Minecraft Live 2020 - Minecraft 1.17
Агуй болон хад цохио
Анх гарснаасаа хойш бараг өөрчлөгдөөгүй газар доорх харанхуй агуйн ертөнц болон өнгөрсөн MINECON-оор явагдсан санал хураалтаар ялсан уулсын шинэчлэлт ирэх жилийн зун гарах Minecraft 1.17 хувилбарын гол сэдэв боллоо.
Minecraft Live нэвтрүүлгийн үеээр танилцуулсан зарим зүйлсийг энд товчоор хүргэж байна. Эдгээр зүйлс нь хөгжүүлэлтийн шатандаа байгаа тул цаашид өөрчлөгдөх магадлалтайг анхаарна уу.
ШИНЭ ГАЗРЫН ТОГТОЦ, БАЙГАЛИЙН БҮСҮҮД
ӨНДӨР УУЛС
АГУЙН ТОГТОЦ
Илүү том, илүү олон төрлийн...
ЗАРИМ АГУЙН ТӨРЛҮҮД
LUSH CAVES
Үржил шимт, амьдрал цэцэглэсэн агуй. Гэрэлт жимс, Azalea бут, хөвдөн хөрс зэрэг олон төрлийн шинэ ургамал нэмэгдэнэ.
- Azaleas - бут болон модонд ургах ягаан цэцэг
- Glow Berries - таазнаас унжин ургах гэрэлтдэг жимс
- Spore Blossom - таазанд ургах том цэцэг
- Dripleaf Plant - дээр зогсож болох боловч удаан тогтохгүй
DRIPSTONE CAVES
Маш олон жилийн үр дүнд ургаагаар болон унжиж тогтсон чулуунуудаас (сталактит, сталагмит) бүтсэн том агуй.
- Сталактит таазнаас унжиж, ус дуслуулна.
- Сталагмит - Хурц үзүүртэй ургаа чулуу. Дээр нь зогсох тийм ч таатай биш байх шүү.
БЛОКУУД
Хөдөлгөөн, доргилт мэдрэх чадвартай, гүн харанхуйгаас олдох сонирхолтой блок.
ЗАРИМ ШИНЭ МОБУУД
Ууланд амьдрах дэггүй ямаа. Аялаж явахдаа араа харж яваарай.
Гүн харанхуйд амьдардаг, сохор хэдий ч зөөлөн чичиргээг ч андахгүй хүчит моб.
Тэжээвэр болгох боломжтой бөгөөд усны дайснуудаас хамгаална.