Minecraft Java Edition 1.16.2
ШИНЭ ЗҮЙЛС
ХАРГИС ПИГЛИН (PIGLIN BRUTE)
- Цайзын балгаст амьдарч, эрдэнэсээ хамгаалдаг илүү хүчтэй пиглин
- Шуналтай, аймхай хамаатнуудаа бодвол илүү зоригтой, алтанд хүсэлгүй
- Тоглогчийг ямар ч хувцас өмссөн байсан харсан даруйдаа довтолно
- Сүхээр зэвсэглэсэн, хуяг өмсөх шаардлагагүй чийрэг биетэй
ХЯЛБАР АШИГЛАЛТ
- Толгой эргэх болон Тамын порталд орох үеийн дэлгэц гуйвалтын хэмжээг хялбар ашиглалтын тохиргооноос өөрчлөх боломжтой болсон
- Бага утгатай үед толгой эргэх үйлчлэл нь дэлгэцийг ногоон өнгөөр бүрхэнэ
- Хурдны үйлчлэлд орсон үед харагдах өнцөг хэр их өөрчлөгдөхийг хялбар ашиглалтын тохиргооноос өөрчлөх боломжтой болсон
ӨӨРЧЛӨЛТҮҮД
БАЙГУУЛАМЖ
- Цайзын балгасын олзыг бага зэрэг өөрчилсөн
- Цайзын балгасын авдар доор ихэвчлэн алтадсан хар чулуу оршино
БЛОК
- Нөжит болон гажуудсөн мөөгнүүд мөөгний хөрсөн дээр тавьж болно
- Гинжийг одоо хэвтээ байрлуулж болно
- Нөжит болон гажуудсан ургамлуудыг авахад хайч хэрэггүй болсон
- Ханд нэрэгчийг хар чулуу ашиглан хийж болно
- Дэнлүүг усанд тавьж болно
МОБ
- Зоглиныг уяж болно
- Тосгоны иргэд тосгонд нэгдэх, ор болон ажлын блок эзэмших үедээ ногоон од цацруулна
- Пиглин наймалцахдаа өгдөг эд зүйлсийг бага зэрэг өөрчилсөн
- Ээндийн хүн барьж буй блокоо үндсэн чулуулаг дээр тавьж чадахгүй
- Авдартай тэрэг эвдэх эсвэл нээх үед пиглин уурлана
- Тосгоны иргэн өөр ертөнц рүү орсон тохиолдолд ажлын блокоо хаяна
- Хайлмалхагч унаж буй зомбижсон пиглин заримдаа гажуудсан мөөгтэй уурга барьсан төрнө
- Herobrine-г устгасан
ЭД ЗҮЙЛС
- Үхэшгүй мөнхийн сахиус идэвхжих үед 40 секундын гал тэсвэрлэх үйлчилгээнд орно
- Бүтээгч горимын эд зүйлс дотор багажнуудыг материалаар нь эрэмбэлсэн
БУСАД
- Өгөгдлийн болон дүрслэлийн багц сонгох хэсгүүдэд бага зэрэг сайжруулалт хийгдсэн
- Чатны хүлээлт тохиргоог чатны тохиргооны хэсэгт шилжүүлсэн
ТЕХНИКИЙН ТАЛЫН ӨӨРЧЛӨЛТҮҮД
- Дурын дэлхий одоо дурын байгалийн бүсийг дэмждэг болсон
- Өгөгдлийн багцад дэлхийг үүсгэх үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах боломж туршилтаар нэмэгдсэн
- Серверүүд одоо клиентуудад сүлжээний багцийн хязгаар зааж болдог болсон
- Серверийн server.properties файлын
rate-limit
сонголтоор тохируулна. (0 - хязгааргүй)
SPAWNPOINT & SETWORLDSPAWN
Төрөх цэгийг тохируулдаг тушаалуудад тоглогчийн харах өнцгийг тохируулах боломж нэмсэн
spawnpoint [targets] [pos] [angle]
setworldspawn [pos] [angle]
ДУРЫН ДЭЛХИЙ
worldgen/noise_settings
дотор дэлхий үүсгэгчийн noise-н тохиргоог нэмсэн
ЗАСВАРУУД
ОНЦЛОХ
- Гэтэж байхдаа шатаар буух үед блокноос хэтэрч унаж байсныг зассан
- Сүйдсэн портал бүгд авдартай үүсэхгүй байсныг зассан
- Хатгалт шид хувцсыг хоёр дахин хурдан эвдэж байсныг зассан
- Аялагч худалдаачин там болон ээндийн ертөнцөд байнга үл үзэгдэгч болж байсныг зассан
- Ээндийн хүн цохиулах үед шууд шилжиж байсныг болиулж байсан шиг нь болгосон
- Уурхайн тэрэг хайлмаг руу орох үед эвдрэхгүй байсныг зассан
- Дагалдагчид (Vindicator) сүхгүй үедэй дайрахдаа сүх барьсан юм шиг гараа өргөж байсныг өөрчилсөн
- Хус мод хусан ой болон хусан ойт уулсад зөв үүсэхгүй байсныг зассан
- Серверт блок эвдэж байхад сүлжээний хоцролтоос шалтгаалж блок эргэн гарч ирэхэд камерны байрлал буцаж байгааг зассан
- Шидэх боломжтой зүйлсийг шидэхэд хатуу биш блокыг мөргөж байсныг засаж мөргөдөггүй болгосон
- Усан доторх хөөсөн багана өндөг, цасан бөмбөг, ээндийн сувд, шиддэг ханд, галт бөмбөг, шалкерийн сумнуудад нөлөөлдөггүй байсныг нөлөөлдөг болгосон
- Тамын шинэ ургамлуудыг авахад хайч эсвэл зөөлөн авах шид шаардлагагүй байсныг өөрчилж шаарддаг болгосон
- Y=1 байрлалд байгаа түлхэгч доошоо / Y=254 байрлалд байгаа түлхэгч дээш түлхэхгүй байсныг зассан
- Толгой эргэх үеийн ногоон өнгө F1 дарахад алга болж байсныг зассан
- Норсон чоно харанхуй газар бараг хар өнгөтэй болж байсныг зассан
- F3+D хүлээгдэж буй гэсэн бичгийг цэвэрлээд хүлээгдэж байгаа зурвасуудыг цэвэрлэхгүй байсныг зассан
ХУВИЛБАРЫГ СУУЛГАХ
Minecraft эхлүүлэгч рүүгээ ороод сүүлийн хувилбарыг сонгоод тоглоорой!
Серверийн jar файл:
Алдаагаа энд мэдэгд:
Санал хүсэлт өгмөөр байна уу?
- Санал хүсэлтийн цахим хуудас руу орох, эсвэл бидэнтэй албан ёсны Minecraft Discord дээр харилцаарай.