Minecraft Snapshot 20w51a
ШИНЭ ЗҮЙЛС
АКСОЛОТЛЬ (AXOLOTL)
- Хоёр нутагтан
- Аксолотль одоогоор халуун орны загасанд дуртай ба үржүүлэхэд ашиглаж болох боловч ирээдүйд өөрчлөгдөж магадгүй
- Гартаа халуун орны загас барьвал дагаж сэлнэ
- Аксолотлийн дайрч байгаа моб эсвэл аксолотль руу дайрч байгаа мобыг нь тоглогч алвал тоглогчид амь нөхөх эффект оруулж, mining fatigue эффектийг арилгана
- Аксолотлийг хувинд хийж авч болно
- Аксолотль наймаалж болон загасыг байнга хөөнө
- Аксолотлиуд аймхаа боловч дуртай хоол нь харагдвал тэнгисийн зомби (Drowned) болон хамгаалагчид (Guardian) руу дайрна
- Хуурай газар байх дургүй бөгөөд 5 минутаас урт хугацаанд усанд ороогүй бол өвдөж эхэлнэ
- Аксолотль заримдаа цохиулсныхаа дараа үхсэн мэт дүр үзүүлнэ
- Ягаан, бор, шар, цагаан, хөх гэсэн таван төрөл байх ба хөх өнгөтэй нь маш ховор
- Одоогоор байгальд өөрөө төрөхгүй тул өндөг эсвэл аксолотльтой хувингаар төрүүлж болно
ӨӨРЧЛӨЛТҮҮД
- Богц болон шалкер хайрцаг устах (жишээ нь хайлмаг руу орох) доторх эд зүйлс нь задарна
МЭДРЭГЧ СКАЛК
- Идэж эхлэх үйлдлийг мэдрэхгүй болсон
- Ноосон дээр алхахад мэдрэхгүй
- Ноосыг газарт унагаахад мэдрэхгүй
- Усан дотор тавьсан үед чичиргээ мэдрэхдээ дуу чимээ гаргахгүй
- Чичиргээний давтамжуудыг өөрчилсөн
ЧИЧИРГЭЭНИЙ ДАВТАМЖУУД
Тоглогчдийн хүсэлтээр зарим өөрчлөлтүүд орж байгаа тул эдгээр утгууд ихээр өөрчлөгдөж болохыг анхаарна уу.
Чичиргээний төрөл | Чичиргээний утга |
---|---|
Step | 1 |
Flap | 2 |
Swim | 3 |
Elytra Free Fall | 4 |
Hit Ground | 5 |
Splash, Wolf Shaking | 6 |
Projectile Shoot | 7 |
Projectile Land, Eating Finish, Entity Hit | 8 |
Armor Stand Add Item | 9 |
Block Close, Block Unswitch, Block Unpress, Block Detach, Dispense Fail | 10 |
Block Open, Block Switch, Block Press, Block Attach | 11 |
Block Place, Fluid Place, Flint And Steel Use | 12 |
Block Destroy, Fluid Pickup | 13 |
Fishing Rod Reel-In, Container Close, Piston Contract | 14 |
Fishing Rod Cast, Container Open, Explode, Lightning Strike, Piston Extend | 15 |
ТЕХНИКИЙН ТАЛЫН ӨӨРЧЛӨЛТҮҮД
playerSleepingPercentage
тоглоомын дүрмийг нэмсэн (өгөгдмөл утга: 100). Серверт байгаа тоглогчдийн хэдэн хувь нь унтаж байж шөнийг алгасах боломжтойг тохируулах утга юм. Жишээ нь 0 бол нэг хүн унтахад шөнийг алгасна. 100-с дээш бол шөнийг алгасах боломжгүй болно.
ЗАСВАРУУД
ОНЦЛОХ
- Шалкер хайрцаг хайлмаг руу ороход дотор нь байх недерит эдлэл хамт устаж байгааг зассан (MC-176615)
БҮГД
- MC-149799 - When a crossbow is loaded and in the offhand, you do not see it anymore if you carry an item in the main hand
- MC-176615 - It is possible to destroy netherite items with lava by putting them inside a container
- MC-203563 - Cake appears eaten for a split second when putting a candle on it
- MC-203568 - Trying to put a candle onto a candle cake duplicates the candle
- MC-204058 - Placing a candle on a cake causes hunger display desync
- MC-204146 - Netherite can burn whilst inside of a bundle
- MC-205057 - Bundle inventory preview is off-center inside of the tooltip box
- MC-205212 - Desync when putting a candle on a cake in Survival mode
- MC-207405 - Nether stars can be blown up while being inside of a bundle/shulker box
- MC-208082 - Game stalls when any message is displayed in chat while playing with an expired session
ХУВИЛБАРЫГ СУУЛГАХ
Minecraft эхлүүлэгч рүүгээ ороод сүүлийн хувилбарыг сонгоод тоглоорой!
Хөгжүүлэлтийн үеийн хувилбарууд нь таны дэлхийг эвдэх магадлалтай тул тухайн дэлхийгээ эхлээд нөөцлөх эсвэл шинэ дэлхий дээр тоглоорой.
Серверийн jar файл:
Алдаагаа энд мэдэгд:
Санал хүсэлт өгмөөр байна уу?
- Санал хүсэлтийн цахим хуудас руу орох, эсвэл албан ёсны Minecraft Discord дээр харилцаарай.