Minecraft Snapshot 20w20a/b

Шинэчлэлт 2020 оны 5 сарын 14

ЗАСВАР 20W20B

ШИНЭ ЗҮЙЛС

ТОГЛООМЫН ГОРИМ СОЛИГЧ

  • F3 болон F4 товчийг хамт дарахад цэс гарч ирнэ
  • F4 дээр товшиж эсвэл хулганаа ашиглаад шилжих горимоо сонгоно
  • F3 дээрээс хуруугаа авахад сонгосон тоглоомын горим руу шилжинэ
  • Сүүлд байсан тоглоомын горимыг тань санах тул F3 + F4 дээр шууд дарахад өмнөх рүүгээ шилжинэ
Тоглоомын горим солигч

F3 + N (ҮЗЭГЧИЙН ГОРИМ СЭЛГЭХ)

  • Одоо энэ товчны хослолыг ашиглан үзэгчийн горимд ороод буцаад гарах үед өмнө ямар горимд байсан түүн рүүгээ шилжинэ. Жишээ нь амьд үлдэх горимд байж байгаад үзэгчийн горимд ороод, дахин энэ хослолыг ашиглахад буцаад амьд үлдэх горимд орно

ШИНЭ ДААЛГАВАРУУД

  • Hidden in the Depths - Эртний хаягдал металл (Ancient Debris) олж авах
  • Cover Me in Debris - Иж бүрэн недерит хуягтай болох
  • Country Lode, Take Me Home - Чиглүүлэгч чулуу руу луужинг чиглүүлэх
  • Who Is Cutting Onions? - Уйлж буй хар шил олж авах
  • Not Quite "Nine" Lives - Дахин төрөх зангууг дүүртэл нь цэнэглэх
  • This Boat Has Legs - Strider-ийг унаад гажуудсан мөөгтэй уургаар залуурдах
  • Hot Tourist Destinations - Тамын бүх байгалийн бүсээр аялах
  • Those Were the Days - Цайзын балгас руу орох
  • War Pigs - Цайзын балгасын авдрыг тонох
  • Oh Shiny - Пиглинийг алтаар сатааруулах

ӨӨРЧЛӨЛТҮҮД

  • Бухын нүд даалгавар байны төвийг 30-аас доонгүй метрийн зайнаас харваж байж биелэнэ
  • Serious Dedication даалгавар одоо недерит зээтүүнд биелэнэ
  • Stone Age даалгавар энгийн чулуунаас гадна хар чулууг мөн авах үед биелэнэ
  • Strider үржүүлэх шаардлага Two by Two даалгаварт нэмэгдсэн

ТЕХНИКИЙН ТАЛЫН ӨӨРЧЛӨЛТҮҮД

  • NoAI-тай шалкеруудыг эргүүлэлттэй төрүүлж болдог болсон
  • thrown_item_picked_up_by_entity даалгавар өдөөгч нэмэгдсэн
  • player_generates_container_loot даалгавар өдөөгч нэмэгдсэн
  • item_used_on_block даалгавар өдөөгч нэмэгдсэн
  • safely_harvest_honey даалгавар өдөөгчийг хассан

ЗАСВАРУУД

  • MC-118234 - Advancement ‘Not Today, Thank You’ can be triggered by non-arrow projectiles
  • MC-173207 - Bullseye advancement can be made when using a non-arrow projectile, even though the description explicitly mentions arrows
  • MC-173756 - Ice Bucket Challenge advancement can be obtained by collecting obsidian from bartering
  • MC-175992 - Striders are not part of the “Two by Two” advancement challenge
  • MC-179481 - Structure block offset can’t be bigger than 32
  • MC-182967 - Throwing ender pearl whilst mounted doesn’t teleport you

ХУВИЛБАРЫГ СУУЛГАХ

Minecraft эхлүүлэгч рүүгээ ороод сүүлийн хувилбарыг сонгоод тоглоорой!

Хөгжүүлэлтийн үеийн хувилбарууд нь таны дэлхийг эвдэх магадлалтай тул тухайн дэлхийгээ эхлээд нөөцлөх эсвэл шинэ дэлхий дээр тоглоорой.

Серверийн jar файл:

Алдаагаа энд мэдэгд:

Санал хүсэлт өгмөөр байна уу?

Эх сурвалж: https://www.minecraft.net/en-us/article/minecraft-snapshot-20w20a

Ангилалууд