MINECRAFT 15 НАС!

Анхны хувилбараа нийтэд гаргаснаас хойш 15 жил өнгөрчээ.

MINECRAFT 15 НАС!

Шведийн програм хөгжүүлэгч Маркус Перссон (Notch) 2009 оны 5 сарын 10-нд "Cave Game" нэртэй тоглоом хөгжүүлж, энэ нь цаашдаа Minecraft болж 2009 оны 5 сарын 17-нд анхны хувилбараа нийтэд гаргаснаас хойш 15 жил өнгөрчээ.

Ойн хүрээнд Minecraft-н хамт олон 5-р сарын 15-аас эхлээд 15 өдрийн турш тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Minecraft 15 жилийн ойг тэмдэглэх танилцуулга

5 жилийн өмнө буюу 10 жилийн ойн баяраараа бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай тоглоом болсноо зарлаж, шинэ тоглоом, 10 жилийн ойд зориулсан тусгай дэлхий, интернэт хөтөч дээрээ тоглох боломжтой classic хувилбар зэрэг гэнэтийн бэлэг барьж байсан бол энэ жил юу болох бол?

Minecraft - Shape Your World

БЭЛЭГ, УРАМШУУЛАЛ

Minecraft character silhouettes showing off Dressing Room items
Бэлэг, урамшуулал

Хямдрал!

💎
Minecraft, Minecraft Dungeons, Minecraft Legends гээд бүх тоглоом, бүх платформууд дээр 50% хямдарлаа! (Энд дарж харах)

Нөмрөг!

🎁
Bedrock болон Java Edition тоглолгчдод 3 төрлийн нөмрөг авах боломж олгож байна.
1. 15th Anniversary Cape (Creepy Cape) ("Claim the cape" дарж авах)
2. Follower's Cape (TikTok)
3. Purple Heart Cape (Twitch)

2 болон 3 дахь нөмрөгийг харгалзах видео платформууд дээр Minecraft-н холбогдолтой шууд нэвтрүүлгийг хэсэг хугацаанд үзсэний дараа танд бэлэглэх кодыг redeem хийснээр авах боломжтой.

Жич: Та Minecraft худалдан авсан байх шаардлагатай.


15 жилийн турш Minecraft-н ертөнцийн нэг хэсэг болж яваа нийт уурхайчиддаа баяр хүргэе! 🎉

Minecraft: Java Edition app icon
MINECRAFT 10 НАС ХҮРЛЭЭ!
Анхны хувилбараа нийтэд гаргаснаас хойш 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд энгийн блок тавьж, эвдэлдэг тоглоом бүх цаг үеийн хамгийн их худалдаалагдсан тоглоом болтлоо өргөжжээ.

Minecraft-н 10 жилийн ойн мэдээ (2019)