MINECRAFT 10 НАС ХҮРЛЭЭ!

Мэдээ 2019 оны 5 сарын 18

Анхны хувилбараа нийтэд гаргаснаас хойш 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд энгийн блок тавьж, эвдэлдэг тоглоом бүх цаг үеийн хамгийн их худалдаалагдсан тоглоом болтлоо өргөжижээ.

Шведийн програм хөгжүүлэгч Маркус Перссон (Notch) 2009 оны 5 сарын 10-нд "Cave Game" нэртэй тоглоом хөгжүүлж, энэ нь цаашдаа Minecraft болж 2009 оны 5 сарын 17-нд нийтэд анхны хувилбараа гаргажээ.

Minecraft анхны нийтэд гаргасан хувилбар буюу Minecraft Classic-ыг classic.minecraft.net дээр үнэгүй тоглоорой.

Minecraft-ын 10 жилийн ойг тохиолдуулан Mojang болон Microsoft-ын хамт олон маш олон бэлэг задалсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Minecraft 10 жилийн ойд зориулсан цахим хуудаснаас

Мөн энэ өдөр Microsoft-оос Minecraft-ын нийт худалдаалагдсан тоог шинэчлэн зарлалаа. Тэгснээр Minecraft нийт (PC, утас, консол бүгд нийлээд) 176,000,000 ширхэг зарагдсанаар Tetris-ийг ардаа орхиж "Бүх цаг үеийн хамгийн их борлуулагдсан тоглоом" боллоо.

MINECRAFT EARTH

Mojang/Microsoft шинэ тоглоом болох Minecraft Earth-ийг зарласан. Энэхүү тоглоом нь Minecraft-ыг бодит ертөнцөд Augmented Reality-н тусламжтайгаар амилуулан тоглох боломжийг олгож буй тоглоом юм. Хэрэв та Android, iOS үйлдлийн системтэй утастай бол бэта хөтөлбөрт нь хамрагдах боломжтай. https://earth.minecraft.net/sign-up

Minecraft Earth Trailer

MINECON LIVE

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг MINECON арга хэмжээ энэ намар болохоор тогтсон байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд MINECON EARTH нэртэйгээр шууд нэвтрүүлэг хэлбэрээр болж байсан ба энэ жил нэрээ сольж MINECON LIVE болсон.

Энэ удаагийн MINECON Улаанбаатрын цагаар 2019 оны 9 дүгээр сарын 29-ны 00:00 цагт болохоор болсон бөгөөд шууд нэвтрүүлгийг хаанаас үзэх, юу юу болох зэргийг цаг тухай бүрт нь мэдээлэх болно.

Ангилалууд