MINECON LIVE 2019

Minecraft Live 2019 оны 9 сарын 22

Жил бүр зохион байгуулагддаг MINECON арга хэмжээ 7 хоногийн дараа буюу Улаанбаатарын цагаар 9 дүгээр сарын 29-ний 00 цагаас Minecraft-н YouTube сувгаар шууд дамжуулна.

Энэхүү шууд нэвтрүүлгээр тоглоомын цаашдын хөгжил, дараагийн том хувилбараас (1.15 BEES AND BUGS? бас магадгүй 1.16?) ямар зүйлс хүлээх, бусад Minecraft-тай холбоотой тоглоом (Minecraft Dungeons, Minecraft Earth), бүтээлүүдийн талаарх мэдээллүүдийг хүргэх бөгөөд хөгжүүлэгчдийн ярилцлага, байгалийн бүсийг шинэчлэх санал хураалт,  тодорхой сэдвийн хүрээн дэх тоглогчдын хэлэлцүүлгүүд гэх мэт олон сонирхолтой зүйлс гарах болно.

ХӨТЛӨГЧИД

Mojang-н Chief Brand Officer болох Lydia Winters нэвтрүүлгийг удирдан явуулах үндсэн хөтлөгч байх бөгөөд түүнтэй хамтран дөрвөн хүнийг танилцуулъя.

MASUO

YouTube суваг

MARIELITAI

YouTube суваг

SHUBBLE

YouTube суваг

DANGTHATSALONGNAME

YouTube суваг

БАЙГАЛИЙН БҮСИЙГ ШИНЭЧЛЭХ САНАЛ ХУРААЛТ

Өнгөрсөн шинэчлэлтээр (1.14) тайгын бүсийг хүмүүсийн саналаар сонгон шинэчилж, үнэг, жимсний бут, түүдэг галыг нэмсэн. Харин энэ жил дахин аль байгалийн бүсийг дараагийн хувилбараар (1.15) шинэчлэх вэ гэсэн санал асуулга MINECON-ы үеэр явагдах болно.

Энэ удаад намаг (swamp), уулс (mountains), хуурай, чулуурхаг цөлийн бүсүүдээс (badlands) сонголт хийх болно.

ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД

Нэвтрүүлгийн эхний хэсэг буюу үндсэн хөтөлбөр дууссаны дараа дараах 5 сэдвийн хүрээнд алдартай Minecraft-ын тоглогчид, контент бүтээгчид хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

CRAFTING EXPERIENCES: GAME DESIGN IN MINECRAFT

Та Minecraft mod хөгжүүлэгч болохыг хүсдэг боловч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл mod хөгжүүлэгч мэргэжилтнүүдээс тоглоомын загварчлалын тухай болон энэ нь mod хөгжүүлэлтэнд хэрхэн холбогддог талаар ойлголтуудыг энэхүү хэлэлцүүлгээс аваарай!

Хэлэлцүүлэгт: @amadornes, @Drullkus, @kingbdogz, @Vazkii, @Wyld

DIVERSITY 3: CREATED FOR THE COMMUNITY

Алдарт Minecraft map-ын цуврал болох Diversity 3-н бүтээгчид хэрхэн map-г эхнээс нь бүтээх, тоглогчдыг татах, сонирхолтой тоглоомыг Minecraft дотор яаж хийх арга, техникээсээ хуваалцах болно!

Хэлэлцүүлэгт: @stacyplays, @theqmagnet, @AdamDJM_, @renderXR, @abrightmoore

SCICRAFT PRESENTS: HOW AUTOMATION CAN ENRICH YOUR GAME EXPERIENCE

Хамгийн дэвшилтэт технологийн машинуудыг ашигладаг SciCraft серверийг судалцгаая! Уурхайн машинаас эхлээд, нисдэг техник, супер бүтээмжтэй mob фармууд бидний Minecraft тоглох арга барилыг өөрчилсөн юм. Хэлэлцүүлэгт оролцогчид автоматжуулалт тэдний тоглох арга барилыг хэрхэн сайжруулж, өөрчилсөн талаараа ярилцах болно. Автоматжуулалт бол зөвхөн redstone биш юм - мөн vanilla Minecraft-ын гайхалтайг батлах зүйлсийн зөвхөн нэг нь юм.

Хэлэлцүүлэгт: @_MethodZz_, @ilmango1, @myren_eario, @PanNic97, @gnembon_mc

HOW WE CRAFT: SECRETS OF THE MARKETPLACE PARTNERS

Minecraft Marketplace-д хэрхэн бүтээл урлах талаар мэдмээр байвал энэхүү хэлэлцүүлгийг үзээрэй! Хэлэлцүүлэгт оролцогчид маань Minecraft сонирхлоо яаж жинхэнэ ажил болгох талаар үзэгчиддээ толилуулах болно.

Хэлэлцүүлэгт: @avondale1718, @jigarbov, @SkywalkerBuilds, @CDFDMAN, @eneija

HERMITCRAFT - MUCH BETTER TOGETHER!

Minecraft-ыг хамтдаа тоглож, нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэдэг HermitCraft серверийн хамт олноос хэлэлцүүлэгтээ урьсан. HermitCraft бол Minecraft тоглогчид хүчээ нэгтгэн том зүйлийг бий болгох чадалтайг харуулсан том жишээ юм.

Хэлэлцүүлэгт: @iskall85, @ThatMumboJumbo, @GTWScar, @stressmonsterin, @falsesymmetry


Энэхүү шууд нэвтрүүлгийг 9 сарын 29 00:00 цагаас Minecraft-ын YouTube сувгаас хүлээн авч үзээрэй.

ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ШУУД НЭВТРҮҮЛЭГ

Ангилалууд