАЛТ (NETHERITE UPGRADE)
- Хуяг, багаж хэрэгслээ недерит болгохын тулд энэ дархны хэвийг шаарддаг болсон
- Цайзын балгасын авдраас олдоно
ХУЯГИЙН ЭМЖЭЭР (ARMOR TRIM)
Энгийн төмөр, алмаас, недерит хуягаа илүү онцгой, загварлаг болгох боломжтой боллоо!
- Дархны ширээн дээр "хуяг + дархны хэв + эмжээрийн материал" гээд хүссэн хувцсандаа, хүссэн хээгээ, хүссэн материалаар эмжээр хийх боломжтой
- Малгай, цамц, өмд, гуталдаа эмжээр хийж болно
- Нийт 16 төрлийн хээ байх бай хээ болгон өөрийн гэсэн олдох газартай
- Trail Ruins: Wayfinder, Raiser, Shaper, and Host Armor Trims
- Pillager Outpost: Sentry Armor Trim
- Desert Pyramid: Dune Armor Trim
- Shipwreck: Coast Armor Trim
- Jungle Temple: Wild Armor Trim
- Ocean Monument: Tide Armor Trim
- Ancient City: Ward and Silence Armor Trims
- Woodland Mansion: Vex Armor Trim
- Nether Fortress: Rib Armor Trim
- Bastion Remnant: Snout Armor Trim
- Stronghold: Eye Armor Trim
- End City: Spire Armor Trim
- Эдгээр байгууламжуудын ихэнхийнх нь авдраас дархны хэв олдоно
- Trail Ruins-д авдар байхгүй тул сэжигтэй хайрганаас олно
- Ocean Monument-д мөн авдар байхгүй тул ахмад хамгаалагчаас (Elder Guardian) заримдаа унана
- Зарим эмжээр маш ховор
- Эмжээрийн өнгө ямар материал ашиглахаас хамаарна
- Боломжтой материалууд нь төмөр, зэс, алт, номин чулуу, маргад, алмаас, недерит, редстоун, ягаан болор, кварц
БУСАД
ЧИЧИРХИЙЛЛИЙН ЦУУРАЙ
- Скалк мэдрэгчийн хажууд ягаан болор блок байрлуулахад мэдэрсэн чичирхийллийн түвшин дахин тараана
- Энэ нь нэг төрлийн чичиргээг хол зайд дамжуулахдаа тухайн чичиргээг дахин дахин үүсгэхгүйгээр дамжуулах боломжийг олгоно
ХӨГЖИМ
- Хөгжмийн зохиолч Аарон Чероф интоорын төгөл, цөл, ширэнгэн ой, цөлийн тэгш өндөрлөг, цэцэгт нуга байгалийн бүсүүдэд шинэ дуу нэмсэн
- Мөн Аарон Чероф "Relic" хэмээх пянзыг газар доорх балгасаас олоорой
МАНГАСЫН ДУУГ ХӨГЖМӨӨС
- Хөгжим (note block) дээр ямар нэг мобын толгойг тавиад, хөгжим тоглоход, тухайн мобын дуу гарна
САМБАР
- Самбаруудын бичвэрийг засах боломжтой болсон.
- Хоёр талд нь юм бичиж болдог болсон. Мөн өнгийг нь ч тусад нь өгөх боломжтой
- Зөгийн сархинагаар бүрж, засварлах боломжгүй болгоно
ШИНЭ ДААЛГАВАРУУД
- "It Spreads" - скалк катализаторын дэргэд амьд биет алах
- "Smells Interesting" - Шиншигчийн өндөг олж авах
- "Little Sniffs" - Бяцхан шиншигчийг хооллох (Smells interesting шаардлагатай)
- "Planting the Past" - Plant any Sniffer seed (Little sniffs шаардлагатай)
- "Respecting the Remnants" - Сэжигтэй блокийг малтаж, ваарын хэлтэрхий олох
- "Careful Restoration" - 4 ваарын хэлтэрхийгээр чимэглэсэн ваар урлах (Respecting the Remnants шаардлагатай)
- "Crafting a New Look" - Дархны ширээ ашиглан хуягтаа эмжээр тогтоох
- "Smithing with Style" - Дараах эмжээрүүдийг дор хаяж нэг удаа ашиглах: Spire, Snout, Rib, Ward, Silence, Vex, Tide, Wayfinder (Crafting a New Look шаардлагатай)
- "The Power of Books" - Харьцуулагч ашиглан сийлбэртэй номын тавиурын гаргаж буй дохиог унших
Windows Aarch64/ARM64 дэмждэг болсон
ӨӨРЧЛӨЛТҮҮД
- Өнгийн ноос, хивс, орыг өөр өнгөөр будах боломжтой болсон
- Алхах дуу чимээг шинэчилсэн
- Нүүр хуудасны арын зургийг шинэчилсэн
- Minecraft Java Edition логог шинэчилсэн
- Тоглоомын icon-г шинэчилсэн. Албан ёсны хувилбар өвсөн блокоор, хөгжүүлэлтийн хувилбар шороон блокоор илэрхийлэгдэнэ
- Herobrine-г устгасан
ЗАСВАРУУД
ОНЦЛОХ
- Унаж буй дөш газарт унасан эд зүйлсийг устгаж байгааг зассан (MC-527)
- Тоглогч ямар нэгэн үйлчлэл үзүүлэх блок дээр зогсож байгаа хэдий ч төв нь тухайн блок дээр байхгүй бол үйлчлэл үзүүлэхгүй байгааг зассан (MC-1133)
- Салст, хайлмаган кубд өндөр үсрэх үйлчлэл нөлөөлөхгүй байгааг зассан (MC-48923)
- Унаж буй морь, гахай, хайлмалхагчид өндөр үсрэх, хөөрөх, удаан унах үйлчлэл нөлөөлөхгүй байгааг зассан (MC-121788)
- Ээнд рүү ороод шууд Ээндийн талст байрлуулахад Ээндийн луу төрөхгүй байгааг зассан (MC-123081)
БҮГД
ХУВИЛБАРЫГ СУУЛГАХ
Minecraft эхлүүлэгч рүүгээ ороод сүүлийн хувилбарыг сонгоод тоглоорой!
Серверийн jar файл:
Алдаагаа энд мэдэгд:
Санал хүсэлт өгмөөр байна уу?
- Санал хүсэлтийн цахим хуудас руу орох, эсвэл албан ёсны Minecraft Discord дээр харилцаарай.