Minecraft Snapshot 20w07a

Тамд шинэ төрлийн гахайнууд нэмэгдлээ.

ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮД

  • Ээндийн хүн шинэ блокуудыг авах боломжтой болсон
  • Ээндийн хүн тамын чулуу авч болохгүй болсон
  • Hoglin-д зарим зан чанарыг нь нэмсэн
  • Шинэ Piglin моб
  • Netherite блокоор гэрэл цацруулагчийн (beacon) суурь, Netherite-аар гэрэл цацруулагчийг идэвхжүүлж болно. Хэт баян гэдгээ харуулах нэг арга.
Netherite Beacon Pyramid

ДААЛГАВАР

  • Мангасын ангууч, мангасуудын ангууч даалгаваруудын шаардлагад piglin, hoglin хоёр нэмэгдсэн

HOGLIN

  • Hoglin-ууд бол нөжит ойд амьдардаг аварга догшин амьтад
  • Хүн харсан дариудаа дайрна, тиймээс болгоомжтой байгаарай
  • Үхэхдээ гахайн мах, заримдаа арьс унагана
  • Нөжит мөөг ашиглан хооронд нь хээлтүүлэх боломжтой
  • Piglin-үүд hoglin-уудыг агнах боловч, эргээд дайрахгүй
  • Бяцхан hoglin-ууд өөрийгөө хүчтэй гэж боддог бөгөөд хүн рүү дайрна. Гэхдээ бүү санаа зов шүд нь ургаагүй учир өвтгөхгүй
  • Hoglin-уудыг хол байлгамаар байна уу? Тэд гажуудсан мөөгний үнэрийг тэвчдэггүй

PIGLIN

  • Тамд амьдардаг догшин иргэншил
  • Тэд ихэвчлэн нөжит ойд аж төрдөг боловч заримдаа тамын цөлд дайралдана
  • Хүмүүсийг бэлтгэлийн хүүхэлдэй гэж бодон харсан дариудаа дайрна
  • Гэхдээ та тохиромжтой хувцаславал тэд таныг дажгүй этгээд байна гэж бодон дайрахгүй
  • Танихгүй хүмүүсийг ажиглаж, таныг авдаг онгойлгох, алтан блок эвдэж байвал хулгайч гэж бодон тохирсон шанг нь хүртээнэ
  • Piglin-үүд алтанд маш их ХАЙРтай бөгөөд алтан эдлэлд сатаарна
  • Piglin-үүдтэй алтан гулдмай ашиглан наймаа хийнэ. Гулдмайгаа хаях эсвэл баруун товчоо дарснаар янз бүрийн бараагаар солилцох болно
  • Заримдаа тэд өлсөх бөгөөд hoglin-уудыг агнана, ядаж оролдоно
  • Тэд бүлгээрээ тулалдах дуртай. Ойр хавьд нь ямар нэг тулаан болж байвал гүйгээд л очино
  • Дэлхийд хүрч ирсэн piglin учир үл мэдэгдэх байдлаар зомбижино
  • Piglin сүнсний бамбар болон зомбижсон piglin-үүдээс айна
  • Витер араг яс болон piglin-үүд эртний өстөн. Витер араг ясыг харсан дариудаа дайрна
  • Бяцхан piglin-үүд аюулгүй. Гэхдээ их дэггүй шүү
  • ... мөн бяцхан hoglin-уудтай тоглох дуртай

ЗАССАН АЛДААНУУД

  • MC-65951 - Armor stands fall through fences
  • MC-75328 - /clear doesn’t clear items in the inventory crafting grid
  • MC-79944 - Various statistics overflow at 32-bit integer limit
  • MC-89043 - Slime blocks moved by pistons often fail to bounce up the player
  • MC-93813 - Snow golems throwing snowballs play arrow shooting sound
  • MC-94094 - Snow golems don’t drop their pumpkin when sheared
  • MC-94730 - Endermen become passive when teleporting randomly during day while being aggressive
  • MC-132967 - Mushrooms show as green dots on map
  • MC-133088 - Missing translation string death.attack.magic.player
  • MC-135034 - Burning mobs are extinguished by snow in cold biomes, but not in snowy biomes
  • MC-148067 - Snow Golems Damaged by Snowfall in Mountain/Cold Biomes
  • MC-155977 - Enchanting a book makes the book lose its name
  • MC-160053 - Enderman keeps following the player after becoming neutral/passive
  • MC-166245 - No sound for shearing snow golems
  • MC-167561 - All players can make a dog stand up or sit down
  • MC-167692 - Infested blocks don’t spawn silverfish when blown up
  • MC-170816 - Debug Pie freezes in place when closing F3 menu and stays there
  • MC-170846 - Stacked walls create pillars when they should not, depending on the order of placement
  • MC-170848 - Hoglin and zombie pigman spawn eggs look identical
  • MC-170849 - Hoglin’s hitbox is way too small
  • MC-170852 - Breaking a warped or crimson doors drops two items in Survival mode
  • MC-170862 - Soul “Lights” do not update walls
  • MC-170869 - Soul fire lantern animation missing
  • MC-170881 - Fire doesn’t burn items
  • MC-170886 - Alt+F3 debug graph no longer functions
  • MC-170899 - Netherite cannot power beacons
  • MC-170939 - Walls don’t create pillars with string / tripwire above
  • MC-170951 - Cannot teleport entities outside of the world
  • MC-171023 - Walls don’t stack properly in some directions when placed next to blocks
  • MC-171211 - Observers no longer detect a piston base starting to retract
  • MC-171333 - Killing a hoglin does not grant the ‘Monster Hunter’/‘Monsters Hunted’ advancements
  • MC-172025 - Several misrotated blocks at snowy_medium_house_2

ХУВИЛБАРЫГ СУУЛГАХ

Minecraft эхлүүлэгч рүүгээ ороод сүүлийн хувилбарыг сонгоод тоглоорой!

Хөгжүүлэлтийн үеийн хувилбарууд нь таны дэлхийг эвдэх магадлалтай тул тухайн дэлхийгээ эхлээд нөөцлөх эсвэл шинэ дэлхий дээр тоглоорой.

Серверийн jar файл:

Алдаагаа энд мэдэгд:

Санал хүсэлт өгмөөр байна уу?

Эх сурвалж: https://www.minecraft.net/en-us/article/minecraft-snapshot-20w07a