Minecraft 1.21 - Tricky Trials

Газар доорх шинэ байгууламж "сорилгын танхим", хуйлруулагч шинэ моб "салхилагч", хүчтэй дэлсэх шинэ зэвсэг "бялуу шийдэм", инженерчлэлд хувьсал авчрах автомат урлагчаас эхлээд олон олон барилга, чимэглэлийн блок, хөгжим, уран зургууд нэмэгдлээ!

ТОВЧООР

Цоо шинэ газар доорх байгууламж болох сорилгын танхим, түүнийг дагасан маш олон шинэ блок, моб, зэвсэг зэрэг нэмэгдсэн.

  • Сорилгын танхим (Trial Chambers). Газар доор гүний занар дунд байрлах олон өрөөнөөс бүрдсэн томоохон байгууламж бөгөөд өрөө тус бүрийн сорилгыг биелүүлж, эрдэнийн хайрцгаас төрөл бүрийн эд зүйлс авах боломжтой.
  • Сорилгын төрүүлэгч (Trial Spawner). Сорилгын танхимын өрөөнүүдэд байрлах ба тоглогч ойртоход тодорхой тооны моб төрүүлээд унтардаг төрүүлэгч. Төрүүлсэн бүх мобыг устгахад шагнал болгож эд зүйл гаргаж өгнө. Түүний нэг нь "Сорилгын түлхүүр" (Trial key). 30 минут тутам дахин төрүүлэх боломжтой.
  • Эрдэнийн хайрцаг (Vault). Сорилгын танхимаас олдох бөгөөд сорилгын түлхүүрийг ашиглан эрдэнийн хайрцгаас эд зүйл гаргана. Нэг тоглогч нэг л удаа ашиглах боломжтой.
  • Салхилагч (Breeze). Зөвхөн сорилгын төрүүлэгчээс төрөх бөгөөд хурдан хөдөлгөөнтэй, хүчтэй салхиар үлээх чадвартай.
  • Бялуу шийдэм (Mace). Удаан боловч маш хүнд цохилттой зэвсэг. Салхилагчийн саваа болон эрдэнийн хайрцгаас олох боломжтой "Хүнд цөм" (Heavy Core) хоёрыг нийлүүлэн урлана.
  • Урлагч (Crafter). Ямар ч эд зүйлийг редстоун дохионы тусламжтайгаар автоматаар урлах блок.

ШИНЭ ЗҮЙЛС

СОРИЛГЫН ТАНХИМ (TRIAL CHAMBERS)

Сорилгын танхимын хэсэг
  • Зэс болон туфф блокуудаар баригдсан томоохон байгууламж
  • Ихэвчлэн Y түвшин -40-с 0-н хооронд оршино
  • Тосгоны зураг зүйчээс хамгийн ойрын сорилгын танхимд хүрэх газрын зураг худалдан авч болно
  • Байгалийн жамаар ямар нэгэн моб төрөхгүй
  • Гүн харанхуй байгалийн бүсэд үүсэхгүй (зарим тохиолдолд үүсэх явцдаа давхцаж магадгүй)
  • Сорилгын өрөөнүүд санамсаргүйгээр сонгогдож үүснэ
  • Энэхүү байгууламжийн олз нь ваар, авдар, торхнуудад байхаас гадна өндөр үнэ цэнтэй олзыг эрдэнийн хайрцгаас авах боломжтой
  • Сорилгын танхимд орших төрүүлэгчид нь гурван ангилалтай бөгөөд ангилал тус бүрээс танхим даяар нэг л моб сонгогдоно:
    • Melee
      • Зомби
      • Хатсан зомби
      • Аалз
    • Small Melee
      • Салстан
      • Агуйн аалз
      • Бяцхан зомби
      • Жоом (Silverfish)
    • Ranged
      • Араг яс
      • Тэнүүчлэгч (Stray)
      • Намгийн араг яс (Bogged)

СОРИЛГЫН ТӨРҮҮЛЭГЧ (TRIAL SPAWNER)

Энгийн сорилгын төрүүлэгч
Муу ёрын эрхшээлд орсон сорилгын төрүүлэгч
  • Тодорхой тооны моб төрүүлээд, тэдгээрийг устгасан үед шагнал өгдөг моб төрүүлэгч
  • Сорилгын танхимаас олдох бөгөөд урлах болон, авах боломжгүй
  • Эвдэх боломжтой боловч маш удаан
  • Эргэн тойронд байх тоглогчийн тооноос хамаарч сорилын түвшин өснө
  • Гэрлийн түвшин хамаарахгүй моб төрүүлнэ
  • Төрүүлсэн бүх мобыг нь устгасны дараа сорилын түвшнээс хамаарсан шагнал гаргаж өгнө
  • Шагнал гаргасны дараа төрүүлэгч 30 минутын турш идэвхжихгүй
  • Тоглогч муу ёрын үйлчлэлд орсон үед сорилгын төрүүлэгч муу ёрын эрхшээлд орж, илүү хүнд мобууд төрүүлнэ

ЭРДЭНИЙН ХАЙРЦАГ (VAULT)

Энгийн эрдэнийн хайрцаг
Муу ёрын эрдэнийн хайрцаг
  • Сорилгын танхимд байх хамгийн үнэ цэнтэй олзнуудыг хадгалах бөгөөд зохих түлхүүрийн тусламжтай идэвхжүүлж, олз авах болно
  • Урлах болон авах боломжгүй
  • Хэдэн ч тоглогч нээх боломжтой боловч нэг тоглогч нэг л удаа нээнэ
  • Торон дотроо боломжит олзнуудыг харуулах бөгөөд тэр нь нээх үед гарч байсан эд зүйл яг гарч ирнэ гэсэн үг биш
  • Эргэн тойронд нь хайрцгийг нээгээгүй тоглогч байвал түлхүүрийн нүх нээгдэж харагдана
  • Илүү өндөр зэрэглэлийн олзыг (хүнд цөм г.м) муу ёрын эрдэнийн хайрцгаас авна

САЛХИЛАГЧ (BREEZE)

Салхилагч
  • Зөвхөн сорилгын танхимд төрнө
  • Тоглогч салхилагчийг алахад 1-2 салхилагчийн саваа унагана
  • Ихэвчлэн харайж хөдөлнө
  • Ихэнх харвасан, шидсэн зүйлсийг буцаан ойлгоно. (Салхин бөмбөлгөөс бусад)
  • Салхин бөмбөлгөөр галлана

САЛХИН БӨМБӨЛӨГ (WIND CHARGE)

Салхин бөмбөлөг
  • Салхилагчийн саваанаас урлах эсвэл эрдэнийн хайрцгаас гарна
  • Салхилагчийн үндсэн зэвсэг
  • Оносон газрын эргэн тойронд салхи үүсгэж, тухайн газарт байгаа моб, субъектүүдийг түлхэнэ
  • Хэрэв бөмбөлөгт шууд оногдсон бол бага хэмжээний гэмтэл авна
  • Зарим блокыг идэвхжүүлнэ:
    • Гараар нээж, хаах боломжтой энгийн, сөхдөг хаалганууд
    • Товч дарах
    • Хөшүүргийг сэлгэх
    • Хонх дуугаргах
    • Лаа унтраах

НАМГИЙН АРАГ ЯС (BOGGED)

Намгийн араг яс
  • Араг ясны нэг төрөл бөгөөд хортой сум харвана.
  • Энгийн араг ясыг (20hp) бодвол бага амьтай (16hp)
  • Харвах хугацаа нь арай урт (энгийн араг яс 2 сек, намгийн араг яс 3.5 сек)
  • Намагт болон сорилгын танхимд төрнө
  • Тоглогч намгийн араг ясыг алахад хортой сум унагах боломжтой
  • Хайчаар хайчлахад 2 мөөг унана (бор, улаан хамаагүй)

УРЛАГЧ (CRAFTER)

Урлагч
  • Редстоуны дохиогоор эд зүйл урлах блок
  • Нэг дохиогоор нэг эд зүйл урлана
  • Амжилттай урласан үед дээрх тавцан нь улаан болно
  • Урласан эд зүйлийг урд нүүр хэсгээрээ гаргана

БЯЛУУ ШИЙДЭМ (MACE)

Бялуу шийдэм
  • Маш хүнд шинэ зэвсэг
  • Суурь хүч нь 5
  • Салхилагчийн саваа болон хүнд цөмөөр урлана
  • Дөшин дээр салхилагчийн саваагаар засах боломжтой
  • Энэ зэвсгийн онцлог нь 1.5 блокоос дээш өндрөөс унангаа цохиход дараах үйлчлэлүүдийг авна:
    • Аюулгүй газардах: Бүх босоо чиглэлийн хүчийг арилгаж, газардах үед гэмтэхгүй
    • Нэмэлт хүч: Унах өндөр нэмэгдэх тусам цохилтын хүч нэмэгдэнэ:
      • Эхний 3 блокын блок тутам 4 хүч
      • Дараагийн 5 блокын блок тутам 2 хүч
      • Түүнээс хойш блок тутам 1 хүч хуримтлагдана
    • Түлхэх хүч: Цохилтын үед эргэн тойронд байх мобууд хүчтэй салхинд түлхэгдэнэ
  • Зэвсэгт нэмж болох шидүүд:
    • Нягт (Density) *шинэ:
      • 5 түвшинтэй
      • Түвшин бүр блок тутамд хуримтлагдах хүчийг 0.5-р нэмэгдүүлнэ
    • Хуяг нэвтлэх (Breach) *шинэ:
      • 4 түвшинтэй
      • Түвшин бүр цохигдож буй субъектийн хуягийн үйлчлэлийг 15% багасгана
    • Салхин тэсрэлт (Wind Burst) *шинэ:
      • 3 түвшинтэй
      • Амжилттай цохисон үед цохигчийг дээш хөөргөнө
      • Түвшин бүр 7 блок хөөргөнө
      • Энэхүү үйлчлэлээр хөөрсний дараа газарт буухад гэмтэл авна
      • Зөвхөн муу ёрын эрдэнийн хайрцгаас олох I түвшнийг боломжтой
    • Нөхөх (Mending)
    • Бат бөх (Unbreaking)
    • Цохилт (Smite)
    • Үет хөлтны мөхөл (Bane of Arthropods)
    • Галт цохилт (Fire Aspect)
    • Замхрах хараал (Curse of Vanishing)

УРАН ЗУРАГ

Minecraft-н уран зургуудыг зурсан зураач Кристоффер Зеттерстранд Minecraft-н 15 жилийн ойд зориулан шинээр 15 уран зураг, Сара Боэвины 5 шинэ зураг зурж, нэмсэн байна.

Painting
Paintings are decorative entities that hang on walls.

Бүх зураг

ХӨГЖИМ

Гурван шинэ пянз болон хэд хэдэн арын хөгжим нэмэгдсэн. Энэ доор шинэ пянзны хэсгээс тавилаа:

Precipice - Аарон Шероф
0:00
/29.993333
Creator - Лена Рэйн
0:00
/30
Creator (Music Box) - Лена Рэйн
0:00
/30

Бүтнээр нь сонсохыг хүсвэл тоглоом дотроо эсвэл Spotify цомгоос сонсоорой.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Илүү дэлгэрэнгүй өөрчлөлтүүдийг minecraft.net-с унших боломжтой.

https://www.minecraft.net/en-us/article/minecraft-java-edition-1-21

ХУВИЛБАРЫГ СУУЛГАХ

Minecraft эхлүүлэгч рүүгээ ороод сүүлийн хувилбарыг сонгоод тоглоорой!

Серверийн jar файл:

Алдаагаа энд мэдэгд:

Санал хүсэлт өгмөөр байна уу?