Minecraft Snapshot 20w16a

Шинэчлэлт 2020 оны 4 сарын 16

ШИНЭ ЗҮЙЛС

Pigstep Music Disc
Гинж

ЦАЙЗЫН БАЛГАС (BASTION REMNANTS)

  • Гүүр, хоглиний жүчээ, пиглинүүдийн амрах хэсэг, эрдэнэсийн өрөө гэсэн 4 хэсгээс тогтоно
  • Энэ том байгууламжийг та тамд базальтын бэлчирээс бусад газраас олж болно
  • Цайзаар аялж их хэмжээний алт, шидийн ном, недерит хэрэглэл зэрэг үнэт эрдэнэсүүдийг олоорой. Гэхдээ пиглинүүд тийм ч таатай хандахгүй байх шүү!

СҮЙДСЭН ПОРТАЛ (RUINED PORTAL)

  • Дэлхий болон тамын ертөнцөөс олдоно
  • Зарим нь газар доор, далайн ёроолд, элсэн дунд булаатай оршино

ӨӨРЧЛӨГДСӨН ЗҮЙЛС

  • Базальтын бэлчирт хайлмаган нуур тогтох хэмжээг нэмэгдүүлсэн
  • Пиглин тугны хэв цайзын балгасаас олдоно

ТЕХНИКИЙН ТАЛЫН ӨӨРЧЛӨЛТҮҮД

  • Байгууламжийн блокийн (Structure Block) дээд хэмжээг 32 байсныг 48 болгосон
  • Серверийн tick-г хянах зорилгоор JMX MBean нэмсэн
  • Зарим зүйлсийг тайлбарлахад хэцүү, тиймээс эх сурвалжаас дэлгэрэнгүйг олж уншаарай :)

JMX ХЯНАЛТ

Серверийн tick-г JMS ашиглан хянах боломж нэмэгдсэнээр серверийн админууд JMX клиент болон хянах самбарыг ашиглан серверийн ажиллагааг хянах боломжтой болно.

JMX ХЯНАЛТЫГ ИДЭВХЖҮҮЛЭХ

  • server.properties файлд enable-jmx-monitoring тохиргоо нэмсэн. Утга нь true тохиолдолд averageTickTime and tickTimes хоёр атрибуттай net.minecraft.server:type=Server нэртэй MBean объектыг ашиглах боломжтойгоор гаргана.
  • JMX идэвхжүүлэхийн тулд мөн JVM startup flag-уудыг зааж өгөх хэрэгтэй. Эндээс дэлгэрэнгүйг хараарай.

ЗАСВАРУУД

  • MC-37557 - Sometimes a minecart sound plays/subtitle shown when loading a world
  • MC-91163 - Certain subtitles show up when the player is too far away to hear the sound
  • MC-154617 - Server hangs on stop due to rcon
  • MC-171020 - New nether biomes don’t work properly in buffet worlds
  • MC-175919 - Villagers sometimes stop farming
  • MC-177136 - All compasses and lodestone compasses point to the same target, regardless of what type of compass it is
  • MC-177238 - Windows symbolic link in saves/ is no longer followed as of 20w14a
  • MC-177253 - Running a set_attributes function throws java.lang.NullPointerException if it contains an undefined attribute
  • MC-177316 - Lodestone compass in item frame does not update after turning
  • MC-178368 - When rotating a lodestone compass is put in the item frame the compass don’t work

ХУВИЛБАРЫГ СУУЛГАХ

Minecraft эхлүүлэгч рүүгээ ороод сүүлийн хувилбарыг сонгоод тоглоорой!

Хөгжүүлэлтийн үеийн хувилбарууд нь таны дэлхийг эвдэх магадлалтай тул тухайн дэлхийгээ эхлээд нөөцлөх эсвэл шинэ дэлхий дээр тоглоорой.

Серверийн jar файл:

Алдаагаа энд мэдэгд:

Санал хүсэлт өгмөөр байна уу?

Эх сурвалж: https://www.minecraft.net/en-us/article/minecraft-snapshot-20w16a

Ангилалууд