Minecraft Snapshot 19w38a-19w45a
Minecraft 1.15 хувилбарын 19w39a-аас 19w45a хүртэлх snapshot-уудад нэмэгдсэн зүйлс, өөрчлөлтүүд
Minecraft 1.15 хувилбарын 19w39a-аас 19w45a хүртэлх snapshot-уудад нэмэгдсэн зүйлс, өөрчлөлтүүдийг нэгтгэн хүргэж байна.
НЭМЭГДСЭН/ӨӨРЧЛӨГДСӨН ЗҮЙЛС
Эдгээр хувилбарууд маш олон алдааг зассанаас гадна шинэ зөгийн балан блок, сархинаган блок, төмөр хүнийг засах зэрэг нэмэгдсэн.
- Зөгийн балан блок
- Зөгийн сархинаган блок
- Төмөр хүн хэр их эвдэрснийг гаднаас хараад мэдэх, төмрөөр засах
- Шилтэй зөгийн бал 16 хүртэлх хэмжээгээр багц болно
- Тотьны эзэн нь ямар нэг зүйл унаж байхад мөрөн дээр нь сууж чаддаг болсон
- Зөгий өөрөөсөө 10 блокын зай дотор гэр болох үүрээ хайна
- Бордооны торх (Composter)-ыг одоо модон хавтан ашиглаж хийдэг болсон
- Маш олон алдаа засаж, хурдыг нэмэгдүүлсэн (Дэлгэрэнгүйг албан ёсны нийтлэлүүдээс нь уншиж болно)
ЗӨГИЙН БАЛАН БЛОК
- Дээр нь үсэрч чадахгүй
- Шилтэй зөгийн балыг 2x2-оор байрлуулж хийнэ
- Салс блок шиг наалдамхай, гэхдээ бүр илүү
- Зөгийн балан блок болон салс блок хоорондоо барьцалдахгүй
- Дээр нь зогсож байгаад зөгийн балыг түлхэх үед таныг хамт хөдөлгөнө
- Амьтад дээр нь явах дургүй
ЗӨГИЙН САРХИНАГАН БЛОК
- Зөгийн сархинагийг 2x2-оор байрлуулж хийнэ
- Цэвэр чимэглэлийн зориулалттай блок
ТӨМӨР ХҮН ЗАСАХ
- Төмөр хүний эвдрэл буюу амь нь хэр багассаныг хагарсан байдлаар нь мэдэж болно
- Төмөр ашиглан хулганыхаа баруун товчийг дарж засах буюу амийг нь нөхнө
Зассан алдаанууд болон, техникийн талын шинэчлэлтүүдийг харгалзах албан ёсны нийтлэлүүдээс нь уншаарай.
- https://www.minecraft.net/en-us/article/minecraft-snapshot-19w38a
- https://www.minecraft.net/en-us/article/minecraft-snapshot-19w39a
- https://www.minecraft.net/en-us/article/minecraft-snapshot-19w40a
- https://www.minecraft.net/en-us/article/minecraft-snapshot-19w41a
- https://www.minecraft.net/en-us/article/minecraft-snapshot-19w42a
- https://www.minecraft.net/en-us/article/minecraft-snapshot-19w44a
- https://www.minecraft.net/en-us/article/minecraft-snapshot-19w45a