Minecraft Snapshot 20w14∞

Шинэчлэлт 2020 оны 4 сарын 2

Snapshot 20w14∞ - Ultimate Content Update. Эцсийн хувилбар!

4 сарын 1-ээн 😊

Удаан хугацааны туршид цуглуулсан тоглогчдын санал хүсэлтийг хамгийн өндөр түвшний машин сургалт болон Dinnerbone-с "зээлсэн" зарим хуучин алгоритмуудыг ашиглаж төсөөлж болохуйц бүх зүйлсийг бодит болгосон шинэ хувилбарыг бүтээж чадлаа.

Шинэ ертөнцөд очих маш амархан. Ном аваад, хэдэн үг бичээд, тамын хаалга руу шид. Тэгээд л болоо. Дахин давтагдашгүй зөвхөн чиний ертөнц. Криперэн далай байна уу? Байна! Витер бэлчих хөндий, галан бороо байна уу? Байна!

ШИНЭЭР НЭМЭГДСЭН ЗҮЙЛС

GAMEPLAY

  • Хоёр тэрбум гаруй (2,147,483,647) шинэ ертөнц
  • Нэг тэрбум дэлхийгээр аялахад өгөх "You're almost there" даалгавар

БЛОК

  • Бүх блок

ЗАССАН АЛДААНУУД

  • Алдаа? Ямар ч алдаагүй төгс тоглоом
Өөрийн ертөнцөө үүсгэх (тоглоомоо осолдуулав :D)

ХУВИЛБАРЫГ СУУЛГАХ

Minecraft эхлүүлэгч рүүгээ ороод сүүлийн хувилбарыг сонгоод тоглоорой!

Хөгжүүлэлтийн үеийн хувилбарууд нь таны дэлхийг эвдэх магадлалтай тул тухайн дэлхийгээ эхлээд нөөцлөх эсвэл шинэ дэлхий дээр тоглоорой.

Cross-platform серверийн jar файл:

Тэгэхээр энэний дараа өөр хувилбар гарахгүй юу?

Ер нь бол бид бүх боломжит шинэ зүйлсийг энэ хувилбарт багтаасан, тиймээс дахиж хувилбар гаргахгүй. Яахав өөр юм тоглоомоор нэммээр санагдвал байж болох юм.

Энэ хувилбар blockchain технологи ашигладаг уу?

Юу? Бид SteveCoin шиг харагдаад байна уу?

Миний ертөнц миний хүссэн шиг харагдахгүй байна?

Бид өөрсдийн жинхэнэ хүслээ харж чаддаг гэж бодож байна уу? Тархиныхаа гүнээс яг юу хүссэнээ олоорой.

Тамыг шинэчлэх юу болов?

Тийм

Хязгааргүй ертөнцийн аялалдаа бэлдээрэй!

Эх сурвалж: https://www.minecraft.net/en-us/article/every-update-imaginable-coming-minecraft

Ангилалууд