Minecraft-ыг ТАТАХ хуудаснаас өөрийн үйлдлийн системдээ тохируулан татаж авна уу.
Java Edition санамж:
Ажиллуулахаасаа өмнө Java 8 суулгаарай. (Minecraft Installer нь өөрөө Java-гаа суулгадаг учир заавал суулгах хэрэггүй)
Татаж авах хэсгээс эхлүүлэгчээ сонгохоосоо өмнө Minecraft бүртгэлийн төрлийг мэдэж аваарай:
- Premium: Minecraft-ыг худалдаж авах ёстой бөгөөд худалдаж авсан бүртгэлээрээ нэвтрэн тоглоно. (Худалдаж авахыг зөвлөж байна) (Худалдаж авах - $26.95)
- Cracked: Худалдаж авахгүйгээр (үнэгүй) тоглоно. Ихэнх серверүүдэд орох боломжгүй байх, гадаад төрхөө өөрчлөх боломжгүй гэх мэт олон дутагдалтай талтай.