Minecraft: The Vote Update (23w13a_or_b)

Шинэчлэлт 2023 оны 4 сарын 1

Хүн идэх, уух, өмсөх, зүүх, хэлэх, хэлэхгүй гээд өдөрт 35,000 гаруй сонголттой нүүр тулдаг. Ийм их тооны шийдвэр гаргах шаардлага нь ний нуугүй хэлэхэд биднийг ихээхэн зовоодог. Тиймээс Mojang Studios энэхүү асуудлыг нэг мөр шийдэхээр боллоо.

Шийдэл нь: илүү олон сонголт!

Өнгөрсөн жилүүдэд бид гайхамшигтай, санаанд багтамгүй, ер бусын контентууд болох Minecraft 3D, Snapshot 20w14∞,  One Block at a Time хувилбаруудыг та бүхэнд хүргэсээр ирсэн билээ. Гэхдээ нэг нь ч бидний 2017 оноос эхлэн хөгжүүлж ирсэн Vote Update-тай эн тэнцэхүйц биш юм.

Тоглоомыг эхлүүлэхэд таны сонголтыг хүлээж буй эцэс төгсгөлгүй санал асуулгууд угтах болно. Таны сонголт Minecraft ертөнцийн бүх хууль дүрмийг өөрчлөх хүчтэй гэдгийг санаарай. Жишээ нь: beelloons (balloons? bees?), Франц горим, зомби горим, туулайн хувиргалт, дэлбэрдэг түлхэгч, аймшгийн дэлхий гэх мэт.

ШИНЭ ЗҮЙЛС

ТОГЛОЛТ

  • Санал хураалт нэмсэн. Тоглож байх үед санамсаргүйгээр гарч ирнэ. V дээр дарж явагдаж буй санал хураалт болон, шийдвэрүүдээ харна.
  • Бодит байдалтай яг адил: бусад хүмүүсийн сонголтод дургүйлхэж, уурлахаа дараагийн Minecraft Live болтол хүлээх шаардлагагүй болсон!
  • Metaverse-д зориулсан мета-санал хураалтын технологи!
  • Үндсэн хувилбарт ороход гоёдмоор шинэ шинэ зүйлс!

БЛОК

  • Өшөө олон блок? Тийм.

ЭД ЗҮЙЛ

  • Гэрэлт ирээдүйн эд зүйлс

ЗАСВАРУУД

ОНЦЛОХ

  • Шинэ маш олон алдаа нэмсэн (алдаа биш боломж гэж саналаа өгөхөөс бусдаар)

ХУВИЛБАРЫГ СУУЛГАХ

Minecraft эхлүүлэгч рүүгээ ороод сүүлийн хувилбарыг сонгоод тоглоорой!

Хөгжүүлэлтийн үеийн хувилбарууд нь таны дэлхийг эвдэх магадлалтай тул тухайн дэлхийгээ эхлээд нөөцлөх эсвэл шинэ дэлхий дээр тоглоорой.

Серверийн jar файл:

Ангилалууд