Minecraft Snapshot 19w38a-19w45a

Minecraft 1.15 хувилбарын 19w39a-аас 19w45a хүртэлх snapshot-уудад нэмэгдсэн зүйлс, өөрчлөлтүүдийг нэгтгэн хүргэж байна.

НЭМЭГДСЭН/ӨӨРЧЛӨГДСӨН ЗҮЙЛС

Эдгээр хувилбарууд маш олон алдааг зассанаас гадна шинэ зөгийн балан блок,  сархинаган блок, төмөр хүнийг засах зэрэг нэмэгдсэн.

  • Зөгийн балан блок
  • Зөгийн сархинаган блок
  • Төмөр хүн хэр их эвдэрснийг гаднаас хараад мэдэх, төмрөөр засах
  • Шилтэй зөгийн бал 16 хүртэлх хэмжээгээр багц болно
  • Тотьны эзэн нь ямар нэг зүйл унаж байхад мөрөн дээр нь сууж чаддаг болсон
  • Зөгий өөрөөсөө 10 блокын зай дотор гэр болох үүрээ хайна
  • Бордооны торх (Composter)-ыг одоо модон хавтан ашиглаж хийдэг болсон
  • Маш олон алдаа засаж, хурдыг нэмэгдүүлсэн (Дэлгэрэнгүйг албан ёсны нийтлэлүүдээс нь уншиж болно)

ЗӨГИЙН БАЛАН БЛОК

  • Дээр нь үсэрч чадахгүй
  • Шилтэй зөгийн балыг 2x2-оор байрлуулж хийнэ
  • Салс блок шиг наалдамхай, гэхдээ бүр илүү
  • Зөгийн балан блок болон салс блок хоорондоо барьцалдахгүй
  • Дээр нь зогсож байгаад зөгийн балыг түлхэх үед таныг хамт хөдөлгөнө
  • Амьтад дээр нь явах дургүй

ЗӨГИЙН САРХИНАГАН БЛОК

  • Зөгийн сархинагийг 2x2-оор байрлуулж хийнэ
  • Цэвэр чимэглэлийн зориулалттай блок

ТӨМӨР ХҮН ЗАСАХ

  • Төмөр хүний эвдрэл буюу амь нь хэр багассаныг хагарсан байдлаар нь мэдэж болно
  • Төмөр ашиглан хулганыхаа баруун товчийг дарж засах буюу амийг нь нөхнө

Зассан алдаанууд болон, техникийн талын шинэчлэлтүүдийг харгалзах албан ёсны нийтлэлүүдээс нь уншаарай.