MINECRAFT - 2020

Мэдээ 2020 оны 1 сарын 7

Энэ жил болох онцлох үйл явдлуудыг товчоор хүргэж байна. Дахиад өшөө олон зүйл Mojang болон Microsoft-ын хамт олноос гараад ирчихэж ч магадгүй, хэн мэдлээ.

MINECRAFT 1.16 - NETHER UPDATE

Энэ жил бид шинэ тамын ертөнцтэй болно. Minecraft 1.16: Nether Update-аар тамын хаана ч байсан нэгэн ижил байдаг байдал өөрчлөгдөн, ер бусын ургамал, мод, байгалийн бүсүүд, шинэ төрлийн аюултай боловч ашигтай амьтад нэмэгдэж, нэг ороод л гардаг бус дотор нь аялах, амьдрахад илүү сонирхолтой болох нь ээ.

Minecraft 1.16-ын хөгжүүлэлтийн хувилбарууд удахгүй гарч, туршиж үзэхэд бэлэн болно гэж найдаж байна.

MINECRAFT DUNGEONS

Minecraft нэр дор нэмэгдэж буй шинэ адал явдалт, RPG  тоглоом энэ хавар буюу 4 сард гарна.  Энэ тоглоомын тухай дэлгэрэнгүйг доорх нийтлэлээс уншаарай.

Minecraft Dungeons ирэх дөрвөн сард гарна
Minecraft Dungeons тоглоомын гарах огноо тодорхой боллоо

MINECRAFT EARTH

Minecraft Dungeons-оос гадна ахин нэг тоглоом Minecraft-ын бүлд нэмэгдэж байгаа нь Augmented Reality буюу бодит байдал болон хийсвэр зүйлсийг хослуулан харуулдаг технологийг ашигласан Minecraft Earth тоглоом өнгөрсөн оноос туршилтын хувилбараа Android болон iOS-д зориулан гаргасан. Албан ёсоор гарах хугацаа нь тодорхой болоогүй ч 2019 оны сүүлээр туршилтын хувилбараа дэлхий даяар гаргасан тул бүх хүн тоглох боложтой болсон.

Тоглоомын тухай дэлгэрэнгүйг болон татах холбоосыг доорх нийтлэлээс үзээрэй.

MINECRAFT EARTH - AUGMENTED REALITY GAME
Minecraft-ыг бодит ертөнцөд тоглоцгооё.

MINECON LIVE & MINECRAFT FESTIVAL

Жил бүр болдог MINECON арга хэмжээ энэ жил фестивалийн хамт зохион байгуулагдана. Фестиваль АНУ-ын Флорида мужийн Орландо хотод 9 сарын 25-27-ны хооронд болно.  Гурав хоног үргэлжлэх уг фестивалийн хүрээнд янз бүрийн хөгжөөнт, цэнгээнт арга хэмжээ, merchandise худалдаа, хэлэлцүүлгүүд, дуртай контент бүтээгчид, хөгжүүлэгчидтэйгээ уулзах уулзалт зэрэг болох аж. Мөн фестивалийн үеээр MINECON LIVE шууд нэвтрүүлгийг дэлхий даяар хүргэх болно.

Фестивалийн тухай дэлгэрэнгүйг: https://www.minecraftfestival.com/

Ангилалууд