Minecraft Java Edition 1.16.2

Пиглинээс юм хулгайлахад амар байв уу? Тэгвэл цайзын эрдэнэсийг хамгаалагч харгис пиглинийг танилцуулж байна.

Minecraft Java Edition 1.16.2

ШИНЭ ЗҮЙЛС

ХАРГИС ПИГЛИН (PIGLIN BRUTE)

  • Цайзын балгаст амьдарч, эрдэнэсээ хамгаалдаг илүү хүчтэй пиглин
  • Шуналтай, аймхай хамаатнуудаа бодвол илүү зоригтой, алтанд хүсэлгүй
  • Тоглогчийг ямар ч хувцас өмссөн байсан харсан даруйдаа довтолно
  • Сүхээр зэвсэглэсэн, хуяг өмсөх шаардлагагүй чийрэг биетэй
Харгис пиглин

ХЯЛБАР АШИГЛАЛТ

  • Толгой эргэх болон Тамын порталд орох үеийн дэлгэц гуйвалтын хэмжээг хялбар ашиглалтын тохиргооноос өөрчлөх боломжтой болсон
  • Бага утгатай үед толгой эргэх үйлчлэл нь дэлгэцийг ногоон өнгөөр бүрхэнэ
  • Хурдны үйлчлэлд орсон үед харагдах өнцөг хэр их өөрчлөгдөхийг хялбар ашиглалтын тохиргооноос өөрчлөх боломжтой болсон

ӨӨРЧЛӨЛТҮҮД

БАЙГУУЛАМЖ

  • Цайзын балгасын олзыг бага зэрэг өөрчилсөн
  • Цайзын балгасын авдар доор ихэвчлэн алтадсан хар чулуу оршино

БЛОК

  • Нөжит болон гажуудсөн мөөгнүүд мөөгний хөрсөн дээр тавьж болно
  • Гинжийг одоо хэвтээ байрлуулж болно
  • Нөжит болон гажуудсан ургамлуудыг авахад хайч хэрэггүй болсон
  • Ханд нэрэгчийг хар чулуу ашиглан хийж болно
  • Дэнлүүг усанд тавьж болно

МОБ

  • Зоглиныг уяж болно
  • Тосгоны иргэд тосгонд нэгдэх, ор болон ажлын блок эзэмших үедээ ногоон од цацруулна
  • Пиглин наймалцахдаа өгдөг эд зүйлсийг бага зэрэг өөрчилсөн
  • Ээндийн хүн барьж буй блокоо үндсэн чулуулаг дээр тавьж чадахгүй
  • Авдартай тэрэг эвдэх эсвэл нээх үед пиглин уурлана
  • Тосгоны иргэн өөр ертөнц рүү орсон тохиолдолд ажлын блокоо хаяна
  • Хайлмалхагч унаж буй зомбижсон пиглин заримдаа гажуудсан мөөгтэй уурга барьсан төрнө
  • Herobrine-г устгасан

ЭД ЗҮЙЛС

  • Үхэшгүй мөнхийн сахиус идэвхжих үед 40 секундын гал тэсвэрлэх үйлчилгээнд орно
  • Бүтээгч горимын эд зүйлс дотор багажнуудыг материалаар нь эрэмбэлсэн

БУСАД

  • Өгөгдлийн болон дүрслэлийн багц сонгох хэсгүүдэд бага зэрэг сайжруулалт хийгдсэн
  • Чатны хүлээлт тохиргоог чатны тохиргооны хэсэгт шилжүүлсэн

ТЕХНИКИЙН ТАЛЫН ӨӨРЧЛӨЛТҮҮД

  • Дурын дэлхий одоо дурын байгалийн бүсийг дэмждэг болсон
  • Өгөгдлийн багцад дэлхийг үүсгэх үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах боломж туршилтаар нэмэгдсэн
  • Серверүүд одоо клиентуудад сүлжээний багцийн хязгаар зааж болдог болсон
  • Серверийн server.properties файлын rate-limit сонголтоор тохируулна. (0 - хязгааргүй)

SPAWNPOINT & SETWORLDSPAWN

Төрөх цэгийг тохируулдаг тушаалуудад тоглогчийн харах өнцгийг тохируулах боломж нэмсэн

spawnpoint [targets] [pos] [angle]
setworldspawn [pos] [angle]

ДУРЫН ДЭЛХИЙ

worldgen/noise_settings дотор дэлхий үүсгэгчийн noise-н тохиргоог нэмсэн

ЗАСВАРУУД

ОНЦЛОХ

  • Гэтэж байхдаа шатаар буух үед блокноос хэтэрч унаж байсныг зассан
  • Сүйдсэн портал бүгд авдартай үүсэхгүй байсныг зассан
  • Хатгалт шид хувцсыг хоёр дахин хурдан эвдэж байсныг зассан
  • Аялагч худалдаачин там болон ээндийн ертөнцөд байнга үл үзэгдэгч болж байсныг зассан
  • Ээндийн хүн цохиулах үед шууд шилжиж байсныг болиулж байсан шиг нь болгосон
  • Уурхайн тэрэг хайлмаг руу орох үед эвдрэхгүй байсныг зассан
  • Дагалдагчид (Vindicator) сүхгүй үедэй дайрахдаа сүх барьсан юм шиг гараа өргөж байсныг өөрчилсөн
  • Хус мод хусан ой болон хусан ойт уулсад зөв үүсэхгүй байсныг зассан
  • Серверт блок эвдэж байхад сүлжээний хоцролтоос шалтгаалж блок эргэн гарч ирэхэд камерны байрлал буцаж байгааг зассан
  • Шидэх боломжтой зүйлсийг шидэхэд хатуу биш блокыг мөргөж байсныг засаж мөргөдөггүй болгосон
  • Усан доторх хөөсөн багана өндөг, цасан бөмбөг, ээндийн сувд, шиддэг ханд, галт бөмбөг, шалкерийн сумнуудад нөлөөлдөггүй байсныг нөлөөлдөг болгосон
  • Тамын шинэ ургамлуудыг авахад хайч эсвэл зөөлөн авах шид шаардлагагүй байсныг өөрчилж шаарддаг болгосон
  • Y=1 байрлалд байгаа түлхэгч доошоо / Y=254 байрлалд байгаа түлхэгч дээш түлхэхгүй байсныг зассан
  • Толгой эргэх үеийн ногоон өнгө F1 дарахад алга болж байсныг зассан
  • Норсон чоно харанхуй газар бараг хар өнгөтэй болж байсныг зассан
  • F3+D хүлээгдэж буй гэсэн бичгийг цэвэрлээд хүлээгдэж байгаа зурвасуудыг цэвэрлэхгүй байсныг зассан

ХУВИЛБАРЫГ СУУЛГАХ

Minecraft эхлүүлэгч рүүгээ ороод сүүлийн хувилбарыг сонгоод тоглоорой!

Серверийн jar файл:

Алдаагаа энд мэдэгд:

Санал хүсэлт өгмөөр байна уу?