БҮРТГҮҮЛЭХ

https://mc.mncraft.net/register холбоосыг ашиглан бүртгүүлэх хуудас руу орж, тоглох нэр, цахим шуудангийн хаяг, нууц үгээ оруулж бүртгүүлэх бөгөөд бүртгүүлсний дараа бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай.

Бүртгэх маягт: https://mc.mncraft.net/register

Бүртгэл баталгаажуулах цахим шуудан таны оруулсан хаяг руу илгээгдэх бөгөөд ирсэн шуудангийн "БАТАЛГААЖУУЛАХ" холбоос дээр дарж баталгаажуулна:

Баталгаажуулах цахим шуудан

Хэрэв цахим шуудан ирээгүй бол нэвтрэн орсны дараа гарч ирэх хуудасны "энд дарж дахин илгээнэ үү" дээр дарна уу.

Баталгаажуулаагүй үеийн хэрэглэгчийн хуудас

Бүртгэлээ баталгаажуулсны дараа хэрэглэгчийн хуудас харагдах болно.

Хэрэглэгчийн хуудас

НЭВТРЭХ

Серверт хоёр төрлийн аргаар нэвтрэх боломжтой.

АРГА 1: /login тушаал ашиглан нэвтрэх

АРГА 1. Minecraft-аараа серверт (IP: play.mncraft.net) ороод /login <нууц үг> тушаалыг ашиглах

АРГА 2: Хэрэглэгчийн хуудаснаас нэвтрэх

АРГА 2А. Серверт холбогдсоны дараа /login ашиглалгүйгээр mc.mncraft.net цахим хуудасны өөрийн бүртгэл рүү орж, дээрх зурагт харагдаж буй "Серверт нэвтрэх" товчин дээр дарснаар нэвтэрнэ.

АРГА 2Б. Серверт орохоосоо өмнө тоглож буй компьютероосоо mc.mncraft.net цахим хуудсанд нэвтрэн орж "Нэвтрэлт сэргээх" товчин дээр дарсны дараа серверт холбогдоход нууц үг оруулалгүйгээр автоматаар нэвтрэх болно.

Нууц үг ашиглалгүй автоматаар нэвтэрнэ