MINECRAFT LIVE 2023
Жил болгон зохион байгууллагддаг Minecraft-н хамгийн том арга хэмжээ Minecraft Live!

Жил болгон зохион байгууллагддаг Minecraft-н хамгийн том арга хэмжээ Minecraft Live энэ жил Монголын цагаар 10-р сарын 16-ны 01:00 цагт Minecraft-н YouTube сувгаар шууд дамжуулна.
Minecraft Live 2023: Announcement Trailer
ШИНЭ ЗҮЙЛС
Ирээдүйн Minecraft хувилбаруудад юу нэмэгдэх, өөрчлөгдөх, цаашдын хөгжүүлэлт хэрхэн явагдах, Minecraft-н ертөнцөд болж буй шинэ шинэ мэдээ мэдээллийг шууд нэвтрүүлгийн үеэр хүргэнэ.
МОБЫН САНАЛ ХУРААЛТ
Шинэ мобын санал хураалт 10 сарын 14-ны 01:00-с, 10 сарын 16-ны 01:15 хүртэл 48 цагийн турш үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд та тусгайлан бэлдсэн Minecraft: Bedrock Edition сервер, Minecraft Launcher эсвэл minecraft.net рүү орон саналаа өгөх боломжтой.
Санал хураалтын хариуг Minecraft Live шууд нэвтрүүлгийн үеэр зарлах болно.
МОБ #1 - ХАВЧ
МОБ #2 - АРМАДИЛЛО
МОБ #3 - ОЦОН ШУВУУ
ШУУД НЭВТРҮҮЛЭГ
ӨНГӨРСӨН ЖИЛИЙН MINECRAFT LIVE
Minecraft Live 2022 шууд нэвтрүүлэг
