Minecraft Live 2020 - Minecraft 1.17

Мэдээ 2020 оны 9 сарын 6

Анх гарснаасаа хойш бараг өөрчлөгдөөгүй газар доорх харанхуй агуйн ертөнц болон өнгөрсөн MINECON-оор явагдсан санал хураалтаар ялсан уулсын шинэчлэлт ирэх жилийн зун гарах Minecraft 1.17 хувилбарын гол сэдэв боллоо.

Minecraft Live нэвтрүүлгийн үеээр танилцуулсан зарим зүйлсийг энд товчоор хүргэж байна. Эдгээр зүйлс нь хөгжүүлэлтийн шатандаа байгаа тул цаашид өөрчлөгдөх магадлалтайг анхаарна уу.

ШИНЭ ГАЗРЫН ТОГТОЦ, БАЙГАЛИЙН БҮСҮҮД

ӨНДӨР УУЛС

Уул (эцсийн хувилбар биш тул өөрчлөгдөж болно)

АГУЙН ТОГТОЦ

Илүү том, илүү олон төрлийн...

Хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа агуйн тогтоц

ЗАРИМ АГУЙН ТӨРЛҮҮД

LUSH CAVES

Үржил шимт, амьдрал цэцэглэсэн агуй. Гэрэлт жимс, Azalea бут, хөвдөн хөрс зэрэг олон төрлийн шинэ ургамал нэмэгдэнэ.

Lush caves
Lush caves concept art
  • Azaleas - бут болон модонд ургах ягаан цэцэг
  • Glow Berries - таазнаас унжин ургах гэрэлтдэг жимс
  • Spore Blossom - таазанд ургах том цэцэг
  • Dripleaf Plant - дээр зогсож болох боловч удаан тогтохгүй
Lush caves demo video

DRIPSTONE CAVES

Маш олон жилийн үр дүнд ургаагаар болон унжиж тогтсон чулуунуудаас (сталактит, сталагмит) бүтсэн том агуй.

Dripstone caves
Dripstone caves concept art
  • Сталактит таазнаас унжиж, ус дуслуулна.
  • Сталагмит - Хурц үзүүртэй ургаа чулуу. Дээр нь зогсох тийм ч таатай биш байх шүү.
Dripstone caves demo video

БЛОКУУД

ЯГААН БОЛОР (AMETHYST)
Amethyst Geode
ЗЭСИЙН ХҮДЭР (COPPER ORE)
ЗЭС БЛОК (COPPER BLOCK)
SCULK

Хөдөлгөөн, доргилт мэдрэх чадвартай, гүн харанхуйгаас олдох сонирхолтой блок.

ЗАРИМ ШИНЭ МОБУУД

ЯМАА

Ууланд амьдрах дэггүй ямаа. Аялаж явахдаа араа харж яваарай.

Ямаа
Ямааны амьдрал
САХИУЛ (WARDEN)

Гүн харанхуйд амьдардаг, сохор хэдий ч зөөлөн чичиргээг ч андахгүй хүчит моб.

Warden demo video
Warden concept art
AXOLOTL
Усны нохой!?

Тэжээвэр болгох боломжтой бөгөөд усны дайснуудаас хамгаална.

Axolotl demo video
Axolotl concept art

АРХЕОЛОГИ

Ангилалууд