MINECRAFT LIVE 2021

Minecraft Live 2021 оны 9 сарын 5

Энэ жил ч мөн цаг үеийн нөхцөл байдлаас болоод цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа ба энэхүү шууд нэвтрүүлгээр Mojang-ийн хамт олон Minecraft, түүний ертөнцөд болж буй үйл явдал, цаашдын хөгжил, шинэчлэлтийн талаарх мэдээллээ хуваалцаж, янз бүрийн хөгжилтэй арга хэмжээ зохион байгуулдаг билээ.

Minecraft Live: Announcement Trailer

Та шууд нэвтрүүлгийг үзсэнээр Minecraft-ын ертөнцөд болох шинэ зүйлсийн тухай хамгийн түрүүнд мэдэхээс гадна нэвтрүүлгийн үеээр шинээр ямар Mob (амьтан) нэмэх санал асуулгад оролцох боломжтой (Twitter дээр бүртгэлтэй байх шаардлагатай).

Are You Ready?

MOB VOTE

Энэ жилийн Minecraft Live-н санал хураалтад 3 моб оролцох болно. Тэдний зөвхөн нэг нь л Minecraft-н ертөнцөд нэмэгдэх тул сонголтоо сайтар бодоорой. Санал хураалт Minecraft Live-н үеээр Twitter (@Minecraft) дээр явагдах ба ирэх Minecraft-н хувилбараар нэмүүлэхийг хүсэж буй мобдоо саналаа өгөөрэй! Хэзээ, хаанаас үзэх талаар энд дарж хараарай.

Санал хураалтад оролцох 3 мобийн товч танилцуулгыг доор хүргэж байна.

GLARE

Та харанхуйд дургүй юу? Эргэн тойрондоо аюулт мобууд төрүүлэхгүй байхыг хичээдэг үү? Тэгвэл glare ч бас тийм шүү! Харанхуйд, ялангуяа аюулт мобууд төрөх тас харанхуйд дургүй тул тоглогчдод хаана тас харанхуй газар байгааг зааж гэрэлтүүлэхэд тань туслах болно.

ALLAY

Газарт унагаасан эд зүйлсийг цуглуулж авахад тусламж хэрэгтэй бол бяцхан далавчит allay-г дуудаарай. Түүнд та ямар нэгэн эд зүйл өгөхөд түүнтэй адилхан, газарт унасан зүйлсийг ойр хавиасаа түүж авах болно. Мөн хөгжимд их дуртай тул хөгжим тоглосон газарт очоод, цуглуулсан зүйлсээ тавина.

COPPER GOLEM

Цэвэр зэсээр бүтээгдэх робот. Тааварлахын аргагүйгээр эргэн тойрондох зэс товчнуудыг дарах дуртай тул санамсаргүй ажиллуулах зүйл байвал их хэрэг болох байх шүү. Зэс товч гэв үү? Тийм ээ зэс товч ч мөн хамт нэмэгдэх болно. Харин зэс цаг хугацаа өнгөрөх тусам исэлдэнэ гэдгийг бүү мартаарай.

Хэн нь хамгийн их санал авч сонгогдохыг Minecraft Live-аас үзээрэй.

ХЭЗЭЭ? ХААНА?

Уг арга хэмжээ 10/16 12PM EDT буюу цагийн зөрүүг тооцвол Улаанбаатарын цагаар 2021 оны 10 сарын 17-ний 00:00 цагаас Minecraft-ын албан ёсны цахим хуудас, YouTube, Twitch сувгуудаас хүлээн авч үзээрэй.

Шууд нэвтрүүлгийн эхлэх цаг, өөр өөр цагийн бүсүүдэд
Шууд нэвтрүүлэг

ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ШУУД НЭВТРҮҮЛЭГ

Minecraft Live 2020

Эх сурвалж: https://www.minecraft.net/en-us/article/minecraft-live-back

Ангилалууд