Minecraft Snapshot 21w40a

Шинэчлэлт 2021 оны 10 сарын 8

Дэлхийн тогтоц болон моб төрөх зарчмуудад бага зэргийн өөрчлөлтүүд орсон. Мөн дэлхийн бүтцийг өөрчилсөнтэй холбоотойгоор тоглоомын гүйцэтгэлийг (performance) тогтвортой байлгах ажлууд хийгдэж байгаа бөгөөд энэ хувилбарыг туршиж үзсэн бол Mojang-аас явуулж буй энэ судалгааг бөглөхийг санал болгож байна.

Хуучин хувилбар дээрх дэлхийгээ энэ хувилбараар нээхээсээ өмнө нөөцөлж авахыг сануулж байна.

ӨӨРЧЛӨЛТҮҮД

  • Дэлхийн тогтцод бага зэрэг өөрчлөлт орсон
  • Моб төрөх зарчим бага зэрэг өөрчлөгдсөн
  • Зэсийн хүдрээс 2-5 боловсруулаагүй зэс унадаг болсон (өмнө нь 2-3)
  • Чулуу зүсэгчээр зэс блокийг сийлсэн зэс блок болгоход 4 ширхэгээр гардаг болсон

ДЭЛХИЙН ТОГТОЦ

  • Хүдрийн тархалтыг өөрчилсөн
    • Алмаасны хүдэр илүү далд буюу агуйн хананд ил харагдахгүйгээр үүсдэг болсон
    • Төмрийн хүдэр y=80-аас дээш үүсэх бөгөөд дээшлэх тусам олдоц нь нэмэгдэнэ
    • y=-48-аас доош илүү их алт үүснэ
  • Зарим байгалийн бүсүүдийн хэмжээг 1.17-той ойролцоо хэмжээтэй байхаар болгосон
  • Ихэнх байгалийн бүсийн хэмжээг томруулсан
  • Усан доорх хайлмагтай чулууны тоог нэмсэн
  • Газар доорх шорон (Dungeon)-ы тоог нэмсэн. Ялангуяа y=0-ээс доош
  • y=0-ээс доош хайрга үүсдэг болсон
  • Тосгоны хоорондын зайг бага зэрэг холдуулсан
  • Жижиг жижиг нуур үүсэхийг болиулсан

МОБ ТӨРӨХ ЗАРЧИМ

  • Аксолотль зөвхөн навчит агуйд (lush caves), доороо шавартай (clay) усанд төрнө
  • Гэрэлт наймаалж зөвхөн y=30-аас доошхи усанд төрнө
  • Бүх загас (сагамхай, яргай, далайн гахай г.м), энгийн наймаалж зөвхөн y=50-аас y=64 хооронд төрнө
  • Бана чулуут агуйд эргэн төрдөг болсон
  • Чулуут оргилд ямаа төрөхгүй
Хүдрийн тархац 21w40a (өндөр чанартай зургийг харах)

ЗАСВАРУУД

БҮГД

  • MC-132306 - Snowy grass without snow near lakes in snowy biome
  • MC-169523 - As of 18w06a, the sand, clay and gravel blocks no longer generate around small lakes
  • MC-197688 - Mountain Edge never generates
  • MC-217906 - Large amounts of axolotls cause performance issues
  • MC-225842 - Flowers can generate on large plants near lakes
  • MC-225858 - Seeds and flowers appear in ponds
  • MC-227064 - Floating grass can still generate above water lakes
  • MC-229365 - Large amounts of goats causes performance issues
  • MC-236617 - Mountains & Gravelly Mountains use their 1.17.1 biome ID name
  • MC-236632 - Banners without patterns do not render properly
  • MC-236663 - Command blocks do not display command in their UI
  • MC-236736 - No relief on treasure map or explorer maps
  • MC-236896 - Strange mini broken aquifer walls generating commonly on the surface
  • MC-237490 - The bottom parts of aquifers aren’t always surrounded by blocks which can occasionally cause them to spill into caves in ways that appear bizarre
  • MC-237666 - Unused biomes still present in game files
  • MC-237925 - Opening world from 1.12.2 (or older) in latest snapshot regenerates random chunks
  • MC-237933 - Sweet Berries generate much too often
  • MC-237950 - Cave vines can generate without tip because prioritize_tip option is negated
  • MC-237951 - Cave vines can generate into water
  • MC-237962 - Entities bob their head up and down when targeting towards the player
  • MC-238104 - Blue Orchid generation has decreased
  • MC-238265 - version.json contains internal revision ID instead of game version ID

ХУВИЛБАРЫГ СУУЛГАХ

Minecraft эхлүүлэгч рүүгээ ороод сүүлийн хувилбарыг сонгоод тоглоорой!

Хөгжүүлэлтийн үеийн хувилбарууд нь таны дэлхийг эвдэх магадлалтай тул тухайн дэлхийгээ эхлээд нөөцлөх эсвэл шинэ дэлхий дээр тоглоорой.

Серверийн jar файл:

Алдаагаа энд мэдэгд:

Санал хүсэлт өгмөөр байна уу?

Ангилалууд