"MINECRAFT: THE MOVIE" гарах өдөр тодорхой боллоо

Мэдээ 2019 оны 4 сарын 17

Minecraft дээр тулгуурлан хийгдэх "Minecraft: The Movie" киног Mojang болон Warner Bros студи хамтран бүтээх яриа 2014 оноос эхэлсэн. Хэдий тийм боловч зохиолч, найруулагчдын тогтворгүй байдлаас шалтгаалан киноны гарах хугацаа хойшилсоор 2016 оны хавар 2019 оны 5 сарын 24-нд буюу энэ жил бэлэн болж нээлтээ хийнэ хэмээн мэдэгдээд байсан юм.

Харин 2019 оны 4 сарын 16-нд Minecraft-ын албан ёсны цахим хуудсанд мэдээллэснээр киноны гарах хугацааг дахин зарласнаас гадна киноны үйл явдлын тухай цухас дурьджээ.

making a live-action, full-length feature film is really complicated.

Киноны гарах өдөр 2022 оны 3 сарын 4 болж хойшлогдон, найруулагчаар Петр Сколет (Peter Sollett) ажиллах бөгөөд үйл явдлын хувьд өсвөр насны охин болон түүний найзууд блокон ертөнцөө аврахын тулд өшөө хорсолд автагдсан Ээндийн лууг зогсоохоор адал явдалд гарах тухай өгүүлэх юм байна.

Дүгнээд хэлэхэд "MINECRAFT: THE MOVIE" нь гарах огноотой, найруулагчтай, албан ёсны түүх, үйл явдалтай боллоо. Тэгэхээр одоо 1502 өдөр хүлээх л үлдлээ.


Эх сурвалж: minecraft.net, minecraft.gamepedia.com

Ангилалууд