MINECRAFT DUNGEONS - ШИНЭ ТОГЛООМ

Minecraft Dungeons 2019 оны 6 сарын 27

Minecraft-ын ертөнц зөвхөн Minecraft (Java & Bedrock Edition) тоглоомоороо хязгаарлагдахгүй кино урлаг, ном, зохиол, өөр бусад шинэ шинэ тоглоомоор хүрээгээ тэлж байгаа билээ.

Өнгөрсөн жилийн MINECON арга хэмжээний үеэр Mojang-аас dungeon crawlers төрлийн тоглоомуудтай төстэй адал явдалт, RPG төрлийн Minecraft Dungeons нэртэй шинэ тоглоом хөгжүүлж байгаагаа зарласан юм.

Тоглоомын танилцуулга

Энэхүү тоглоом нь тоглогчийг дээрээс нь харах байдлаар тоглох бөгөөд тулаант, адал явдалт тул үндсэн Minecraft тоглоом шиг блок эвдэлж, тавьж болохгүй ба тусгай даалгаваруудыг тоглоомын үүсгэж өгсөн газар, байгууламжид биелүүлэх болно.

Мөн тоглоомыг тоглож цааш явах тусан түвшин ахиж дайснууд улам хэцүү болохтой зэрэгцэн олон төрлийн зэвсэг, хуяг, дуулга, эд зүйлсийг цуглуулан сайжруулж, ашиглах боломжтой.

Тоглоомыг ганцаараа тоглохоос гадна 3 хүртэлх найзуудтайгаа хамт холбогдож болно.

Саяхан болсон видео тоглоомын салбарын томоохон арга хэмжээ болох E3 (Electronic Entertainment Expo)-н үеэр тоглоомын тоглолтын үеийн бичлэгийг үзүүлсэн.

Дээр дурьдсан тоглоомын зарим боломжууд, болон өөр бусад зүйлсийг энэхүү бичлэгнээс дэлгэрэнгүй мэдэж аваарай.

Тоглолтын үеийг харуулсан бичлэг
Opening Cinematic

Minecraft Dungeons нь Windows, Xbox One, Xbox Game Pass, Nintendo Switch, Play Station 4 платформууд дээр 2020 оны дөрвөн сард гарах болно.

Дэлгэрэнгүйг: https://www.minecraft.net/en-us/dungeons

Minecraft Dungeons
Learn more about the adventure role-playing video game Minecraft Dungeons. Explore new environments and set off on exciting quests in this four-person game.

Ангилалууд