MINECRAFT LIVE 2020

Minecraft Live 2020 оны 9 сарын 4

Жил бүрийн энэ өдөр Mojang-ийн хамт олон Minecraft, түүний ертөнцөд болж буй үйл явдал, цаашдын хөгжил, шинэчлэлтийн талаарх мэдээллээ хуваалцаж, янз бүрийн хөгжилтэй арга хэмжээ зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн хувьд "Minecraft Festival" нэртэйгээр бодит арга хэмжээ болох байсан боловч дэлхий даяар тархсан Covid-19 вирусын улмаас 2022 он хүртэл хойшилж, энэ жил өнгөрсөн удаагийнх шиг шууд нэвтрүүлгээр зохион байгуулагдах болно.

Minecraft Live: Announcement Trailer

Та шууд нэвтрүүлгийг үзсэнээр Minecraft-ын ертөнцөд болох шинэ зүйлсийн тухай хамгийн түрүүнд мэдэхээс гадна шинээр ямар Mob (амьтан) нэмэх санал асуулгад оролцох боломжтой.

MOB VOTE

Minecraft-ын дараагийн шинэ моб юу байх вэ?

  • Зөгийн хамгийн сайн найз цэцэгт нугын цэцэгт үнээ (Moobloom) юу?
  • Уулын оргилд амьдардаг мөсөн зүрхт шидтэн (Iceologer) үү?
  • Далайн харахуй гүнд тодрон харагдах гэрэлтдэг наймаалж (Glow Squid) уу?

ХЭЗЭЭ? ХААНА?

Уг арга хэмжээг Улаанбаатарын цагаар 2020 оны 10 сарын 4-ний өдрийн 00:00 цагаас Minecraft-ын албан ёсны цахим хуудас, YouTube, Twitch суваг зэргээс хүлээн авч үзээрэй.

Minecraft Live
Learn more about Minecraft Live, the annual celebration of all things Minecraft!. Watch live & hear from Mojang Studios and content creators during the 90 minute livestream.

MINECRAFT LIVE эхлэхэд


ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ШУУД НЭВТРҮҮЛЭГ

MINECON LIVE 2019

Эх сурвалж: https://www.minecraft.net/en-us/article/announcing-minecraft-live

Ангилалууд