Сервер нэмэх

1. Олуулаа тоглох хэсэг рүү орно.
2. Сервер нэмэх товчин дээр дарна.
3. Серверийн нэр, хаяг (IP)-ыг оруулан Болсон товчин дээр дарна.

Серверт холбогдох - Premium

Холбогдох серверээ сонгоод, Серверт орох товчин дээр дарж холбогдоно.

Серверт холбогдох - Cracked

1. Серверийн нэр, хаяг (IP)-ыг оруулаад Болсон товчин дээр дарна.
2. Холбогдох серверээ сонгоод Серверт орох товчин дээр дарна.
3. Бүртгүүл гэсэн сануулга гарч ирэх ба "T" эсвэл "/" дээр дараад чатан дээрээ /register password password гэж бичиж бүртгүүлнэ. password гэсний оронд өөрийн ашиглах нууц үгийг бичих бөгөөд дараа нэвтрэхдээ ашиглана.
4. Дараачин удаа бүртгүүлсэн сервертээ орохдоо "T" эсвэл "/" дээр дараад чатан дээрээ /login password гэж бичиж нэвтэрнэ. password гэсний оронд өмнө нь бүртгүүлэхдээ ашигласан нууц үгээ оруулна. Хэрэв та бүртгүүлээгүй байхад Нэвтрэх гэж гарч ирсэн тохиолдолд таны ашиглаж буй нэрээр өөр хүн өмнө нь бүртгүүлсэн тул та өөр нэрээр орох шаардлагатай.