Minecraft - Хэл солих

Заавар, зөвлөгөө 2020 оны 1 сарын 11

Ихэнх тоглоом болон програмуудыг бодвол Minecraft нь маш олон хэлний сонголттой ба одоогийн байдлаар Java Edition-г (1.15.1) 118, Bedrock Edition-г (1.1.0+) 28 хэлээр ашиглах боломжтой.

Хэл солих заавар:

  1. Minecraft: Java Edition
  2. Minecraft: Bedrock Edition
  3. Сонирхолтой баримт

Minecraft: Java Edition

1. Options хэсэг рүү орно
2. Language... хэсэг рүү орно
3. Жагсаалтаас хэлээ сонгоод Done
4. Ингээд л боллоо

Minecraft: Bedrock Edition

Bedrock Edition нь Java-г бодвол маш цөөн буюу 28 хэлтэй бөгөөд Монгол хэл албан ёсоор нэмэгдээгүй. Тиймээс Java Edition-ы орчуулгуудыг нэмэх арга ашиглан Bedrock Edition-д байхгүй хэлүүдийг нэмж болно.

Монгол хэл албан ёсоор дэмжигдээгүй тул бүрэн орчуулгагүй болохыг анхааруулж байна.

Албан ёсны хэлүүдээс сонгох

1. Settings рүү орох
2. Language руу ороод хүссэн хэлээ сонгоно

Java Edition-ы орчуулгуудыг нэмж, ашиглах

Энэхүү арга нь Java Edition-ы орчуулгуудыг ашиглаж байгаа тул Bedrock Edition-д бүрэн ажиллахгүй, зарим үг нь англиар гарах болохыг сануулж байна.

Доорх заавар нь зөвхөн Android-д зориулсан бөгөөд iOS, Windows 10 гэх мэт бусад төхөөрөмжүүдэд pack татаж суулгах нь өөр байж болно. Эндээс бусад төхөөрөмждөө хэрхэн pack суулгах талаар хараарай. https://www.minecraft.net/en-us/addons/

Та эхлээд дараах resource pack-г татаж суулгах шаардлагатай.

https://www.curseforge.com/minecraft/mc-addons/translations-for-minecraft

1. Files хэсэг рүү нь орно
2. Хамгийн сүүлийн файлыг татаж авна
3. Татаж авсан Translations.mcpack файлыг нээнэ
4. Minecraft ашиглаж нээхийг сонгоно
5. Зурагт үзүүлсэнтэй адил Successfully imported 'Translations for Minecraft' гэсэн бичиг гарвал амжилттай суусан гэсэн үг
6. Settings рүүгээ ороод Global Resources дотроос суулгасан Pack-аа идэвхжүүлнэ
7. Language/Хэл рүү ороод хэлээ сонгоод болоо

Сонирхолтой баримт

Монгол хэл Minecraft-д нэмэгдсэн нь

  • 2013 он - Minecraft-ыг Монгол хэл рүү орчуулж эхэлсэн
  • 2014 он 5 сарын 11 - Minecraft-д Монгол хэлийг нэмэх хүсэлт гаргасан.
  • 2014 он 9 сарын 19 - Texture Pack байдлаар Planet Minecraft цахим хуудсанд байрашуулсан. Энд дарж харах.
  • 2016 он 4 сарын 1 - Ахин Minecraft-д Монгол хэлийг нэмэх хүсэлт гаргахад Монгол хэл орчуулгын төсөлд нэмэгдэж, өмнөх орчуулгуудыг оруулж эхэлсэн.
  • 2016 он 6 сарын 8 - Minecraft Java Edition 1.10 гарснаар Монгол хэл өөр 4 хэлний хамт Minecraft-ын 86 дахь хэл болж нэмэгдсэн.
  • Одоо - Minecraft орчуулгын төсөл нь одоог хүртэл идэвхтэй явж байгаа бөгөөд та Crowdin дээрх Minecraft-ын орчуулга руу орж, дутууг оруулж, бурууг засаж, санал хүсэлтээ илэрхийлэх зэргээр хувь нэмрээ оруулж болно.

Орчуулгын төслүүд:

САНАМЖ: Утга зүй болон дүрмийн алдаатай, давхардсан, хуурамч орчуулга хийхгүй байхыг хүсье! Буруу орчуулгууд тоглоомонд орохгүй болно.

Ангилалууд