Minecraft Classic

Мэдээ 2019 оны 5 сарын 10

Дурсамжаа сэргээж Minecraft  Classic хувилбарыг тогломоор байна уу? Тэгвэл удахгүй болох Minecraft-ын 10 жилийн ойг тохиолдуулан Mojang-аас Minecraft Classic буюу 0.0.23a_01 хувилбарыг интернэт хөтөч  дээрээ тогох боломжтойгоор гаргажээ.

2009 онд гарсан энэхүү хувилбар нь Minecraft-ын нийтэд гаргасан анхны хувилбаруудын нэг бөгөөд одоо та интернэт хөтөч дээрээ classic.minecraft.net хаягийг бичиж орсноор ганцаараа эсвэл найзуудтайгаа холбогдон тоглох боломжтой болсон байна.

32 төрлийн блок

2009 оны 5 сарын 17-нд нийтэд Minecraft-ын анхны хувилбар гарсан бөгөөд энэ сарын 17 хүртэл Mojang болон Microsoft-оос Minecraft-ын 10 жилийн ойтой холбоотой  мэдэгдэл, шинэ мэдээ, мэдээлэл гаргах магадлалтай тул бэлтгэлтэй байгаарай. :)

> Minecraft 10 жилийн ойн албан ёсны цахим хуудас

Ангилалууд