Minecraft Snapshot 21w43a

Шинэчлэлт 2021 оны 10 сарын 28

ШИНЭ ЗҮЙЛС

  • Хуучин дэлхийг энэ хувилбараар нээхэд шинэ газар болон хуучин газар хооронд зааг үүсэхгүй, уусалттайгаар шилжинэ
  • Хуучин газруудын y=0-ээс доошхи хоосон агаар гүний занараар дүүрнэ. Ирэх хувилбаруудаас y=0-ээс доош шинэ агуй үүсдэг болох тул хэрэв хуучин дэлхийгээ шинэ агуйтай болгохыг хүсвэл бага зэрэг хүлээгээрэй.
  • Хуучин газрын y=0 - y=4 хооронд байх bedrock гүний занараар солигдож, шинэ bedrock y=-64 -т үүснэ

ӨӨРЧЛӨЛТҮҮД

  • Гол болон далайн эргээр үүсэх устай агуйн тоог багасгасан
  • Газар доорхи нууруудын хэмжээг томруулсан
  • Газар доорхи хайлмаган давхаргуудын тоог бага зэрэг цөөрүүлсэн
  • Том гоожингор навчыг зөвхөн шавар, өвстэй хөрс, шороо, хагасан газар, хөвд, үндэстэй шороо, шилмүүст хөрс, мөөгний хөрсөн дээр тавих боломжтой болгосон

ЗАСВАРУУД

БҮГД

  • MC-131930 - Deep warm ocean generates without coral and sea pickles
  • MC-156616 - Badlands layers not generating properly
  • MC-217379 - Pufferfish don’t spawn in deep warm ocean
  • MC-236624 - Deep Warm Oceans don’t count towards the “Adventuring Time” advancement
  • MC-236970 - Badlands strata is covered by orange terracotta at Y=160 and above
  • MC-238073 - Decorators are independent of world seed
  • MC-238939 - Stone can generate in the Nether
  • MC-239397 - Lava pockets generate in icebergs

ХУВИЛБАРЫГ СУУЛГАХ

Minecraft эхлүүлэгч рүүгээ ороод сүүлийн хувилбарыг сонгоод тоглоорой!

Хөгжүүлэлтийн үеийн хувилбарууд нь таны дэлхийг эвдэх магадлалтай тул тухайн дэлхийгээ эхлээд нөөцлөх эсвэл шинэ дэлхий дээр тоглоорой.

Серверийн jar файл:

Алдаагаа энд мэдэгд:

Санал хүсэлт өгмөөр байна уу?

Ангилалууд