Minecraft Snapshot 19w34a

Minecraft Java Edition 1.15-ын шинэ бөгөөд хамгийн эхний хөгжүүлэлтийн хувилбар (snapshot) маш том шавжны хамт гарлаа.

Minecraft Snapshot 19w34a

Minecraft Java Edition 1.15-ын шинэ бөгөөд хамгийн эхний хөгжүүлэлтийн хувилбар (snapshot) маш том шавжны хамт гарлаа.

ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮД

  • Зөгий нэмэгдсэн
  • Зөгийн үүрнүүд нэмэгдсэн
  • Зөгийн сархинаг нэмэгдсэн
  • Харвагчинд (dispenser) шинэ үйлдэл нэмсэн
  • Minecraft: Java Edition одоо OpenGL 2.0 ашиглах шаардлагатай болсон
  • Loot table-д copy_state гэдэг шинэ функц нэмсэн
  • Алдаанууд зассан

ЗӨГИЙ (BEE)

  • Хөөрхөн, хөвсгөр, дайсан ч биш нөхөрсөг ч биш моб
  • Тэднийг бүү өвтгө, тэд таныг гэмтээе гэж боддоггүй
  • Хэрвээ зөгий таныг хатгавал, хатгуур нь танд зоогдож, хэдэн хормын дараа зөгий үхэх болно :(
  • Зөгий цэцгэнд дуртай ба түүнээс тоосыг нь цуглуулж амьдарна
  • Тоос цуглуулж дуусаад үүр лүүгээ буцна
  • Цэцгийн тоостойгоо үүр лүүгээ нисэж байхдаа таны ургуулж буй тариа, ногоог ургахад нь тусална
  • Зөгийнүүдийг цэцэг ашиглан үржүүлж болно
  • Зөгий бусад зөгийнүүдтэйгээ дуртай цэцгээ хуваалцана
  • Зөгий бал олж чадахгүй удах юм бол үүрэндээ буцаж ирнэ
  • Үүргүй зөгий шинэ үүр олтлоо хэсүүчилнэ
  • Зөгий бороонд дургүй бас шөнө унтдаг. Энэ тохиолдолд зөгийнүүд үүрэндээ орно

ЗӨГИЙН ҮҮР (BEE NEST / BEE HIVES)

  • Зөгийн үүр байгалд цэцэгт ой, хээр тал, наранцэцгийн талаас олдоно
  • Зөгий гадуур тайван ажлаа хийсэн бол үүрэндээ буцаж ирэхэд, үүрэн дэх зөгийн бал нэмэгдэнэ
  • Үүрэнд хамгийн дээд тал нь 5 түвшин зөгийн бал байна
  • Зөгий үүрэндээ байхдаа бусад зөгийнүүддээ цэцгийн байршлуудыг хуваалцана
  • Зөгийн хиймэл үүрийг сархинаг болон банзаар хийнэ
  • Зөөлөн авагч багажаар зөгийн үүрийг эвдэлгүй авах боломжтой бөгөөд доторх зөгийтэй нь хамт авч болно
  • Хайч ашиглан дүүрэн зөгийн балтай үүрнээс сархинаг авч болно
  • Лонх ашиглан зөгийн балтай үүрнээс зөгийн бал авч болно
  • Түүдэг галны утаа зөгийнүүдийг тайвшруулна - үүрний доор байрлуулж зөгийнүүдийг царцаах байдалд оруулна
  • Redstone боломжтой!
  • Зөгий байгалын үүр болон хиймэл үүр аль алинд нь ижил хандана
  • Шилтэй зөгийн бал нэмэгдсэн

ШИЛТЭЙ ЗӨГИЙН БАЛ (HONEY BOTTLE)

Органик, цавуулаггүй, амтлаг, гэрийн зөгийн бал!

  • Хоосон лонх ашиглан зөгийн үүрнээс балыг нь авна!
  • Уу!
  • ???
  • Ашиг!
  • Бас элсэн чихэр болгон хувиргаж болно!
  • Зөгийн сархинаг нэмэгдсэн!

САРХИНАГ (HONEYCOMB)

Санамж: Үсээ самнахдаа хэрэглэж болохгүй!

  • Зөгийн балтай үүрнээс хайч ашиглан авна
  • Банзтай нийлүүлж зөгийн үүр хийнэ

ХАРВАГЧ (DISPENSER)

  • Харвагч одоо лонхыг ус болон зөгийн балаар дүүргэх чадвартай болсон
  • Зөгийн үүрийг харвагч хайч ашиглан сархинаг авах боломжтой болсон

ШИНЭ LOOT TABLE ФУНКЦ

COPY_STATE

Унасан эд зүйлийн BlockStateTag руу унасан блокны төлвийн шинжийг хуулна

ПАРАМЕТРУУД

block - шинж чанаруудыг авах эх сурвалж (block id)

properties - шинжийн нэрүүд. Бүгд блокондоо байх ёстой

ЗАССАН АЛДААНУУД

  • MC-74762 - Chunks Swapping
  • MC-103313 - Hitbox of slime and magma cube is offset for some seconds
  • MC-115643 - Can’t hear punching blocks with ‘Friendly Creatures’ volume off
  • MC-133255 - Cartographers generate maps for existing Mansions and Monuments rather than unexplored ones
  • MC-142918 - The stonecutter does not allow custom recipe inputs to be shift-clicked in
  • MC-148562 - Obsidian towers in the end are not generated as intended.
  • MC-150202 - Chunks sometimes are dislocated / copied to another location
  • MC-151354 - Can’t rearrange servers with shortcut
  • MC-152100 - blaze powder does not put in slot with shift
  • MC-152172 - Cartography table plays the sound multiple times overlapping on shift-click
  • MC-152173 - Loom plays the sound multiple times overlapping on shift-click
  • MC-156276 - Cannot shift-click while riding a horse, within inventory
  • MC-156852 - Ghost blocks remain when insta-mining; reappearance of MC-5694
  • MC-156876 - "desert_small_house_7"one door open status is open
  • MC-156884 - Bows sometimes don’t use the correct texture when being drawn in creative mode
  • MC-156952 - Village tree center has leaves that are persistent
  • MC-157136 - Villagers restocking is not properly tracked
  • MC-158988 - Minecraft will remove up to several hundred chunks per region if region file isn’t exact multiple of 4096 bytes

ХУВИЛБАРЫГ СУУЛГАХ

Суулгахдаа Minecraft эхлүүлэгч рүүгээ ороод "Суулгацууд" (Installations) хэсэгт очин хөгжүүлэлтийн хувилбарууд (snapshots) гэснийг идэвхжүүлээрэй!

Серверийн jar файл:

Алдаагаа энд мэдэгд:

Санал хүсэлт өгмөөр байна уу?

Эх сурвалж: https://www.minecraft.net/en-us/article/minecraft-snapshot-19w34a