Minecraft Java Edition 1.16.4

Шинэчлэлт 2020 оны 11 сарын 4

Энэхүү хувилбараар Microsoft бүртгэлийн тохиргоог тоглоомонд ашиглахтай холбоотой бэлтгэл ажлын хүрээнд тоглогчийн чатыг нуух боломжийг нэмлээ.

Хэрэв мэдээгүй бол ирэх оноос Minecraft бүртгэлүүд Microsoft бүртгэлтэй нэгдэх гэж байгаа.

ШИНЭ ЗҮЙЛС

ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦААНЫ ЦЭС

Бусад тоглогчидтой холбогдон тоглох үед энэхүү цэсийг ашиглах боломжтой.

  • Товчны хослолоор нээгдэнэ (өгөгдмөл - P)
  • Үүнийг ашиглан та яриа нийлэхгүй байгаа тоглогчийнхоо чатыг нуух боломжтой.
  • Хэрэв та тоглогчийн Microsoft бүртгэлийг хориглосон (blocked) бол тоглоомонд ч гэсэн үйлчилнэ.
  • Хориглосон тоглогчдийн чат харагдахгүй, мөн Реалмын урилга ч харагдахгүй.

ЗАСВАРУУД

  • MC-192434 - Netherite leggings are textured weirdly
  • MC-199487 - WorldGen Deadlock
  • MC-201885 - Divide by zero error in the Ender Dragon entity class can cause a server crash and infinite velocity
  • MC-202147 - Cursor in Social Interactions & Recipe Book & Anvil menu doesn’t blink

ХУВИЛБАРЫГ СУУЛГАХ

Minecraft эхлүүлэгч рүүгээ ороод сүүлийн хувилбарыг сонгоод тоглоорой!

Серверийн jar файл:

Алдаагаа энд мэдэгд:

Санал хүсэлт өгмөөр байна уу?

Ангилалууд