Minecraft Snapshot 21w15a

Шинэчлэлт 2021 оны 4 сарын 15

Caves & Cliffs шинэчлэлтийн цар хүрээ маш том бөгөөд энэ цаг үед хөгжүүлэгчид ихэвчлэн гэрээсээ ажиллаж байгаа тул шинэ зүйлсийг тоглогчдод илүү чанартай хүргэхийн тулд Caves & Cliffs шинэчлэлтийг бүрэн хэмжээгээр нь нэг дор бус хоёр хэсэгт хувааж, эхний хэсгийг энэ зун, сүүлийн хэсгийг өвөл буюу энэ оны төгсгөлөөр гаргахаар төлөвлөсөн байна.

Албан ёсны мэдэгдэл

ЭХНИЙ ХЭСЭГТ ЮУ БАГТСАН БЭ?

Caves & Cliffs шинэчлэлтийн эхний хэсгээр одоог хүртэл нэмэгдсэн бүх блок, мобууд зэрэг шинэ төрлийн агуй, байгалийн бүсүүдээс бусад зүйлс багтана.

ДЭЛХИЙН ӨӨРЧЛӨЛТҮҮД

Тоглоомын дэлхийд хамгийн том өөрчлөлт оруулах, илүү ажиллагаа шаардлагатай зүйлс Caves & Cliffs шинэчлэлтийн сүүлийн хэсэгт нэмэгдэхээр болсон тул энэ хувилбараас эхлэн идэвхгүй болно. Үүнтэй холбоотой дараах өөрчлөлтүүд орсон:

  • Дэлхийн өндөр буцаад 1.16 шиг болсон
  • Шинэ агуйнууд үүсэхгүй болсон
  • Хүдрийн тархац буцаад 1.16 шиг болсон
  • Зэс дэлхийн ёроолоос 192 хүртэл газар үүснэ. 96 түвшинд хамгийн их тархалттай
  • Туф чулуулаг Y түвшин 0-16 хооронд үүснэ
  • Хөгжүүлэлтийн хувилбар 21w05b-с өмнөх хувилбарт үүсгэсэн дэлхий дахин нээгддэг болсон
  • 21w06a-с 21w14a хувилбараар үүсгэсэн дэлхий одоо нээгдэх боломжгүй болсон

CAVES & CLIFFS ТУРШИЛТЫН ӨГӨГДЛИЙН БАГЦ

Эхний хэсэгт нэмэгдэхгүй ч гэсэн шинэ дэлхийн өндөр, агуйнуудыг та өгөгдлийн багц ашиглан туршилтын журмаар харах боломжтой:

  • Өгөгдлийн багц татаж авах
  • Тоглоом руугаа ороод "Шинэ дэлхий үүсгэх" хэсэгт "Өгөгдлийн багцууд" товчийг дарна
  • Татсан zip файлаа Minecraft цонх руугаа чирж буулгана
  • Тоглоом танаас шинэ өгөгдлийн багц нэмэх үү гэж асууна - "Тийм" дарна
  • Гарч ирсэн өгөгдлийн багц дээрх гурвалжин товчийг дараад баруун тал руу шилжүүлнэ
  • "Болсон" товч дээр дараад дэлхийгээ үүсгэнэ

Санамж: Энэхүү өгөгдлийн багц нь туршилтын журмаар гарсан тул ирээдүйн хувилбаруудад ажиллахгүй байх магадлалтай. Мөн зөвхөн шинэ дэлхий үүсгэх үед л ашиглана. Аль хэдийн үүссэн дэлхийг өөрчлөх боломжгүй.

SNAPSHOT 21W15A

ШИНЭ ЗҮЙЛС

  • Ямаа хөдөлж буй бүх зүйлсийг очиж мөргөнө
  • Боловсруулаагүй металлуудыг багцалж блок болгох боломжтой

ӨӨРЧЛӨЛТҮҮД

  • Нунтагласан ясыг ашиглахад дуутай болсон
  • Бүтээгч горимын эд зүйлсийн дарааллыг бага зэрэг өөрчилсөн
  • Ямаа хөвсгөр цасан дээр явахгүйг хичээнэ
  • Боловсруулаагүй металлуудын харагдах байдлыг өөрчилсөн
  • Үндсэн цэсний арын зургийг өөрчилсөн
Боловсруулаагүй металлуудын дүрслэл
Үндсэн цэсний шинэ зураг

ЗАСВАРУУД

БҮГД

  • MC-203855 - A geode configured_feature causes a crash when use_alternate_layer0_chance is used with no entries in inner_placements
  • MC-212145 - Summoning Glow Lichen using /setblock doesn’t place any lichen but creates light until the block is updated
  • MC-212273 - Glow Lichen doesn’t render when being held by an Enderman
  • MC-215836 - Deepslate uses the same color as stone on maps
  • MC-215844 - Stone still generates around lava pools at low levels
  • MC-216588 - Feature placement - java.lang.IllegalArgumentException: bound must be positive
  • MC-218588 - Cracked deepslate bricks & tiles are in the incorrect position in the creative inventory
  • MC-218698 - Infested deepslate makes the old “stone” sounds
  • MC-218705 - Deepslate emerald ore is separated from other deepslate ores in the creative inventory
  • MC-218749 - Deepslate coal ore doesn’t drop experience
  • MC-218944 - Copper ore and deepslate copper ore have inconsistent textures
  • MC-219972 - Deepslate gold ore has an inconsistent pixel
  • MC-221501 - Water splash potions don’t give the axolotl 1.5 minutes of moisture
  • MC-221718 - Lava fog repeatedly fails to render each block at certain y-levels
  • MC-221798 - Blindness doesn’t render correctly
  • MC-222104 - Beacon beam fog is incorrectly computed
  • MC-222266 - Goats don’t attack
  • MC-222522 - Nether Gold Ore is no longer smeltable

ХУВИЛБАРЫГ СУУЛГАХ

Minecraft эхлүүлэгч рүүгээ ороод сүүлийн хувилбарыг сонгоод тоглоорой!

Хөгжүүлэлтийн үеийн хувилбарууд нь таны дэлхийг эвдэх магадлалтай тул тухайн дэлхийгээ эхлээд нөөцлөх эсвэл шинэ дэлхий дээр тоглоорой.

Серверийн jar файл:

Алдаагаа энд мэдэгд:

Санал хүсэлт өгмөөр байна уу?

Minecraft Snapshot 21w15a
A Minecraft Java Snapshot
A Caves & Cliffs announcement
Important news about Minecraft’s next big update

Ангилалууд